Өнгөө алдсан цагаан хувцсаа энэ аргаар шинэ мэт болгоорой!

Цагаан хувцсыг өмсөхөд хэдий сайхан ч өнгийг нь хадгалж, цагаан хэвээр нь хадгална гэдэг тун бэрх байдаг. Мөнгөө үрэн байж, үнэтэй угаалгын нунтаг, цайруулагч зэргийг авахын оронд, ахуйн хэрэглээний зүйлсийг ашиглан, цагаан хувцасны өнгийг сэргээж болдог байна. Ингээд та бүхэндээ цагаан хувцасны өнгө сэргээх, толбыг арилгах өндөр үр дүнтэй хялбар аргуудыг танилцуулъя.

Толбо арилгах арга:

Та 2 литр усыг томхон саванд хийж буцалгаарай. Үүндээ 3 ширхэг нимбэгний шүүс, 1 халбага давс, аяганы дөрөвний нэг хэмжээтэй угаалгын нунтаг хийнэ. Харин дараа нь буцалж буй усандаа цагаан өнгийн хувцсаа хийж, 40 минут байлгаарай. Товлосон цаг болмогц хувцсаа гаргаж, цэвэр усанд зайлж хатаана.

Шарласан толбыг цайруулах

Халбага хүнсний содыг толботой хэсэг асгаж, дээрээс нь хэрчсэн тал нимбэгээр сайтар үрж орхино. Үүнийгээ 15 минут байлгасны дараа бүлээн усанд хийж угаах юм.

Цайруулах

2 зүсэм нимбэгэн дээр 1 литр буцалсан ус хийгээрэй. Үүндээ хувцсаа хийж, 40 минут байлгахад хангалттай. Цагаан хувцсаа уснаас гаргаж аваад угаалгын машинд угааж цэвэрлэнэ.

Өнгийг сэргээнэ

Аяганы дөрөвний нэг хэмжээтэй угаалгын нунтагыг аяганы дөрөвний нэг устөрөгчийн хэт исэл болон 2 литр бүлээн устай хольж бэлтгэнэ. Мэдээж үүндээ хувцсаа хийж, 30 минут байлгах бөгөөд дараа нь цэвэр усаар зайлж аваарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!