Өдөр тутамд тохиолддог асуудлуудыг амар хялбараар шийдвэрлэх аргууд

Өдөр бүр л төрөл бүрийн том жижиг ялгаагүй асуудлууд гарч байдаг. Харин тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх амар хялбар аргууд байж л байгаа. Сурч авах нь чухал юм. Өнөөдөр та бүхэндээ өдөр тутамд тохиодог асуудлуудыг шийдвэрлэх энгийн аргуудыг танилцуулж байна.

Мултарсан цахилгааныг сэрээ ашиглаж буцаагаад хийж болно

Цамц, куртикныхаа цахилгааныг мултлаад хаячихсан бол сэрээ ашиглаж, асуудлаа шийдээрэй. Сэрээний шүдэнд цахилгаанаа тогтоож, буцааж шургуулна.

Гарч ирэхгүй байгаа өргөсийг цавуугаар гаргаж авна.

Гаранд тань өргөс зоогдчихоод гарахгүй байгаа бол цавуу ашиглаарай. Гар урлалын шингэн цагаан цавуу ашиглах бөгөөд цавуугаа өргөс зоогдсон хэсэг дээрээ асгаж, хатахыг хүлээнэ. Харин хатсаны дараа цаавуугаа татаж, өргөсөө гаргаж аваарай.

2 минутын дотор унтах цэргийн арга

  • Нүүр ялангуяа амаа амрааж булчингаа суллана.
  • Мөрөө унагаж, хоёр гараа доош унжуулна.
  • Гүнзгий амьсгаа авч, биеэ тайвшруулаарай.
  • Толгой доторх бодлуудаа хөөж, тархиа цэвэрлэнэ.
  • 10 секундын турш юу ч бодохгүй байхыг хичээ.
  • Ингээд л нэг мэдэхэд та унтчихсан байх болно.

Амны таагүй үнэрийг арилгахад давстай ус тус болно.

Давстай ус бол сайн бактери устгагч бөгөөд таны аманд байгаа нянг устгах чадвартай. Нэг стакан усанд халбага давс хийж уусгаарай. Үүний давуу тал нь амны хөндийн эрүүл мэндийг сайжруулж, амьсгалын замын цочролыг арилгадаг.

Хөлсний таагүй үнэрийг цагаан цуу, нимбэгээр арчиж арилгана.

Хөлсний эвгүй эхүүн үнэрийг дарахад нимбэгний шүүс болон цагаан цууг ашиглаарай. Эдгээрийн аль нэгийг салфетканд шингээж, суга орчмоо арчина.

Гэнэтийн ослоос зайлсхийхийн тулд хадаасыг үсний хавчаараар тогтоож барьна.

Хумс хуруугаа алхаар цохихоос сэргийлж, үсний жижиг хавчаараар хадаасаа бэхлэж байгаарай. Ингэж хадаас хадах нь аюулгүй байдлаа хангаж буй нэгээхэн хэлбэр юм.

Хагнаас салахын тулд ам зайлагч ашигла

Ижил хэмжээтэй ус болон ам зайлагчыг хольж бэлтгэнэ. Үүнийгээ хуйхандаа түрхэж, хэдэн минутын дараа үсээ зайлж угаагаарай. Энэ нь таныг хагнаас салгах шилдэг арга байх болно.

Зэвэрсэн төмрийг төмсөөр үрж цэвэрлэ

Төмс нь сайн цэвэрлэх бодис болох оксалины хүчил агуулдаг. Зэвэрсэн багж, төмрийг цэвэрлэх нэгээхэн арга бол төмсөөр үрэх явдал юм. Төмсөө зүсч, дээр нь багахан хүнсний сода асгана. Үүгээрээ зэвэрсэн төмрөө үрэх хэрэгтэй.

Гэрийн тэжээвэр амьтны шээсний үнэрийг цагаан цуу цацаж арилгана

Нохой, муур тань хивсэн дээр шээчихсэн бол үүн рүү нь цагаан цуу цацаж, дараа нь цаасан салфеткиар арчиарай. Тус үйлдлийг хэд хэдэн удаа давтах шаардлагатай болно. Харин үүний үр дүнд бохирдол ч тэр, үнэр ч тэр байхгүй болох юм.

Ханан дээр зурсан зургийг маойнез арилгаж чадна

Хүүхэд тань ханан дээрээ өнгийн харандаагаар зурчихсан байвал санаа зовох хэрэггүй. Танд маойнез байхад л асуудлыг шийдэж болно. Маойнезоо даавуунд түрхэж, үүгээрээ ханаа арчиж цэвэрлээрэй.

Шавьжинд хазуулсан бол давс эсвэл хүнсний сода түрх

Зөгийнд хатгуулсны дараа хорсож, загатнаж өвдөөд хэцүү байвал тус хэсэгтээ эспом давс эсвэл хүнсний содыг устай хольж зуурмаг болгоод түрхээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!