Өмссөн хувцас, гоёл чимэглэл нь гүнзгий утга илэрхийлж байдаг алдартай 12 эмэгтэй

Дуучин Тэйлор Свифт Улаан өндөгний баярын хатан хаан гэдгээрээ алдартай. Тэрээр үргэлж дэлхий дахинд дуу, клип, хувцасаараа нууцхан мессеж өгч байдаг. Яг л түүн шиг олон алдартан байдаг бөгөөд өмссөн хувцас зүүсэн аксессороороо бусдад үггүй мессеж илгээсээр байдаг.

Бид та бүхэнд дэлхий дахинд алдартай хүмүүсийн үггүй хэрнээ бусдад ямар нэгэн ойлголт болж очдог бяцхан зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Скарлетт Йоханссон, Бри Ларсон нар

Avengers: Endgame киноны нээлтийн үеэр Скарлетт Йоханссон, Бри Ларсон нар гоёмсог даашинзаараа мөн гайхалтай аксессороороо олны анхаарлыг татжээ. Жүжигчид хоёулаа Infinity Gauntlet -ийн үнэт эдлэлийг зүүсэн байв.

Блэйк Лайвли

2018 онд жил бүр зохион байгуулагддаг Met Gala арга хэмжээнд жүжигчин нөхөр, хүүхэдгүй ганцаараа ирэх ёстой байв. Гэсэн хэдий ч тэр тэднийг авч явах аргаа олжээ. Тэр гайхалтай даашинз өмссөн байсан ба гар цүнх нь гэр бүлийнхэнийгээ дүрсэлсэн төдийгүй цүнхэн дээрээ гэр бүлийн гишүүн бүрийн эхний үсгийг бичсэн байв.

Райан Рейнольдсын тоглосон Deadpool 2 киноны нээлтийн үеэр Лайвли киноны гол өнгө болох хар, хүрэн улаан өнгийн хувцас өмсөж, нөхрөө дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Натали Портман

92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин бүсгүй хар алтлаг даашинзны гадуур нөмрөг өмссөн байсан. Энэхүү нөмрөгийн зах хэсэгт шилдэг найруулагч ангилалаас хасагдсан эмэгтэй найруулагчдийн нэрийг гоёмсогоор хатгасан байжээ. Жүжигчин бүсгүй хэлэхдээ “Энэ жил гайхалтай бүтээлээрээ хүлээн зөвшөөрөгдөөгүй эмэгтэйчүүдийг би хүндэтгэхийг хүссэн юм” гэжээ.

Селена Гомез

2018 онд Селена Гомез Met Gala арга хэмжээнд жижигхэн цүнх барьсан байв. Энэ нь захиалгаар хийсэн бичигтэй цүнх төдийгүй түүний хувьд ийм төрлийн цүнхтэй ирсэн тохиолдол нь анхных биш бөгөөд жилийн өмнө түүний цүнхэн дээр “Эхлээд өөрийгөө хайрла” гэж бичсэн байв.

Лорди

2018 оны Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Лорде нуруун дээрээ бичмэл зурвастай улаан tulle даашинз өмссөн байв.

Тиффани Хаддиш

2018 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Тиффани Хаддиш алтан хатгамал бүхий торгон даашинз, хар хүрэм өмссөн байв. Мөн тэрээр үсээ шууж алтлаг өнгийн зүүлт зүүсэн байв. Түүний хувцас нь талийгаач аавыгаа хүндэтгэж буй явдал юм.

Милли Бобби Браун

2018 оны “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр “Stranger Things on Eleven” цуврал киногоор алдаршсан Милли Бобби Браун ийм үс засалттай иржээ. Энэ нь таамаглалаар бол өөрийн дүрээ хүндэтгэсэн хэмээн шүтэн бишрэгчид нь үзжээ.

Аманда Сейфрид

2017 онд “Twin Peaks” киноны нээлтэд Аманда Сейфрид хар даашинзтай ирсэн бөгөөд доод ирмэгт нь: ТЭГШ ЭРХ гэсэн бичигтэй байжээ. Тэрээр тэгш эрхийг хүндэтгэн өмссөн байв.

Элизабет Мосс

69 дэх удаагийн Emmy шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Элизабет Мосс цайвар ягаан өнгийн даашинз өмсөж, гутлынхаа уланд Off гэсэн бичигтэй байв. Энэ бол The Handmaid’s Tale киноны Моссын дүрийн нэр юм.

Эмма Ватсон

Эмма Ватсоны 2016 онд Met Gala арга хэмжээнд өмссөн гоёмсог хар цагаан даашинзыг хуванцараар хийснийг цөөхөн хүн мэддэг. Энэхүү хувцасыг дахин боловсруулсан хуванцар усны саваар хийсэн бөгөөд тэрээр байгальд ээлтэй байх үүднээс энэхүү арга хэмжээнд өмсөн иржээ.

Эмма Стоун

2018 оны Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын үеэр зарим алдартнууд Time’s Up хэмээх эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг дэмжихийн тулд хар хувцас өмсөхөөр шийдсэн байдаг. Эмма Стоун ч бас энэхүү хөдөлгөөнийг дэмждэг. Түүний нүүр будалтын мэргэжилтэн энэхүү хөдөлгөөнд эмэгтэйчүүд ихэвчлэн нил ягаан, ногоон цайвар өнгийн хувцас дагалдах хэрэгслүүд хэрэглэдгийг олж мэдээд нүдийг нь цайвар ногооноор буджээ.

Танд ямар нэгэн зүйлийг бэлгэдэж өмсдөг хувцас байдаг уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!