Аймшгийн кино үзэх нь эрүүл мэндэд МАШ САЙН

Их Британийн Вестминстерийн их сургуулийн 2012 онд хийсэн судалгаагаар тэд хүмүүсийг 10 өөр төрлийн аймшгийн кино үзэхийг санал болгосон байна. Үзэж байх хугацаанд судлаачид тэдний зүрхний хэмнэл болоод амьсгал, биеийн дулаан зэргийг хянаж байжээ.

1980 онд гарч байсан The Shining кино бусад аймшгийн кинонууд дундаас калори шатаах байдлаараа нэгдүгээрт жагссан байна. Энэ киног үзэж байсан хүн цочиж, үсэрч харайх шахам айж байсан бөгөөд 184 калори шатаажээ.

60 орчим кг жинтэй насанд хүрсэн хүн энэ хэмжээний калорийг 40 минут алхаж байж шатаадаг гэсэн судалгаа байдаг аж.

Харин “Jaws”, “The Exorcist” бүтээлүүд хоёр, гуравдугаарт жагссан ба 161 болон 158 калорийг шатаажээ.

Мөн Ричард Макензи гэх судлаачийн хэлж буйгаар аймшгийн кино үзэхэд нэгэн төрлийн адреналин ялгардаг ба үүнээс үүдэн стресс болоод бусад хэцүү мэдрэмжүүдийг үгүй хийж, мэдрэлийн эсэд нөлөөлөн хамаг биеэр эрч хүчний урсгал гүйхэд тусалдаг байна. Уг судалгаа маш бага хөрөнгөөр, жижиг хүрээнд хийгдсэн ч 2003 онд хийгдэж байсан өөр нэгэн судалгааг мөн давхар авч үзэж болох юм. Үүнд аймшгийн кино үзэх нь ямар нэг өвчин эмгэгтэй тэмцэхэд тусалдаг гэж үзжээ. Хэсэг хугацаанд биеийн дархлаа маш өндөр хугацаанд өснө гэсэн үг юм.

Мөн “гэмгүй айдас” буюу кино үзээд мэдрэх айдас нь сэтгэл санааг өргөдөг байна. Найз нөхөд, гэр бүлээрээ аймшгийн кино үзэх нь хоорондын харилцаа болоод тухайн хүний сэтгэл санааг өргөдөг.

Гэхдээ бага насны хүүхэд болон хөгшин, зүрх судасны өвчтэй, жирэмсэн хүмүүст аймшгийн кино үзэхийг зөвлөдөггүй. Тэр тусмаа бага насны хүүхдүүд аймшгийн кино үзсэнээр тэр айдас нь том болсон ч үлдсэн байдаг гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс хүүхдүүдээ гялс унтуулсныхаа дараа киногоо үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!