Турах гэж байцаа идэж байгаа ч амтгүй болохоор залхаж байна уу? Тэгвэл байцааг тасархай амттай болгоход үүнийг нэмж хийхэд хангалттай!

Байцаа нь хүний биед хэчнээн ач тустай болохыг та ч бас сайн мэдэх биз ээ. Тиймдээ ч өдөр бүр л иддэг байх. Харин турах гэж байнга байцаа идэхээс залхаж, арай өөр амтыг хүсч байна уу? Тийм бол бидний танилцуулах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ байцааг тасархай амттай болгох аргыг зааж өгөхөөр бэлтгэсэн юм. Энэ нь тун ч энгийг боловч, итгэмээргүй үр дүнтэй юм шүү.

Орц:

  • Байцаа – нэг ширхэг
  • Оливын тос – 3 халбага
  • Хар перец – амталгаагаар
  • Гоньд – 1 халбага
  • Давс – амталгаагаар

Хийх арга:

  • Байцаагаа зурагт үзүүлсэнтэй адил өргөн өргөн хэрчинэ.
  • Дараа нь шарах шүүгээний тавцангаа оливын тосоор сайтар тосолно.
  • Үүн дээрээ байцаагаа тавьж, дээр нь давс, перец, гоньдоо цацна.
  • Ингээд байцаагаа 180 хэмд 20 минут шарахад хангалттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!