Таны анзаараагүй байж магадгүй “Squid game” цувралд гардаг 10 алдаа

“Squid game” кино нь Netflix-ийн хамгийн том цувралуудын нэг болж, 90 гаруй оронд алдартай болж чадсан бүтээл юм. Гэхдээ аливаа юм төгс байдаггүйтэй адил энэхүү гайхалтай бүтээл дээр ч гэсэн олны анзаараагүй алдаа дутагдал бий.

Бид та бүхэнд энэхүү алдартай бүтээл дээрх хүмүүсийн анзаараагүй 10 алдааны талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Тоглогчдын тоо холилдсон

Тоглоомонд нийт 456 хүн оролцсон ба хүн бүрт нэг нэг дугаар өгсөн. Киноны туршид гол дүрүүдийн дугаар огт өөрчлөгдөөгүй. Харин бусад дүрүүдийн дугаар хоорондоо холилдсон байдаг.

Киноны нэгэн үзэгдэлд 061 дугаартай тоглогч нь эмэгтэй хүн байсан ч зургаас харвал эрэгтэй хүн харагдаж байна. Уг алдаа нь цувралын бусад ангиуд дээр хэд хэдэн удаа давтагддаг.

2. Оролцогчдын нэг нь 100 гаруй настай байсан

017 дугаартай тоглогч 5 дах тоглоом дээр шилнүүдийг хараад аль нь хатуу аль нь нимгэн байгааг харж чаддаг. Харин үүнийг нь анзаарч харсан Front Man мэдээллийг нь шалгаж шилний үйлдвэрт ажиллаж байсныг нь мэддэг.

Энэхүү хэсэг дээр гарч буй төрсөн оны асуудлыг нэгэн интернэт хэрэглэгч олж харснаар түүнийг 1897 онд төрсөн 124 настайг анзаарсан юм. Харин Netflix үүнийг засварласан бололтой. Уг жиргээний дараагаар 1987 болгон өөрчилсөн байна.

3. Ханан дээрх шүхрийн хэлбэр үзэгдлүүдийн хооронд өөрчлөгдөв

Хоёр дахь тоглолтонд тоглогчдоос тойрог, гурвалжин, од, шүхэр гэсэн 4 дүрсээс сонгохыг хүсч тэд сонгосон хэлбэрээ чихрийн шахмалаас гаргаж авах шаардлагатай болдог. Гэвч ханан дээрх шүхрийн дүрсний доод тал нь шулуун шугамаас үзүүртэй муруй болж өөрчлөгдсөн байна.

4. Сон Ги Хун нэг үзэгдэл дээр хоолоо хуурамчаар идэж байсан

Энэхүү үзэгдэл дээр Ги Хун хоолоо хуурамчаар халбагадаж байна. Тэрээр киноныхоо талаар дурьдахдаа энэхүү үзэгдэл дээр хоол нь хэт хүйтэн байсан хэмээн ярьжээ. Хэрэв та тухайн ангийг дахин үзвэл түүнийг хоосон халбага амандаа хийж буйг харах болно.

5. Англи хэлний алдаатай орчуулгууд байсан

Твиттерийн нэгэн хэрэглэгч солонгос ярианы жинхэнэ мөн чанар, англи хадмал орчуулгад хэрхэн өөрчлөгдсөн тухай бодлоо хуваалцжээ. Жишээлбэл, Хан Ми-нёо (Тоглогч 212) түүнийг багийнхаа төлөө өөрийг нь сонгохыг тоглогчдод уриалах гэж оролдсон хэсгийн орчуулгад “Би суут ухаантан биш, гэхдээ миний толгой сайн ажилласаар байгаа” гэж бичсэн байв.

Хэрэглэгч Ми-нёо “Би маш ухаантай, надад даанч сурах боломж олдоогүй юм” гэж хэлсэн гэдгийг тодотгов.

6. Ги Хуны гар утас өөрчлөгдсөн

Цувралын төгсгөлд Ги Хун галт тэрэгний буудал дээр охинтойгоо Samsung S7 утсаар ярьж байхыг харуулсан. Гэвч түүнийг нисэх онгоцны буудал дотор онгоцоо хүлээж байтал гарт нь Samsung S3 байгааг та харж байна.

7. Хван Жүн Хогийн гар утасны батарей хэзээ ч дуусдаггүй бололтой

Цагдаагийн гар утас киноны онцлох зүйлсийн нэг юм. Түүний утас бараг 7 хоногийн турш зураг бичлэг хийсээр байхад цэнэг нь дуусдаггүй ба нэг ч удаа цэнэглэж байгаа харагддаггүй.

8. Тэд Squid Game нэрийн хуудасанд жинхэнэ дугаар ашигласан

Цувралд сонирхсон тоглогчдоос тоглоомонд оролцохыг хүсвэл залгаарай гээд утасны дугаар өгдөг. Харин энэхүү дугаар нь кино багийнхны хувьд зохиомол хэдий ч Өмнөд солонгосын нэгэн эмэгтэйн дугаар байсан бөгөөд уг киног гарах үед эмэгтэй рүү олон дуудлага иржээ. Netflix энэ дугаарыг харуулсан үзэгдлүүдийг дахин засварлах замаар энэ асуудлыг шийднэ гэж мэдэгджээ.

9. Кан Сае Бёк Хойд Солонгосын аялгатай байсан

Ихэнх үзэгчид жүжигчний тоглолтын энэ гайхалтай нарийн ширийн зүйлийг анзаарахгүй байх. Гэвч Reddit-ийн нэгэн хэрэглэгч Сае-Бёк зарим үзэгдэлд Хойд солонгос хэлний аялгатай байсан гэж онцолжээ.

10. Тэдний байрладаг газрын ханан дээр тоглоомуудын дүрслэлийг наасан байв

Тухайн кинон дээр тоглогчид дараагийн сорилтыг таахад хэцүү байсан ч тааврын хариу нь тэдний дэргэд байсан. Байрны ханан дээрх чимэглэлүүд нь “Улаан гэрэл, ногоон гэрэл”-ээс эхлээд сүүлчийн тоглолт хүртэлх бүх тоглоомыг дүрсэлсэн байв.

Та уг киноны талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!