Үүнээс ганц аягыг уугаад л, насан туршдаа гэдсээ яаж цэвэрлэх вэ гэж санаа зоволтгүй болно шүү!

Хүний бие махбодь өөрийгөө цэвэрлэх маш нарийн тогтолцоотой байдаг. Хэдий тийм боловч, бидний өдөр тутмын буруу хэвшил, хооллолт зэргээс шалтгаалан тэрхүү тогтолцоонд гажуудал үүсч, хортой бодис биед маш ихээр хуримтлагддаг байна. Ялангуяа малын гаралтай тослог хоол хүнс их хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, стресс зэргээс болж бүдүүн гэдсэнд бохирдол үүсгэдэг байна. Энэ нь эргээд “жин нэмэх” хэмээх аюулыг үүсгэдэг юм. Ингээд та бүхэнд гэдсээ цэвэрлэх замаар хэрхэн турж болох тухай танилцуулъя.

Энэхүү цэвэрлэгээг хийх хугацаанд та аль болох сайн унтаж амран, элдэв стрессээр өөрийгөө зовоолгүй, хөнгөн шим шүүстэй хоол идэх, тогтмол хүндэрч байх нь чухал шүү. Мөн аль болох хөдөлгөөтэй байх хэрэгтэй.

Танд санал болгож буй гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүн бол тараг юм.

Тараг, аарц, цагаан идээ нь биеэс хорт бодисыг гадагшлуулан, шим тэжээлээр хангах өндөр ач тустай. Мөн кальциар баялаг учраас үс хумс, яс бэхжилтэд сайнаар нөлөөлдөг. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол шингэцэд өндөр ач тус үзүүлдэг. Тиймээс та өдөр бүр тогтмол цэвэр гэрийн аргаар бүрсэн, элгэн таргийг идэж хэвшээрэй. Эсвэл шинэхэн жимстэй хольж, амтлан идэж ч болно шүү дээ…

Овъёос

Овьёос нь омега 3 хэмээх шимтэй бодисоор дүүрэн байдаг. Тиймээс ч таны гэдэсний илүүдэл өтгөнийг гаргаж, цэвэрлэж өгдөг. Үүний тулд 1 стакан халуун бүлээн усанд хэсэг 1 амны халбага овьёосыг хийж өгнө. Үүнийгээ сайтар дэвтээж байгаад дээр нь бага зэрэг халуун ус нэмэн бүлээтгээд уух хэрэгтэй. Энэхүү бэлдмэлийг ууснаас цагийн хугацаанд ямар ч хоол идэж болохгүй тул, анхаарах хэрэгтэй. Ихэвчлэн өглөө эсвэл орой хийхэд тохиромжтой. Мөн тараг, сүү, салад зэрэг хоолондоо хольж идэх нь эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг санаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!