Үхрийн махыг хамгийн амттай, зөөлөн болгож чанах жор: Аманд нь ороод л уусах болно

Үхрийн махыг хамгийн амттайгаар чанаж болгох аргыг хуваалцаж байна. Орц нь энгийн, бэлтгэхэд хялбар тул танд таалагдах нь гарцаагүй. Жорын дагуу дагаад хийгээрэй.

Орц:

  • Үхрийн мах – 1 кг
  • Оливын тос – 1/4 стакан
  • Сонгино – 2 ширхэг
  • Гурил – 2 халбага
  • Лууван – 3-4 ширхэг
  • Хуурай улаан дарс – 1 хундага
  • Сармис – 1 хумс
  • Лаврын навч
  • Яншуй
  • Гоньд

Үхрийн махаа 4-5 см хэмжээтэй хэрчиж, давс перецээр амталж базаарай. Тогоондоо тосоо хийж, махаа бор шаргал болтол нь хуурна. Махаа гаргаж аваад, оронд нь хагас дугуй хэлбэртэй болгож хэрчсэн сонгиноо хийж хуурах бөгөөд ингэхдээ галаа багасгаж дунд зэрэг болгоорой. 5 минут орчим хуураад дээр нь гурилаа хийж хутгана.

Дараа нь хундага дарсаа сонгино дээрээ нэмж хийнэ. Одоо хуурсан махаа буцааж хийх бөгөөд хэрчсэн сармис, лууван зэргээ мөн нэмээрэй. Давс перец хийж амтлаад хутгана.

Хоолныхоо амтыг нэмэгдүүлэхийн тулд 2-3 ширхэг лаврын навч, яншуй болон шинэхэн гоньд хийх хэрэгтэй.

Одоо усаа хийнэ. Мах болон усны харьцаа 2:3 байна. Ус буцлаад ирмэгц галаа зөөлөн болгож, 2 цаг чанаарай. 15-20 минут тутам хоолоо хутгаж байх хэрэгтэй.

Ингээд л таны амттайхан хоол бэлэн болох юм. Төрөл бүрийн ногооны салат, агшаасан будаа зэрэгтэй махаа хольж идэж болно. Та сайхан хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!