Япон бүсгүйчүүдийн оворгүй төрх, цэвэрхэн арьсны нууц жор: Таны үрчлээс, суларсан арьсыг индүүдсэн мэт тэнийлгэнэ!

Япончууд урт насалдгаараа Дэлхийд алдартай ард түмэн билээ. Харин тус улсын бүсгүй нь жинхэнэ наснаасаа 20 насаар залуу харагддаг гэсэн цуу яриа ч байдаг. Тэгвэл тэдний залуухан харагддаг нууц нь юу юм бол? Бид та бүхэндээ тус асуултын хариулт болгож, Япон бүсгүйчүүд хэрхэн наснаасаа залуу харагддаг болохыг дуулгахаар бэлтгэлээ. Та ч гэсэн эдгээрийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлж, арьсандаа анхаарч, залуухан харагдах боломжтой.

Япон эмэгтэйчүүдийн сайхан арьстай байдаг нэг нууц нь арьсандаа гарч буй өөрчлөлтөө өдөр бүр тогтмол хянадаг гэнэ. Жишээлбэл арьсандаа хуруугаараа хүрэхэд хурууны өндөг бага зэрэг наалдаж байвал таны арьс хангалттай чийгтэй байгааг илтгэдэг гэнэ. Харин арьсны “чанга” байдал нь бага зэрэг чимхсэнээс хойш хэдий хугацаанд өмнөх хэвэндээ орж байгаагаар илэрхийлэгддэг ажээ. Мөн та толинд харж байгаад толгойгоо бага зэрэг урагш тонгойлговол дараагийн 10 жилд таны арьсанд гарах өөрчлөлтийг харж болдог байна.

Тэдний гоо сайхны нууцын гол орц нь будаа юм. В витаминаар баялаг будаа нь арьсны хөгшрөх үйл явцыг удаашруулж, цусны эргэлтийг сайжруулна.

Та хүйтэн усаа саванд хийж халаагаарай. Үүн дээрээ 2-3 халбага будаа хийж чанана. Будаа зөөлөртөл буцалгах хэрэгтэй. Дараа нь усаа шүүж авна. Шүүж авсан усаараа нүүрээ угаагаарай.

Нүүрээ угаасны дараа маск хэрэглэнэ. Маск бэлтгэхдээ 1 халбага сүүг, 1 халбага зөгийн балтай хольж зуурна. Үүнийгээ цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 30 минут байлгаарай. Дараа нь түрхсэн маскаа хуулж авна.

Ингээд эцэст нь үлдсэн будааны шүүсээр ахин нүүрээ угаагаад унтаарай. Өглөө гэхэд таны арьс гэрэлтсэн, тунгалаг болоод зогсохгүй хангалттай чийгшил авсан байх болно. Тус аргыг долоо хоног 1-2 удаа хэрэглэснээр, үрчлээс багасч, тэнийх төдийгүй арьс чангарна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!