Солонгосчууд алдартнуудаа төгс төгөлдөр, өө сэвгүй байхыг шаарддаг болохыг батлах бас нэгэн тохиолдол

35 настай жүжигчин Kim Seon Ho. Тэрээр олон жилийн турш хичээж зүтгэж явсаар 2020 онд “Start Up” цувралд туслах дүр бүтээж, хүмүүсийн хараанд өртөж, алдаршиж эхэлсэн юм. Түүний амжилт 34 насанд нь эхэлсэн гэж болно. Хүн бүхэн түүний жүжиглэлт, хөөрхөн инээмсэглэл зэрэгт нь дурлаж, ёстой л гэм зэмгүй, цайлган цагаан гэхчлэн хамгийн сайхан үгсээр чихийг нь мялааж байв.

Сүүлд тэрээр “Hometown Cha Cha Cha”цувралд жүжигчин Шин Мин А-гийн хамтаар гол дүр бүтээж, ёстой л шуугиан тарьсан. Тус цуврал нь кабелийн телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үзэлтийг авч, Солонгос улсыг тэр чигт нь дурлуулж орхисон. Ингэснээр Kim Seon Ho нь А зэрэглэлийн жүжигчдийн жагсаалтанд багтаж, олон олон амжилтын эзэн болно гэдгийг хүн бүр мэдэж байв. Гэтэл цуврал гарч дууссан өдөр түүний тухай хачирхалтай цуурхлууд гарч эхэлсэн юм.

Жүжигчин залуугийн хуучин найз бүсгүй гэх нэгэн бүсгүй өөрийн нэрийг нууцлан, Kim Seon Ho үнэндээ ямар хүн байсан болох, ямар муухай авир гаргасан, үр хөндүүлэхийг шаардсан, гэвч дараа нь орхиод явсан гэхчлэн аймшигтай зүйлсийг дэлгэн бичсэн байв. Ихэнх хүмүүс үүнд нь итгэлгүй, алдар нэрд гарч яваа хүн бүрийг ийм төрлийн шуугиан, цуурхал дагаж байдаг хэмээн өөрсдийгөө тайвруулж байсан билээ. Нэг өдөр өнгөрлөө, хоёр өдөр өнгөрлөө албан ёсны мэдэгдэл гарахгүй байгаа нь хүмүүсийг төөрөгдүүлж, үнэн юм биш биз дээ гэх айдсыг төрүүлээд байсан юм. Харин жүжигчин залуу бүсгүйн бичсэн зүйлс үнэн болохыг баталж, уучлалт хүссэн захидал бичжээ.

К-Нетизенгүүдийн сэтгэгдэл

  •  Тэгэхээр үнэн байжээ. Захиа бичих гэж хэдэн өдрийг зарцуулчихав? Хохирогчийн хэн болохыг илчилсэн байсан. Хохирогч одоо яах болж байна?
  • Тэр бүсгүйтэй тохиролцох гэж хичээсэн ч дуудлагыг нь аваагүй байх. Тиймээс хэргээ хүлээн зөвшөөрсөн.
  •  Энэ үнэн байж. Одоогоор Seon Ho албан ёсоор эмэгтэйгээс уучлалт гуйгаагүй байгаа.
  •  Эмэгтэй хүний амьдралыг сүйтгэж, тэр тухайгаа бүр мэдээгүй мэт дүр үзүүлж, алдартай хүний дүрд тоглосоор байсан…Үнэхээр солиотой амьтан.
  • Зүгээр тэтгэвэртээ гараад зурагтаар гарахаар боль.
  • Бид одуудын царай, дүр төрхөнд итгэх ёсгүй юм шиг санагдлаа.
  • Царайг нь зурагтаар харахаар үзэн ядах сэтгэгдэл төрөөд байна.
  • Би үнэхээр энэ мэдээг хараад цочирдсон. Тэр сайн жүжигчин, гэхдээ түүний хийсэн зүйлсийн бодохгүйгээр яаж юу ч болоогүй юм шиг киног нь үзэх юм бэ? Kim Seon Ho одоо тэтгэвэртээ гарсан нь дээр.

Цахим хэрэглэгчдийн сэтгэгдэл:

  • Шин Мин А чамаас болж хохирч байна. Түүний хохирлыг барагдуулж өг.
  • ‘Hometown Cha Cha Cha’-ийн нэр хүнд үүгээр дууслаа. Би тэрнийг өөрөө мэдэгдэх хүртэл юунд ч итгэхгүй байсан. Тийм царайнаас яаж муу зүйлс орж харах юм бэ? Урам хугарч байна, дахиж кинонд
    тоглох хэрэггүй.
  • Эмэгтэй хүнийг дорд үзэж, бусдыг хараадаг чамайг үзэн ядаж байна.
  • Царайг нь харах бүү хэл нэрийг нь ч сонсохыг хүсэхгүй байна.
  • Тэтгэвэртээ гараад дахиж битгий үзэгдээрэй.

Солонгосчууд бол алдаа гаргасан алдартанг юу ч үгүй дэвсэлж чаддаг гэдгээрээ алдартай. Тийм ч учраас түүнийг нүүр царайгаа болгон ажиллуулж байсан брэнд, компаниуд бүгд гэрээгээ цуцалж, түүний зурагтай сурталчилгаа, рекламаа тэр дор нь устгасан. Үүнээс гадна жүжигчин залууг ” 2 days, 1 night” нэвтрүүлгийн багаас ч хасч, түүний оролцсон байсан нэвтрүүлгээ ахин засварлаж, жүжигчний гарсан хэсгүүдийг хасах болохоо мэдэгдсэн. Энэ мэтчилэн хэдхэн хоногийн дотор түүний хичээж босгосон карьер нуран уналаа.

Жүжигчин залуугийн хуучин найз бүсгүйн анх оруулсан пост.

1.

2.

3.

4.

5.

Энэ мэдэгдлийн дараа нэрээ нууцалсан бүсгүй хэн болохыг хүмүүс тэр дор нь олоод мэдчихсэн. Тэрээр өмнө нь цаг агаарын мэдээний хөтлөгч хийдэг байсан Choi Young Ah гэх бүсгүй юм.

Тэр дороо инстаграм хаягаа хааж, өөрийгөө сошиалаас тусгаарласан байна.

Түүний энэхүү мэдэгдлийн дараа богино хугацаанд маш их зүйл болсон. Харин Kim Seon Ho-гийн хуучин найз бүсгүй ахин пост оруулсан юм.
“Миний бичсэн зүйлээс болж түүнийг уналтад орж байгааг хараад өрөвдөж байна. Тэр надаас уучлалт гуйсан, зарим зүйлс дээр бид бие биенээ буруугаар ойлгосон юм шиг байна лээ. Энэ түүхийг бүр томруулах худал мэдээнүүд тараагдахгүй байгаасай гэж хүсч байна. Миний постноос болж олон хүний зүрх шархалсан тул би буруутай юм шиг санагдаад дарамт мэдэрсэн. Удахгүй өмнөх постоо устгах болно.” гэжээ
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!