Сэтгэл судлаачдын үзэж буйгаар насны зөрүүтэй хосуудын харилцаа илүү бат бөх байдаг

Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст дор хаяж нэг ижил тал байдаг ба бид өөрсдийн ялгаатай байдлыг үл харгалзан ижил зүйл дээрээ илүү нэгдэж чаддаг. Хачирхалтай нь ихэнх тохиолдолд хосуудын нөхөр нь эхнэрээсээ насаар ахмад байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Гэвч хосуудыг насны дунджаар авч үзвэл олон насны зөрүүтэй хосууд нилээдгүй олон байдаг аж. Хайранд заавал ийм байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт байдаггүй шүү дээ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар насны зөрүүтэй хосуудын харилцаа илүү бат бөх, тогтвортой байдаг ажээ.

Насны зөрүүтэй харилцаа нь тийм ч том асуудал биш

Насны зөрүүтэй шинэхэн хосуудыг хүмүүс мэдсэн даруйдаа л маш том мэдээ болон тархдаг нь нийгэмд эдгээр хүмүүсийг эсэргүүцсэн, гутаан доромжилсон үзэгдэл байнга байдагийн илрэл юм.

Хосуудын эмэгтэй нь илүү насны зөрүүтэй байх нь нийгэмд илүү их шүүмжлэл дагуулдаг бөгөөд тэднийг доромжилсон нэр томъёонууд ч цөөнгүй байдаг. Харин эрчүүдийн хувьд эмэгтэйгээсээ насны зөрүү их байх нь тэднийг ямар нэг муу асуудалд оруулдаггүй.

Хүмүүсийг сэтгэл хангалуун байлгадаг харилцаа

Эндээс харах хамгийн чухал зүйл нь хүмүүс хоорондын харилцаанаасаа өөрсдийн хүссэн зүйлээ олж авах явдал юм. Судалгаанаас харахад эрчүүд болон эмэгтэйчүүд өөрөөсөө залуу хамтрагчтай байх нь илүү сэтгэл хангалуун байхад хүргэдэг ба өөрөөсөө насаар дүү нөхөр эсвэл найз залуутай бүсгүйчүүд илүү сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй байдаг гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Энэ бүхэн бүтэх эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Асуултын зөв хариулт бол хосуудад хоёуланд нь бие биедээ тохирсон ямар нэг тал байдаг бөгөөд энэ нь тэднийг илүү өвөрмөц, онцгой болгодог. Энэ онцгой зүйл нь бүх хүмүүст ижил тохиолддоггүй боловч харилцааны ердийн дүрэм нь тухайлбал таны хамтрагч та хоёрын нийтлэг үзэл, зорилго, халамж, итгэл зэрэг нь ижил тэгш байдаг ажээ. Зарим судлаачид хосын харилцаанд нас чухал биш гэж үздэг.

Ижил хүйстэн хосуудын ялгаатай тал

Судалгаанаас харахад ижил хүйстэн хосуудын насны ялгаа нь энгийн хүмүүстэй харьцуулахад илүү их байдаг. Удам дамжсан ижил хүйстэн хосуудын харилцаа нь насны зөрүүнээс ч илүү шүүмжлүүлэлтэй тулгардаг. Гэсэн хэдий ч тэд өөрсдийн харилцаандаа сэтгэл хангалуун байж эргэн тойрны хүмүүсийн дэмжлэгт сэтгэл хангалуун байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!