Нөхрөөсөө салсны дараа гадаад төрх, хувцаслалтаа эрс өөрчилж, танигдахын аргагүй болж хувирсан алдартай бүсгүйчүүд

Хайр дурлал хүнийг өөрчилдөг гэлцдэг. Зөв хүнтэйгээ учирсан цагт тухайн хүнээс гэрэл цацарч, нүүрнээс нь инээмсэглэл салахгүй. Тэгвэл салалт хүмүүст тэр дундаа эмэгтэй хүнд яаж нөлөөлдөг бол? Салалтыг давуу талаа болгож, өөрийгөө сайн тал руугаа өөрчилж чаддаг бүсгүйчүүд бий. Энэ удаад та бүхэндээ салалтын дараа тэс өөр нэгэн болж хувирсан алдартай бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Адель

Дуучин Адель 2011 оноос эхлэн бизнес эрхлэгч Саймон Конецки гэх залуутай үерхэж, 2017 онд гэрлэсэн ч, 2019 онд салсан юм. Харин тэдний салалт Аделийн өөрчлөлтийн эхлэл байсан билээ. Тэрээр их хэмжээний жин хасч, хувцаслалт хэв маягаа ч өөрчилж, ёстой л хүмүүсийг гайхшруулж орхисон.

Ирина Шейк

Ирина Шейк жүжигчин Бредли Күүпэртэй 2015 оны хавраас эхлэн болзож, 2 жилийн дараа хөөрхөн охинтой болсон. Харин 2019 онд хосууд салж байгаагаа мэдэгдсэн билээ. Ирина жүжигчин залуугаас салсны дараа илүү задгай, эрч хүчтэй харагдахуйц хувцаслах болсон төдийгүй үсээ ч эрс богиносгоод амжсан юм.

Меган Фокс 

2004 онд Меган Фокс, Брайн Остин Гринтэй болзож эхэлсэн. Тухайн үед Меган 18 настай, жүжигчин эр 30 настай байсан. Хосууд салж, хэд хэдэн удаа нийлсэн бөгөөд 2020 онд албан ёсоор хоёр тийш болсон. Хосууд 3 хүүхэдтэй байсан билээ. Ингээд тэдний салалтын дараа Меганы хувцасны шүүгээ тэр чигтээ өөрчлөгдсөн гэж болно. Илүү халуухан, илүү үзэсгэлэнтэй, илүү дур булаам Меган гарч ирсэн юм.

Ким Кардашьян

Канье Уэст, Ким Кардашиан нар 2012 оны дөрөвдүгээр сард болзож эхэлж, 2014 онд Италид хуримаа хийсэн. 4 хүүхдийн эцэг эх болсон тэд 2021 оны 2 сард салцгаасан юм. Харин Каньегээс салснаас хойш Ким хуучин өөрийн төрхөө авчирсан билээ. Илүү эрч хүчтэй, илүү залуужсан Ким олны нүдийг хужирласан.

Кэти Перри

Кэти Перри инээдмийн жүжигчин Рассел Брэндтэй 2009 оны зун зураг авалтын талбай дээр танилцсан. Тэд болзож байгаад 2010 онд гэрлэж, 2012 онд гэрлэлтээ цуцлуулсан билээ. Энэ бүхний дараа Кэти Перригийн оргил үе эхэлсэн гэхэд болно. Тэр үсний засалтаа өөрчилж, илүү эрч хүчтэй, өөртөө итгэлтэй болчихсон.

Риз Уизерспун

Риз Уизерспун 1997 оны гуравдугаар сард Райн Филлипптэй танилцаж, 1999 онд гэрлэж, жүжигчид хоёр хүүхэдтэй болжээ. 2006 онд хосууд салж байгаагаа зарлаж, 2 жилийн дараа албан ёсоор салсан. Харин салалт жүжигчин бүсгүйд хүчтэй нөлөөлсөн бөгөөд түүний тэс өөр болж хувирсан хувцаслалт, үс засалт зэрэг нь үүнийг батална.

Селена Гомез

2010 оны сүүлээр Селена Гомез Жастин Бибертэй болзож эхэлсэн. Хосууд салаад л нийлээд л. Тэдний сүүлчийн салалт 2018 оны 3-р сард болсон. Харин тус үйл явдлаас сарын дараа гэхэд дуучин бүсгүй шинэлэг дүр төрхтэйгээр эргэн ирсэн билээ.

Диана гүнж

1981 онд Диана гүнж Уэльсийн хунтайж Чарльзтай гэрлэсэн. Гүнж хааны гэр бүлийн дэг журмыг баримталж, үргэлж зөв цэгцтэй хувцаслаж, классик дүр төрхийг бүрдүүлдэг байсан. Харин 996 онд салсны дараа гүнжийн хэв маяг эрс өөрчлөгдсөн юм. Тэр жинхэнэ өөрийнхөө хүссэнээр хувцаслаж, гоо үзэсгэлэнгээ гайхуулж байсан билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!