Диана гүнжээс сурч болох 7 гоо сайхны зөвлөгөө

Амьд мөртлөө үхсэн мэт амьдардаг хүмүүс байхад, үхсэн мөртлөө амьд мэт бидний дэргэд оршдог хүмүүс бий. Тэдний нэг бол яахын аргагүй Диана гүнж юм. Тэрээр үзэсгэлэнтэй төрх, дэгжин хувцаслалт, өөртөө итгэлтэй байдал зэргээрээ бусдаас ялгардаг байсан төдийгүй өнөө хэр нь яригддаг гол сэдэв хэвээр байгаа билээ. Тэгвэл хамтдаа Диана гүнжээс суралцаж болох гоо сайхны аргуудыг мэдэж авцгаая.

Арьсаа сайтар чийгшүүлэх

Түүнийг хаа явсан газар камер дагалдаж байдаг. Тийм ч учраас гүнж нүүр будалтандаа анхаарч, ямагт төгс төгөлдөр харагдах шаардлагатай болж ирдэг байв. Харин түүний нүүр будагчийн хэлснээр гүнж арьсаа сайтар чийгшүүлдэг байсан гэх бөгөөд будалт хийхээс өмнө сайтар чийгшүүлдэг байжээ. Үүний ачаар будалт нь сайн шингэж, үзэсгэлэнтэй харагдаж чаддаг байсан аж.

Гүнжийн гоёмсог нүдний будалт

Гүнж нүдээ будахдаа тод бараан өнгөнөөс илүүтэй цэнхэр, ногоон зэрэг өнгийг сонгож, нүдээ хүрээлж буддаг байв. Энэ нь түүний нүдийг илүү үзэсгэлэнтэй харагдуулж байсан төдийгүй харц булаам харагддаг. Түүний энэхүү будалтаас санаа авч, нүдээ содон өнгөөр будах бүсгүйчүүд ч өнөө цагт олон болсон. Харин чухал уулзалт, үдэшлэг зэргээс бусад тохиолдолд гүнж нүдээ тод будахаас зайлсхийдэг байсан аж. Энэ нь түүнийг натурал төрхөнд дурладаг байсныг илэрхийлнэ.

Хацраа тодруулах

Хацраа өнгөлж тодруулах нь түүний будалтын гол цөм байсан. Гүнж будалт хийлгэх бүртээ хацраа өнгөлөхийг чухалчилж анхааруулдаг байсан гэх бөгөөд зөөлөн хацар өнгөлөгч тавьж өгснөөр түүнийг илүү дулаахан хийгээд амьтай харагдуулдаг.

Гүнжийн гоёл – малгай

Диана гүнжийн малгай нь түүний эрх мэдлийг илэрхийлдэг. Тиймээс хамгийн гоёмсог гэх малгайг өмсөж, өөрийн үзэсгэлэн төгөлдөр, хүчирхэг төрхийг олноо харуулдаг байсан билээ. Гүнжид хувцасны шүүгээнээс гадна зөвхөн малгайны том шүүгээ байдаг байсан хэмээдэг. Үүнээс харах төдийд л түүний хувьд малгай ямар чухал болох нь тодорхой болно.

Сайхан үнэр тун чухал

Гүнж ямагт өөрт тохирсон зөөлөн хийгээд тааламжтай үнэртэй сүрчиг хэрэглэдэг байжээ. Түүнтэй ойр байсан хүмүүс гүнжийн сайхан үнэрийг онцгойлж ярьдаг. Мэдээж сайхан бүсгүйг үнэртэн сүрчиггүйгээр төсөөлөхийн аргагүй.

Арьс арчилгаа

Гүнжийн арьс арчилгааг хариуцсан хүмүүс байдаг байсан. Тэд гүнжийн арьсыг өдөрт хоёр удаа бүрэн гүйцэт цэвэрлэж, тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байжээ. Ингэхдээ чийгшүүлэхийг хамгийн ихээр чухалчилж байсан бөгөөд гүнжийн арьсыг эрүүл байлгах тал дээр чухалчилж анхаардаг байсан гэнэ.

Эрүүл зөв хооллолт

Даррен О’Грэйди 15 жилийн турш хатан хааны гэр бүлийн тогооч байсан. Харин Диана гүнжийг ханхүүгээс салсны дараа Даррен зөвхөн гүнжийн хоолыг бэлтгэж өгөх болсон байна. Тэрээр гүнжийг эрүүл хооллодог, нүүрс ус, махнаас аль болох татгалздаг байсныг ил болгосон юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!