Таны хүүхэд насыг санагдуулах хамгийн амттай боорцог хийж идээрэй. Өглөөний цайндаа дэлгүүрийн боорцог иддэг цаг ард хоцорсон!

Та бүхэндээ тунгалаг сайхан өглөөний мэнд хүргэе. Өнөө өглөө та гэрээсээ гарахдаа юу идсэн бэ? Арай дэлгүүрээс боов боорцог худалдан авч идсэн юм биш биз? Энэ нь тун ч хоцрогдсон гэдгийг та мэдэх үү? Ганц мөнгө хэмнэхдээ ч биш, өөрийн гараар хийсэн зүйлээ үр хүүхэд, хань ижилдээ идүүлэх шиг сайхан зүйл байдаггүй шүү дээ. Энэ нь таныг сайн эзэгтэй болгоод зогсохгүй, гэр бүлд халуун дулаан уур амьсгал бэлэглэнэ. Хамгийн гол нь таны бэлтгэсэн амттан илүү эрүүл, найдвартай байх нь гарцаагүй шүү дээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүн авах хэрэггүй. Харин үүнийг өөрийн гараар хийж байгаарай. Та бүхэндээ хүүхэд насыг санагдуулам хамгийн амттай боорцог хийх жорыг хуваалцаж байна.

Орц:

  • Гурил – 2 аяга
  • Гэрийн бяслаг (cottage cheese) – 250 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Элсэн чихэр – 5 халбага
  • Хүнсний сода – тал халбага
  • Сахарын пүдр

Хийх арга:

Өндөг, бяслаг, хүнсний сода болон элсэн чихэрээ хольж, сайтар хутгана. Үүн дээрээ гурилаа хийж, зуурмагаа бэлтгэх юм. Зуурсан гурилаа 15-20 минут амраана. Дараа нь үүнийгээ жижиг жижиг хувааж, гараараа бөөрөнхийлж тавих хэрэгтэй. Бэлдэж бөөрөнхийлсөн гурилаа сайтар халаасан ургамлын тосонд хийж шарна. Алтан шаргал өнгөтэй болмогц гаргаарай. Боорцог дээрээ сахарын пүдрээ цацаж илүү үзэмжтэй, амттай болгож хайртай гэрийнхэндээ өгөөрэй. Өглөөний цайндаа идэхэд хамгийн тохиромжтой байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!