Хэвшмэл ойлголтыг орхиж, 40 наснаас хойш ээж болох замыг сонгосон 11 алдартай эмэгтэй

Дэлхий дахинд анх удаа хүүхэд төрүүлж буй эхчүүдийн дундаж нас тасралтгүй нэмэгдсээр байгаа. Жишээлбэл, 2013 онд энэ үзүүлэлт Европын орнуудад 28.8 нас байсан бол 2018 онд 29.3 нас болсон байна. Энэ нь юуны түрүүнд шинжлэх ухааны хөгжилтэй холбоотой юм. Саяхан дэлхийд алдартай загвар өмсөгч Наоми Кэмпбелл 50 насандаа анх удаа ээж болжээ. Ийм боломж олгосон шинжлэх ухаанд талархаж байна.

Бид та бүхэнд заавал залуу насандаа ээж болох ёстой гэх хэвшмэл ойлголтыг үгүй хийсэн алдартай эмэгтэйчүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Ума Турман

Ума Турман, Итан Хоук нар гэрлэхдээ 1998 онд охин Майя, 2002 онд Левон хэмээх хүүтэй хоёр хүүхэдтэй болжээ. Бага хүүхэд нь 3 настай байхад хосууд салсан. Мөн тэрээр 2012 онд 42 настай байхдаа найз залуу Арпад Буссоноос жирэмслэн охинтой болсон аж.

2. Рэйчел Вейз

Рэйчел Вейз 36 настайдаа анхны хүүхэд болох Хенригээ төрүүлжээ. Мөн жүжигчин 48 насандаа буюу 12 жилийн дараа дахин хүүхэд төрүүлсэн. Рэйчелийн хэлснээр ээж болоход хамгийн гол зүйл бол карьер, гэр бүлийнхээ тэнцвэрийг олох явдал юм гэжээ.

3. Наоми Кэмпбелл

2021 оны 5-р сард 50 настай топ модель Наоми Кэмпбелл алган дээрээ байгаа бяцхан хөлний зургийг Инстаграм хуудсандаа хуваалцжээ. Ийнхүү тэрээр анхны хүүхдээ төрүүлснийг зарлахыг хүссэн юм. Наоми ярилцлага өгөхдөө ээж болохыг мөрөөдөж байснаа хэд хэдэн удаа дурдсан бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан эмэгтэйчүүдэд ямар ч насанд ээж болоход нь тусалж чадна гэдэгт баяртай байна гэжээ.

4. Танди Ньютон

Жүжигчин Танди Ньютон, кино найруулагч Ол Паркер нар 3 хүүхэдтэй. Охин Рипли 2000 онд, охин Нико 4 жилийн дараа мэндэлжээ. Харин тэдний хүү Бүүкер 2014 онд ээжийгээ 41 настай байхад төрсөн. Одоо тэрээр хүүхдүүдтэйгээ маш их цагийг өнгөрөөдөг.

5. Тина Фей

Тина Фей, Жефф Ричмонд нарын охид 6 насны зөрүүтэй. Жүжигчин 35 настай байхдаа анхны хүүхдээ төрүүлсэн бөгөөд 41 настайдаа хоёр дахь удаагаа амаржжээ. Түүний хэлснээр жирэмслэлт нь бие махбодийн хувьд амар байсан ч сэтгэл зүйн хувьд тийм ч амар байгаагүй аж.

6. Хелена Бонхам Картер

Хелена Бонхам Картер, кино найруулагч Тим Бертон нар Билли (2003), Нелл (2008) гэсэн 2 хүүхэдтэй. Дашрамд дурдахад, хосууд хүүхдийнхээ нэрийг тохиролцож чадаагүй тул охиноо 7 сартай болох хүртэл нэр өгөөгүй байжээ. Хеленагийн хэлснээр тэрээр хоёр дахь жирэмслэлтийнхээ өмнө үргүйдлийн эмчилгээ хийлгэх ёстой байжээ. Эцэст нь тэрээр 41 насандаа жирэмсэн болж чадсан юм.

7. Камерон Диаз

Камерон Диаз 2014 онд өгсөн нэгэн ярилцлагадаа ээж болох дургүй гэж хэлжээ. Хөгжимчин нөхөр Бенжи Маддентэй танилцсанаар бүх зүйл өөрчлөгдсөн ба 2019 оны 12-р сарын 30-нд 47 настай жүжигчин анх удаа ээж болсон бөгөөд түүний охин Раддикс Лос Анжелес хотын нэгэн эмнэлэгт төржээ.

8. Мерил Стрип

Орчин үеийн хамгийн алдартай жүжигчдийн нэг гэж нэрлэгддэг Мерил Стрип 4 хүүхэдтэй. Түүний том хүү тун удахгүй 42 нас хүрэх бол отгон охин нь 30 нас хүрч байна. Мерил болон нөхөр Дон Гаммер нар дөрөв дэх хүүхдээ төрүүлэхдээ 42, 44 настай байжээ.

9. Аманда Пит

2014 онд 42 настай Аманда Пит гурав дахь хүүхдээ төрүүлсэн. Түүний хэлснээр жирэмслэлт амар байсан бөгөөд ядарснаас өөр гомдоллох зүйлгүй гэжээ.

10. Женнифер Коннелли

Женнифер Коннелли 3 хүүхдийн ээж юм. Тэрээр анхны хүүхдээ 1997 онд, хоёр дахь хүүхдээ 2003 онд, гурав дахь хүүхдээ жүжигчин 40 настай байхдаа 2011 онд төрүүлжээ. Тэрээр гурав дахь жирэмслэлтийнхээ үеэр асуудалтай байсан бөгөөд эхний 3 сард хордлогоор шаналж байжээ. Дашрамд хэлэхэд Женнифер сүүлийн хүүхдээ төрүүлэхийн тулд усны төрөлтийг сонгосон байна.

11. Дайан Крюгер

Германы жүжигчин Дайан Крюгер 2018 онд анх удаа ээж болжээ. Тэр үед жүжигчин бүсгүй 42 настай байсан бөгөөд түүний найз залуу Норман Ридус охиндоо Нова гэдэг нэр өгчээ.

Бонус: Жулиа Робертс

Жулиа Робертс зураглаач Даниэл Модертэй гэрлээд 20 орчим жил болж байна. Энэ хугацаанд хосууд 3 хүүхэдтэй болжээ. 2004 онд ихрүүд мэндэлж, 2007 онд дахин нэг хүү мэндэлжээ. Жүжигчин бүсгүй хүүхдүүдээ төрүүлэх үедээ 37, 39 настай байсан ба хосууд инстаграмдаа гэр бүлийнхээ зургийг ихэвчлэн тавьдаг.

Та хүүхэд төрүүлэх тал дээр хэдэн нас илүү тохиромжтой гэж бодож байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!