Таны арьсыг бага багаар гэмтээж байдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Орчин үеийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд болон хувцасны чиг хандлага цаг мөч өнгөрөх тусам өөрчлөгдсөөр байна. Тиймдээ ч бид цаг үетэйгээ хөл нийлүүлж хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдээ солих шаардлага гардаг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн зарим нь олон ашиг тусыг авчирдаг бол зарим нь бидний арьсанд эрсдэл учруулж болзошгүй юм.

Бид та бүхэнд таны арьсанд чимээгүйхэн хор хөнөөл учруулж байдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн талаарх нийтлэлийг хүргэж банйа.

1. Цэвэрлэгээний зүйлс

Таны харж байгаачлан ийм төрлийн нүүрний цэвэрлэгчийг байнга хэрэглэснээр нүүрний баланс алдагдан гуужиж хуурайшихад хүргэдэг ба улмаар арьс цочирч батга гарах үндэс болдог байна. Тиймээс та үүний оронд гелен бүтэцтэй гуужуулагч хэрэглэвэл арьс тань гэмтэхгүй.

2. Е витамин

Витамин Е нь хэт ягаан туяаны гэмтэл, чөлөөт радикалуудаас хүчтэй хамгаалагч гэж үздэг. Харин тослог, батгатай арьстай хүмүүс цэвэр Е витаминыг арьсандаа түрхэж болохгүй. Энэ нь нүх сүвийг бөглөж, илүү их батга гаргаж шарх, сорви үлдээдэг.

Та Е витамины ашиг тусыг авахын тулд Е витаминаар баялаг хоол хүнсийг хэрэглэж болно. Үүнд газрын самар, улаан чинжүү, хулуу, авокадо зэрэг орно.

3. Серум

Эфирийн тос болон серумыг гадуур сурталчилахдаа байгалийн гаралтай хэмээн олон аргаар тайлбарладаг. Харин эдгээрийг өдөр бүр хэрэглэвэл арьс хуурайшиж хагарах аюултай байдаг.

4. Салфеткан, силикон маск

Эдгээр маскнуудын ихэнх нь синтетик материалаар хийгдсэн байдаг ба силиконд витаминуудыг шингээсэн байдаг. Энэ нь та арьсан дээр тэжээлтэй хамт хортой нэгдлүүдийг шингээдэг гэсэн үг юм. Мөн эдгээр материалууд нь байгальд хор хөнөөлтэй байдаг.

5. Чулуун массажлагч

Чулуу нь үргэлж хүйтэн байдаг тул арьсанд массаж хийх нь улайлт, хаванг түр зуур багасгадаг. Нүүрний массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулж, эрүүл харагддаг. Гэсэн хэдий ч ийм төрлийн чулуу нь хялгасан үрчлээг арилгадаг гэх шинжлэх ухааны нотолгоо байхгүй ба хүмүүсийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үнэ нь өссөөр байна.

6. SPF агуулсан суурь бүтээгдэхүүн

Танд бага зэргийн нарны хамгаалалттай суурь тосыг их хэмжээгээр хэрэглэх шаардлага гарч байсан уу? Үүнээс болж таны арьс тослог болж батга гарах магадлалтай. Харин та үүний оронд 30-с дээш хувьтай нарны тос хэрэглээрэй.

7. Сормуусны серумууд

Сормуусны серумнууд сормуусны ургалтанд нөлөөлөх бодисууд агуулсан байдаг ч тэдгээр нь хоргүй гэсэн үг биш юм. Энэ нь зовхи улайх, загатнах, нүд хавагнах, цочрох, арьсны гиперпигментаци зэргийг үүсгэж болно. Нөгөө талаас кастор эсвэл чидун жимсний тос, ногоон цай зэрэг байгалийн гаралтай зүйлс нь тааламжгүй асуудалгүйгээр сормуусыг ургуулахад тусална.

8. Нүүрний мист

Нүүрэн дээрээ мист цацах үед таны арьс сэнгэнэсэн сайхан мэдрэмж авч болох ч үнэхээр сайн бүтээгдэхүүн биш л бол хуурайшуулж байдаг. Үүнээс гадна эдгээр бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь ургамал, цэцгийн ханд агуулсан байдаг тул удаан хугацаагаар хэрэглэвэл арьсыг илүү мэдрэмтгий болгож, цочрол үүсгэдэг.

9. Эмэгтэйчүүдийн саван

Судлаачдын үзэж байгаагаар эмэгтэйчүүдийн саван, гель, салфетка зэрэг хэрэглэх нь мөөгөнцөр, бактерийн халдвар авах эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг. Анхилуун үнэртэй салфетка болон үнэр дарагч нь таны эмзэг хэсэгт түрхэж болохгүй аюултай химийн бодис агуулдаг. Энэ нь таны байгалийн тэнцвэрийг алдагдуулж, халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

10. Ниацинамид ихтэй бүтээгдэхүүн

Витамин B3 нь таныг нарны хордлогоос хамгаалж, хялгасан үрчлээг багасгаж, батга арилгах, арьсны тослогжилтыг зохицуулах гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй болох нь батлагдсан. Гэхдээ хэт өндөр тунгаар хэрэглэх нь хор болох магадлалтай ба улайлт, цочрол зэргийг үүсгэдэг. Ердөө 5 хувийн ниацинамид агуулсан бүтээгдэхүүн хамгийн үр дүнтэй байдаг.

Та эдгээр бүтээгдэхүүний аль нэгийг хэрэглэдэг үү? Доорх коммент хэсэгт сэтгэгдлээ үлдээгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!