Найруулагч, продюсерууд хүртэл анзаардаггүй хүүхэлдэйн киноны алдаанууд

Кино бүтээгчдийн маш их цаг зав, хөдөлмөрийн үр дүнд хүүхэлдэйн кино бий болдог. Заримдаа сайн бүтээл хийж дуусгахад хэдэн жил шаардагддаг ба эдгээр төслүүдийг гаргахаасаа өмнө хэд хэдэн удаа засвар хийдэг. Гэвч гярхай үзэгчид удаан хугацаанд нуугдсан бяцхан алдаануудыг олсоор байна.

Бид та бүхэнд алдартай хүүхэлдэйн кинонууд дээрх бяцхан алдаануудын талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

1. Наймын тоотой бөмбөг

Pixar-ийн алдартай бүтээл болох Тоглоомын түүхийн эхний ангид Энди пицца авахаар гарахдаа Базз, Вүүдий 2-ыг ширээн дээр үлдээдэг. Тэр үед та Вүүдийгийн хажууд юу ч байхгүй байгааг харж байна. Гэсэн хэдий ч дараагийн үзэгдэлд 8-ын тоотой бөмбөг гэнэт Вүүдийгийн хажууд гарч ирсэн байна.

2. Синдереллагийн ханцуй алга болсон

Диснейн Үнсгэлжин киноны төгсгөлд үлгэрийн баатар хүн бүхэнтэй салах ёс гүйцэтгэхэд тэрээр урт ханцуйтай даашинз өмссөн байхыг та харж байна. Харин дараагийн хэсэгт тэрэгийг нь ар талаас харуулахад даашинз нь ханцуйгүй болсон байна.

3. Базз Эндиг харах үед үргэлж зогсдог

Тоглоомын түүх киноны бас нэгэн дүр болох Базз Эндиг харах бүртээ зогсдог бол харин энэ үзэгдэл дээр хөл нь бага зэрэг нугаларсан байна.

4. Хөгжимчид гарч ирээд алга болдог

Диснейн Lilo & Stitch киноны эхэнд тайзны ар талыг сайтар ажиглавал 2 хөгжимчин хөгжмийн зэмсэг барин сууна. Гэсэн хэдий ч дараагийн үзэгдэлд хөгжимчид алга болсон байна.

5. Хөгжимчид хөгжмийн зэмсэгээ сольсон

Диснейн Lilo & Stitch киноны бүжгийн ард хөгжим тоглож харагдах 2 хөгжимчин бүжигийн турш нэг ижил хөгжимтэй харагддаг. Гэсэн хэдий ч дараагийн нэг үзэгдэлд хөгжимчдийн нэг нь үзэгдлээс тэс өөр хөгжим барьсан байгааг та харж байна.

6. Олаф Кристоффын дээрээс унав

Энэ кинон дээр гардаг нэг алдаа нь мөсөн мангас Анна, Кристофф, Олаф нарыг хөөж байх үед тохиолддог. Олаф хадан хясаанаас доош хамгийн түрүүнд унаж байгааг та харж байна. Харин дараагийн үзэгдэл дээр Анна, Кристофф хоёр хадан дээрээс унах үед Кристофф Олафын дээрээс унах ёстой атал Олаф Кристоффын дээр унасан мэт харагдаж байна.

7. Ванеллопе машинтайгаа явж байхдаа шүдээ унагаасан

Диснейн Сүйтгэгч Ральф гэх алдартай кинон дээр Ванеллопе Ральфын түүнд зориулан барьсан зам дээр машинтай явж байгаад шон мөргөхдөө нэг шүдээ унагаадаг. Харин дараагийн үзэгдлүүд дээр түүний шүд нь унаагүй хэвээр л байдаг.

8. Зурагт дээр Hamm, Rex хоёрын тусгал огт байхгүй

Тоглоомын түүхийн 2 дахь анги дээр Рекс Хамм 2 зурагт үзэж буй хэсэг байдаг. Тэр үед нэгэн рекламын хэсэгт зурагт нь гацах үед унтраадаг. Яг тэр үед тэр 2 зурагтныхаа урд талд байгаа атал тусгал нь харагддаггүй ба өрөөний хоосон орон зай харагдаж байгааг та харж байна.

9. Флиний гар дахь дөнгө алга болов

Диснейн Танглед кинонд Готелээс болж Флинн гинжээр гинжлэгдсэн байх үед Рапунзель түүнтэй ярилцахаар дөхөж очдог. Хэдийгээр “гинжлэгдсэн” байсан ч Флинн Рапунзелийн нүүрэнд энхрийлэн хүрдэг. Энэ үед та түүний бугуйг дөнгөгүй байхыг харж байна.

10. Бүү уйлах нь цахилгаанд заримдаа нөлөөлнө заримдаа нөлөөлөхгүй

Та мангасуудын ертөнцийн хаалгыг давах цорын ганц хүн болох Бүү уйлах, инээх үед цахилгаан сүлжээ бүхэлдээ тасалддаг болохыг санаж байгаа байх. Сонирхолтой нь, Рэндалл Бүүг хулгайлахад тэр сандал дээр уяатай, орилж уйлж байсан ч цахилгаан нь зүгээр л ажиллаж байдаг.

11. Араатны зургийн урсан хэсэг нь байрлалаа өөрчилсөн байна

Диснейн үзэсгэлэнт гүнж ба жонон кинон дээр Араатан өөрийн хөрөг зурагт хүрч сарвуугаараа урж байгаа дүр зураг гардаг. Гэсэн хэдий ч, Belle киноны сүүлчийн хэдэн үзэгдэлд уг зургийг олж харахад зураг өөр хэлбэрээр урагдсан байдаг.

12. Белле “Нотр Дамны бөгтөр” кинонд харагддаг

Алдаа гэхээсээ илүү энэ киног хэд хэдэн удаа үзээгүй л бол анзаарахааргүй цөөхөн хүн анзаарсан нарийн зүйлийг онцолсон болно. Сайн анзаарвал та уг кинон дээрх Out There дууны хэсэгт Белле ном уншаад явж байхыг харах болно.

13. Сүүдэр нь өөр харагдана

Покахонтас кинонд гол дүр Накома болон Жон хоригдохоосоо өмнө тэд хөтлөлцсөн харагддаг. Харин тэдний сүүдэр нь гар гараасаа огт барилцаагүй мэт харагдаж байна.

14. Шүднийхээ тоог өөрчилдөг сэрээ

“Бяцхан лусын дагина” кинонд Ариэль живсэн хөлөг онгоцноос юм хайж байхдаа сэрээ олдог. Сэрээ анх харагдаж байхдаа 4 шүдтэй байдаг. Харин түүнийг авах үед 3 шүдтэй болсон байна.

Та эдгээр алдаануудын алийг нь анзаараагүй вэ? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!