Солонгосын “Squid Game” кино яаж хамгийн их үзэлттэй бүтээл болж чадсан бэ?

Гарснаасаа хойш ердөө 28 хоногийн дотор 111 сая гаруй үзэлттэй байгаа Squid Game нь дэлхийг байлдан дагуулсан бүтээл болсон. Энэхүү киноны талаар мэдэхгүй хүн гэж бараг л үгүй бөгөөд киноны утга агуулга, тоглоомны талаар олон яриа таамаглалууд гарсаар байгаа билээ.

Бид та бүхэнд энэхүү киноны амжилтанд хүрсэн шалтгааны талаарх зарим мэдээллийг хүргэж байна.

Энэхүү бүтээл нь бодит амьдрал дахь сэтгэлийн түгшүүр, айдастай тэмцэхэд тусалдаг

Амьд үлдэх арга эсвэл сүйрэл, амьдрлын төлөөх тэмцэлийн талаар өгүүлдэг кино их үздэг хүмүүс болит амьдрал дээр сэтгэлийн түгшүүрт бага өртдөг нь судалгаагаар тогтоогджээ. Энэхүү кино нэр алдарт хүрсэн бас нэг шалтгаан нь гарч буй дүрүүдийн хийж буй үйлдэл, гаргаж буй зан авир нь эцсийн анги хүртэлээ хүмүүсийг татаж чадахуйц байсантай холбоотой юм.

Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан

Морин уралдаанд хэн нь ялахыг үзэх гэж яардаг шиг энэхүү киног үзэгчид шимтэн үзсэн. Олон хүмүүсийн яриагааар 2 дугаар бүлэгийг аль хэдийнээ таамаглаж байгаа ч олон зүйлс нууц хэвээр байж сонирхол татсаар байгаа билээ.

Олон гадаад хэлээр орчуулагдсан

Энэхүү кино нь маш алдартай байгаа бөгөөд аль хэдийнээ олон хэл дээр орчуулагдсан байгаа билээ. Мөн түүний амжилттай дөхөж очих кинонуудыг дурдвал Netflix-ийн Люпин цуврал нь нэг сарын дотор 76 сая үзэлттэй байгаа бөгөөд The Witcher болон The Queen’s Gambit-ээс ч илүү юм.

Солонгос давалгаалж эхэлж байна

Сүүлийн жилүүдэд Kpop болон Kdrama-ын нэр хүнд өссөөр байна. BTS, Blackpink зэрэг Солонгосын хөгжмийн хамтлагууд дэлхийн чартуудыг тэргүүлж байгаа бол Parasite кино нь Оскарын шагнал хүртсэн. Тиймээс тухайн улс олон улсад киноныхоо талаар сурталчлахгүй ч гэсэн Kpop-ын шүтэн бишрэгчдийнхээ ачаар Squid game-ийн тухай мэдээлэл дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн. #squidgame hashtag нь TikTok дээр аль хэдийн 12.9 тэрбум гаруй үзэлттэй байна.

Та уг киног үзэж амжсан уу? Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!