Гоё арьстай болохын тулд нүүрэндээ юм түрхэх биш, үүнийг л уухад хангалттай!
Мэдээж хүн бүхэн л цэвэрхэн сайхан арьстай болохыг хүсч мөрөөддөг шүү дээ. Тиймдээ ч төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, аль үнэтэй гэснийг сонгож нүүрэндээ түрхдэг. Гэхдээ одооноос ингэх шаардлагагүй. Учир нь та нүүрэндээ гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх биш, нэг төрлийн ундааг уухад л өө сэвгүй, сайхан арьстай болж чадах юм. Чухам юу уух ёстойг доорх мэдээллээс мэдэж аваарай.
Таны арьсаа сайхан болгох нууц жор бол шанцай буюу синнамонтой сүү юм.
Хоол хүнсэнд агуулагддаг исэлдүүлэгч бодисууд хүний биеийн эд эсүүдийг исэлдүүлж, хөгшрөлт явагддаг билээ. Харин шанцайнд агуулагддаг үл исэлдүүлэгч бодисууд нь тэдгээр исэлдүүлэгч бодисуудыг устгаж, ингэснээр хөгшрөлт удааширдаг аж. Шанцай нь поли фенол-карбоны хүчил, 26 төрлийн халуун ногоо, үл исэлдүүлэгч бүхий эмчилгээний ургамлаар тун баялаг ажээ. Мөн шанцай нь нян болон үрэсвлийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна мөөгөнцрийг устгадаг. Тиймдээ ч сүүнд шанцайг хийж ууснаар, арьсны хөгшрөх явц удааширч, шингэн цэвэрхэн болох бол, үрэвслийн эсрэг үйлчилгээний ачаар батга шархнаас сэргийлэх юм.
Үүнээс гадна шанцайгаар амталсан сүү нь хоол боловсруулах системийг сайжруулж, шингэцийг түргэсгэх төдийгүй тураах үйлчилгээтэй. Та ч бас хоол сайн шингэж байвал, арьс цаанаасаа гэрэлтдэг болохыг мэднэ биз дээ. Тиймээс эргэлзэж тээнгэлзэлгүй шанцайтай сүүг уугаарай.
Шанцайтай сүү бэлтгэх арга:
- Шанцай – Халбаганы дөрөвний нэг
- Сүү – Нэг аяга
Бүлээн сүүнд шанцайгаа хийж, сайтар хутгаарай. Орой унтахдаа үүнийг уухад хангалттай. Өглөө сэрэхэд таны арьс сайхан амарсан, тунгалаг харагдах болно.