Шүдний эмчид үзүүлэх шаардлагагүй шүд арчилгааны 10 зөвлөгөө

Эрүүл шүд бол эрүүл биеийн үндэс юм. Таны шүд үрэвсэл гэмтэлтэй байвал сайн хооллож чадахгүй ба биеийн дотоод эрхтнүүдийг өвчлүүлэх аюултай. Тиймээс та шүдээ байнга эн тэргүүнд тавьж арчилж байх хэрэгтэй юм.

Бид та бүхэнд заавал шүдний эмчид хандахгүйгээр шүдээ арчлах боломжтой 10 зөвлөгөөг хүргэж байна.

1. Та кофе болон цайндаа сүү нэмж хэрэглээрэй

Та шүдээ цагаан байлгахын тулд юун түрүүнд идэж буй хүнсэндээ анхаарах хэрэгтэй юм. Шүдний пааланг өнгөртүүлдэг хүчин зүйлүүд бол химийн гаралтай бүтээгдэхүүнүүд ба хүчиллэг хоол хүнс юм. Тиймээс та сүүг аль болох өдөр бүр хэрэглэж хэвших хэрэгтэй.

Та хүчиллэг хоол идсэнийхээ дараа кальцаар баялаг зүйл хэрэглэвэл рН-ийг тэнцвэржүүлнэ. Мөн та хүчлийг нь бууруулахын тулд кофе эсвэл цайндаа сүү нэмж, улаан лоолийн соустай хоолонд бяслаг нэмээрэй. Сүүнд агуулагдах уураг болох казеин нь шүдний өнгөрийг бууруулдаг.

2. Ханборгоцой хэрэглэж хэвших

Хан боргоцой бол бромелайн хэмээх нэгдэл агуулсан цорын ганц хүнс бөгөөд пааланг маш сайн хамгаалдаг. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул шүдний өвдөлт, хаванг бууруулдаг.

3. Шүдэндээ цайруулагч хэрэглэхээс татгалзаарай

Гоо сайханы талаас авч үзвэл шүдээ цайруулах нь маш сайхан арга юм. Харин эрүүл мэнд талаасаа шүдээ цайруулах нь тийм ч сайн зүйл биш юм. Мэдээжийн хэрэг таны шүд цаг хугацааны эрхээр өнгө нь шарлаж болно. Гэхдээ ийм үе бүрт нь та цайруулаад байвал шүдний тань пааланг гэмтээдэг. Гэмтсэн паалан тийм ч амархан сэргэдэггүй. Мөн та шүдээ цайруулах гэж нүүрстэй оо эсвэл өөр төрлийн бодис зэргийг хэрэглэх нь мөн адил пааланг гэмтээдэг. Тиймээс та зүгээр л фтортой оо сонгож хэрэглээрэй.

4. Шүлсээ байнга ялгаруул

Шүлс нь амны хөндий дахь муу бактериудыг цэвэрлэж, паалангаа кальци, фосфороор бэхжүүлж хамгаалахад тусалдаг. Хэрэв таны аманд хангалттай шүлс ялгарахаа больсон бол шүд хатаж, амны рН өөрчлөгдөж, пааланг гэмтээдэг бактериуд ихэсдэг. Өдрийн турш аль болох энгийн ус ууж, элсэн чихэргүй бохь зажилж шүлс ялгарахыг дэмжээрэй.

5. Ямар нэг зүйл уухдаа соруул хэрэглээрэй

Таны ууж буй зүйлс шүдэнд нөлөөлдөг бөгөөд яаж уух нь бас чухал юм. Та ууж буй ундаагаа ихээр балгаж амандаа хэдий удаан байлгана тэр чинээгээр нь таны шүд элсэн чихрийн нөлөөнд өртөх болно. Тиймээс та ундаа зэрэг чихрийн агууламж өндөртэй зүйлсийг уухдаа соруул хэрэглэж бага багаар уух хэрэгтэй юм.

6. Унтахаасаа өмнө шүдээ угаах

Шүдээ өдөрт 2-3 удаа угаах хэрэгтэй байдаг ч өглөө нь та угааж амждаггүй бол ядаж орой унтахаасаа өмнө заавал угаах хэрэгтэй. Шүдээ орой угаахгүй бол өдрийн турш хуримтлагдсан бохирдол нь таны шүдийг цооруулах аюултай юм.

7. Шүдэнд орсон мах болон бохирдолыг гаргах

Шүдний утас хэрэглэн шүдээ цэвэрлэж байх нь таны амны хөндийн бас нэгэн эрүүл мэнд юм. Амны хөндийн бохирдлын 40% нь шүдний хооронд байдаг ба шүдний утас нь сойз хүрч чадахгүй байгаа хүнсний жижиг үлдэгдэл зэргийг цэвэрлэж чаддаг.

8. Угааж байхдаа хэт их дарж болохгүй

Та шүдээ угааж байхдаа хэт их дарж байгаа эсэхээ шалгаарай. Ийм төрлийн даралт нь таны шүдний паалан болон буйлыг гэмтээх аюултай.

9. Шүдээ хавирахаас болгоомжлох

Шүдээ хавирах нь таны шүдийг гэмтээх бас нэгэн аюул юм. Та унтаж байхдаа шүдээ өөрийн мэдэлгүй хавирдаг бол хамгаалалт бүхий резин авах хэрэгтэй юм. Ингэсэнээр та пааланг хамгаалж чадна.

10. Хэлнийхээ өнгөрийг хусах

Хэлэнд хоолны үлдэгдэл болон үхсэн эсүүд ихээр хуримтлагдсанаар нян үржих нөхцөл бүрддэг. Та үүнийг тоохгүй орхисноор амнаас байнга эвгүй үнэр гарах аюултай юм. Тиймээс та тэдгээр өнгөрийг заавал арилгаж байх хэрэгтэй. Та хэлэндээ зориулж зориулалтын сойз эсвэл өнгөр хусагч ашиглах нь зүйтэй юм.

Та шүдээ хэрхэн арчилдаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!