Нүүрний хаванг буулгах 8 арга

Хэрэв таны нүүр болон нүд өглөө бүр хавдсан сэрдэг бол та өөрийн биедээ анхаарах цаг нь аль хэдийнээ болжээ. Та зөвхөн гадаад төрхөндөө анхаарах бус дотоод эрхтэнүүддээ ч бас анхаарах хэрэгтэй юм.

Бид та бүхэнд өглөө бүр хавдсан сэрэхгүйн тулд юу хийх ёстой талаарх зөвлөгөөг хүргэж байна.

1. Гурван минутын тунгалгийн булчирхайн массаж хий

Нүүрээ хавдуулахгүйн тулд цусны эргэлтийг сайжруулах нь чухал юм. Тиймээс та энэхүү массажийг хийж болно.

  1. Зураг дээр үзүүлсэн шиг гараа зөрүүлээд хүзүүнийхээ хоёр талд 2 хуруугаа тавь.
  2. Хүзүүнээс доош 2 хуруугаараа дарж шудрах замаар 10 удаа массажлана.
  3. Хүзүүнийхээ доод талд дахин массажлана.
  4. Цээж хэсэгт 2 хуруугаараа шудран 10 удаа давтана.

2. Витамин К-ны тосыг хэрэглээрэй

Витамин К-г ихэвчлэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд хэрэглэдэг. Энэ нь арьсны эдгэрэлтийг сайжруулж, улайлтыг арилгаж, хаванг багасгадаг.

3. Кали, натри хоёуланг нь хэрэглээрэй

Бидний бөөр бие дэх натри, калигийн зохистой тэнцвэрийг хадгалж байдаг. Бид хэт их натри авах үед бие нь усаа хадгалах замаар тэнцвэржүүлэхийг хичээдэг бөгөөд үүнээс болж хавдсан харагддаг. Тиймээс та тэнцвэржүүлэхийн тулд хоёуланг нь ижил хэрэглээрэй.

4. Шүршүүрт нүүрээ угааж болохгүй

Арьсны мэргэжилтнүүд шүршүүрт нүүрээ угаахаас зайлсхийх ёстой олон шалтгааныг хэлдэг. Мөн шүршүүрт нүүрээ угаах нь хаван үүсэх шалтгаан юм.

5. Бүлээн шүршүүрт орж байх

Халуун шүршүүр нь арьсанд хаван үүсгээд зогсохгүй хуурайших цочрох зэрэг муу нөлөөтэй юм. Тиймээс та бүлээн шүршүүрт орж хэвшээрэй.

6. Эстрогенийг зохицуулах

Таны биед эстрогений тэнцвэрээс үүдэлтэй асуудал тулгарах магадлалтай ба энэ нь нүдний ойр орчимд илэрч болно.

  • Арьсны гиперпигментаци
  • Хавдсан нүүр
  • Нил ягаан өнгийн нүдний хүрээ

Та эрүүл мэндийн ноцтой асуудалаас зайлсхийхийн тулд дааврын түвшингээ шалгаж үзээрэй.

7. Уургийн хэрэглээгээ зохицуулах

Таны нүүр хавдсан харагдах нэг шалтгаан бол уураг багатай хоолны дэглэм юм. Бие махбодид уураг дутагдсанаас болж нүүр болон арьсанд хаван үүсч эхэлдэг. Тиймээс та хоол тэжээлээ тэнцвэртэй байлгаарай.

8. Бамбай булчирхайгаа хянах

Бамбай булчирхайн үйл ажиллагаа буурснаас нүүр хавдаж байж болно. Энэ нөхцлийн бусад шинж тэмдэг бол ядаргаа, жин нэмэгдэх, өтгөн хатах явдал юм.

Хэрэв та эдгээр нөхцлүүдийн аль нэгийг мэдэрч байвал эмчид хандаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!