Хамгийн сайн бэрийн заавал хийж сурах ёстой хоол. Хадам ээжээсээ 100 оноо авна шүү!

Хоол сайн хийдэг, үр хүүхэд, ханьдаа халамжтай бүсгүйг хамгийн сайн бэр хэмээн өргөмжилж, хадмууд нь охин шигээ хайрладаг. Харин та хэр сайн бэр бол? Хадам ээжийгээ зочилж ирэхэд ямар хоолоор дайлдаг вэ? Та дараагийн удаа энэ амттай болоод сонирхолтой хоолоор хадамаа дайлаарай. Яалтчгүй та 100 оноо авч, хамгийн шилдэг бэр гэх цолыг ч хүртэнэ шүү. Хичээгээд үзээрэй.

Орц:

  • Тахианы цул мах – 1 кг
  • Улаан лооль – 3 ширхэг
  • Төмс – 5 ширхэг
  • Сүү – 200 мл
  • Сонгино – 2 ширхэг
  • Өндөг – 2 ширхэг
  • Бяслаг – 200 гр
  • Сүүн крем – 3 халбага
  • Сармис – 3 хумс
  • Наранцэцгийн тос – 2 халбага
  • Тугалган цаас
  • Давс, перец, бусад амтлагч – амталгаагаар

Бэлтгэх арга:

  • Махаа жижиг дөрвөлжин болгож хэрчин, дээр нь сүүгээ хийгээрэй. Үүнийгээ хөргөгчинд хийж нэг цаг байлгана. Ингэснээр мах илүү зөөлөн, шүүслэг болох аж.
  • Тугалган цаасаа нугалж, бөөрөнхий хэлбэртэй болгож, нэг төрлийн тогоо бэлтгэнэ. Үүнийгээ наранцэцгийн тосоор тосолж, шарах шүүгээний тавцан дээр тавиарай.
  • Төмсөө хальсалж, нимгэн хэрчээрэй. Хэрчсэн төмсөө тугалган цаасандаа дэвсэнэ. Дээр нь багахан давс, перец цацна.
  • Сонгиноо цагираг болгон хэрчиж, төмс дээрээ тарааж тавина.
  • Одоо харин махаа сонгино дээрээ тавьж, давс, перец цацаарай.

  • Өндгөө хагалж, сүүн кремтэйгээ хольж хутгаад, махан дээрээ асгаж тараана.

  • Улаан лоолио нимгэн хэрчиж, сүүн крем дээрээ өрж тавиарай.

  • Улаан лооль дээрээ хэрчсэн сармис, үрсэн баяслагаа цацаж орхино.
  • Хоол дээрээ яншуй цацаж өнгө үзэмж нэмэхийн зэрэгцээ амтална.

  • Үүнийгээ 180 хэмд 40 минут шараарай.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!