Шилэн тирког хурдан урагдахад хүргэдэг 8 алдаа

Шинэхэн өмд тирко аваад удалгүй урагдах цоорох зэрэг асуудал гарвал маш харамсалтай юм. Мөн таны хайртай байнга өмсдөг тухтай тирко ч гэсэн урагдахад их хэцүү байх. Тиймээс бид танд энэхүү нийтлэлээрээ тиркогоо хадгалах, сонгохдоо ихэвчлэн ямар алдаа гаргадаг талаарх мэдээллүүдийг хүргэж байна.

1. Тиркогоо буруу өмсөх

Тирко өмсөх нь маш энгийн асуудал ч гэсэн зарим хүмүүс тиркогоо буруу өмсөж амархан урдаг. Та шилэн тирко өмсөхөөсөө өмнө гартаа бөгж болон өөр аксессор байгаа эсэхийг шалгаарай. Мөн үүнд таны урт хумс ч нөлөөлөх магадлалтай юм. Эсвэл та тирко өмсөхөөсөө өмнө гартаа нимгэн бээлий өмсөж байгаад өмсөх хэрэгтэй.

2. Бид тэдгээрийг эмх замбараагүй байдлаар хадгалдаг

Мөн шилэн тиркогоо илүү удаан хадгалах нэг арга бол эмх замбараатай хадгалах ба гялгар уутанда орооцолдуулалгүйгээр хадгалах хэрэгтэй.

3. Бид дотуур хувцастайгаа хамт хадгалдаг

Та нилон бүтээгдэхүүнийг зөв газар хадгалах нь чухал юм. Та хөхний даруулга зэрэг дотуур хувцастайгаа хамт хадгалвал дэгээ нь орж улмаар цоорох аюултай юм. Ийм учраас эдгээр зүйлд зориулж тусгай шүүгээ эсвэл тавиур гаргах хэрэгтэй.

4. Бид тэдгээрийг хэрхэн угааж байгаад анхаарлаа хандуулдаггүй

Зарим хүмүүс тиркогоо угаалгын машинд угаадаг харин зарим хүмүүс гараараа угаахыг илүүд үздэг. Гол зүйл нь та тэдгээрийг угаалгын машинд хүйтэн усанд аль болох зөөлөн угаалгын нунтагаар угаах хэрэгтэй юм.

5. Гаараар угаахдаа буруу угаадаг

Хэрэв та угаалгын машинаар угаахыг хүсэхгүй байгаа бол аль болох хүйтэн бүлээн усанд угаалтуурт хийж угааж болно. Та тиркогоо гэмтээхгүйн тулд аль болох үрж татахгүй байхыг хичээгээрэй.

6. Бид тэдгээрийг буруу хатаадаг

Та тиркогоо хатаахдаа угаалгын машины сэгсрэгч ашиглахгүй байх хэрэгтэй. Мөн хатаагуур дээр гэрэлд хатаавал хатуулагтай болж өнгө нь мууддаг. Хамгийн сайн сонголт бол нарны шууд тусгалаас хол, хэвтээ гадаргуу дээр хатаах явдал юм.

7. Бид тэдгээрийг барзгар гуталтай хослуулдаг

Бид ихэвчлэн намар зуны цагаар тирко өмсдөг. Ингэхдээ хатуу барзгар дотортой гутал өмсдөг үүнээс болж тирко үрэгдэн цоордог.

8. Материалд анхаарлаа хандуулдаггүй

Та тирко худалдаж авахдаа сав баглаа боодлын танилцуулга мөн материал зэргийг анхаарах хэрэгтэй юм. Давхар оёдолтой тирко нь нилээдгүй бат бөх байдаг.

Та тирког удаан өмсөхийн тулд ямар арга хэрэглэдэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!