Ханиадтай үед хамрын битүүг арилгах хялбар 8 арга

Ханиад хүрсэн үед хамгийн төвөгтэй шинж тэмдгүүдийн нэг бол яах аргагүй хамар битүүрэх юм. Гэхдээ халуун цай уух, уураар хамраа утах гэх мэт гэрийн нөхцөлд, эм хэрэглэхгүйгээр хамрын битүүрлийг арилгах маш олон арга байдаг. Тухйлбал:

1. Хажуу тийшээ харж унтах

Хамрын хөндийд асар их хэмжээний салс хуримтлагдсанаас үүдэн чөлөөтэй амьсгалахад хүндрэл учруулдаг шинж тэмдгийг хамар битүүрэх гэдэг. Тиймээс таны хамар битүүрч байгаа бол аль болох өндөр дэр дэрлэж унтах хэрэгтэй ба хажуу тийш харж унтах хэрэгтэй. Ингэснээр хамарт хуримтлагдсан салст хуурай болж, илүү их хуримтлагдахаас сэргийлнэ.

2. Халуун шөл, цай хэрэглэ

Халуун шингэн юм ууснаар ханиаднаас салж чадахгүй ч танд төвөг учруулж буй зарим шинж тэмдгээс ангижирахад туслах болно. Шингэн юм сайн уудаг хүмүүс ханиадны үед илүү амархан эдгэрдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Ногоон цай, нимбэг, тахианы халуун шөл зэрэг нь таныг тайвширахад туслана.

3. Хамрынхаа синусын ойролцоо бага зэрэг бүлээн жин тавих

Жин тавьснаар синус дахь салсын хэмжээг бууруулж, үрэвслийг намдаах үйлчлэл үзүүлдэг. Жин тавихдаа цэвэр даавуугаар хэт халуун биш бүлээн усанд дүрээд хамрынхаа дээд, духныхаа доод хэсэгт тавиарай.

4. Хамар угаадаг тусгай зориулалтын хэрэгслээр хамраа зайлж угаах

Хамраа зайлж угаах нь хамрын хөндийг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга юм. Үүнийг хийхэд хялбар бөгөөд та зүгээр л зориулалтын саванд ус хийж нэг хамрынхаа нүхрүү шахахад нөгөө нүхээр нь гарч ирэх болно. Гэхдээ та ямар ч хамаагүй ус хэрэглэж болохгүй. Учир нь крантны ус нь бохир, хортой элементүүдээр дүүрэн байдаг учир нэрсэн ус эсвэл цэвэршүүлсэн ус хэрэглэх хэрэгтэй.

5. Агаар чийгшүүлэгч ашиглах

Агаар чийгшүүлэгч нь танд хэрэгтэй агаарын чийгийг ялгаруулдаг ба таныг тайван унтаж амрахад илүү сайнаар нөлөөлдөг. Хамар битүүрсэн үед агаар чийгшүүлэгч ашигласнаар таны хамрын битүүрэл амархан алга болж байгааг анзаарах болно.

6. Буцалж буй сармисны уураар утах

Сармис нь мөөгөнцөр, нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд ханиад хүрсэн үед маш сайн дархлаа дэмжих нөлөө үзүүлдэг. Та үүнийг идэж болно, эсвэл (илүү зохимжтой) усанд буцалгаж, уураар нь утах хэрэгтэй. Уурыг аль болох их байлгахын тулд толгой дээрээ алчуур хэрэглэж болно.

7. Халуун ногоотой хоол идэх

Халуун ногоотой хоол идэх үед битүүрсэн хамар онгойдгийг та мэдэх байх. Ханиадтай үедээ аль болох улаан халуун чинжүү, цагаан гаа, турмерик хэрэглэхийг хичээгээрэй. Турмерик таны хамрын битүүрлийг дарахгүй байж болох ч үрэвсэл, халдвараас хамгаалах чухал нөлөөтэй юм.

8. Тусгай эфирийн тосоор утах

Гаа болон Эвкалипт зэрэг ургамал нь ментол агуулсан байгалийн гаралтай шингэн юм. Гааны тосны хувьд арьс түлэгдэхээс сэргийлж, саармагжуулагч тостой хольж цээжиндээ массаж хийж хэрэглэх боломжтой. Танд хэдхэн дусал гаа, кокосын нэг дусал тос л хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!