Урам хугарч, сэтгэл дундуур байгаа үедээ өөрийгөө тайвшруулах шилдэг 9 арга

Хэрэв таны сэтгэл зүйн байдал улирал солигдоход гэнэт их өөрчлөгдөөд буцаад хэвэндээ ордог бол улирлын чанартай идэвхждэг синдромтой болсон байх магадлалтай. Зарим тохиолдолд энэ нь нэлээд ноцтой болж болох ба энэ тохиолдолд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй болдог. Та хооллолт, агаарт гарах, дасгал хөдөлгөөний давтамжаа бага зэрэг идэвхжүүлснээр улирлын чанартай стрессээс ангижирч чадах болно.

Бид та бүхэнд урам хугарах болон сэтгэл зүйн бусад асуудлаасаа хэрхэн ангижрах талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Гэртээ гэрлийн эмчилгээ хийж үзэх

Нарны гэрэл хүнд тайвшрах мэдрэмж төрүүлдэг. Тэгвэл бүрхүүлтэй гэрэл, ширээний гэрэл зэрэг нь гэрийн нөхцөлд гэрлэн эмчилгээ хийхэд хамгийн тохиромжтой бөгөөд та ердөө 20 минут л зарцуулахад хангалттай. Та гэрлээ өөрлүүгээ шууд тусгахгүй ойрхон суугаад ном унших эсвэл бясалгал хийж болно. Энэ эмчилгээ таны сэтгэл санааг сайжруулахад тус болж байвал жилийн турш хийгээд үзээрэй. Гэхдээ хэт их гэрэл нь арьсанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул болгоомжлоорой.

2. Өглөө эрт алхах

Өглөө эрт сэрэх нь таны хувьд тийм ч таатай биш байж болох ч та өөрийгөө хүчлээд алхаж үзээрэй. Алхах үед зөвхөн энергийн түвшин нэмэгдээд зогсохгүй бүх бие, оюун ухаан тань сэргэж, эрч хүчтэй байх болно. Мөн өглөө алхах нь таныг өдрийн турш эрч хүчтэй байлгах ба таны тархиний цусан хангамж сайжирч, үйл ажиллагаа сэргэж, ой санамж, анхаарал төвлөрөл сайжирч, асуудал шийдвэрлэх чадварт мөн сайнаар нөлөөлнө.

3. Сайн дурын ажил хийх эсвэл бусдад чин сэтгэлээсээ туслах

Энэ нь улирлын чанартай уйтгар гунигийг даван туулахад туслах төдийгүй таны стрессийг тайлахад туслах зүйл юм. Судалгаанаас харахад хүмүүс өөртөө хэдий чинээ их мөнгө хадгална, төдий чинээ аминч үзэлтэй болдог. Өгөөмөр сэтгэл нь зөвхөн стресс тайлахаас гадна эрүүл байхад тус болдог ба хүнд туслах, хүнийг баярлуулах үед эндорфин ихээр ялгарч, бие таатай мэдрэмжээр дүүрдэг ажээ.

4. Дасгал хөдөлгөөн аль болох их хий

Хэрэв та улирлын чанартай уйтгар гунигтай тэмцэж байгаа бол амьдралын хэв маягтаа дасгал хөдөлгөөн хийх төлөвлөгөө оруулах нь таны хувьд нэн тэргүүний зорилт байх ёстой. Гүйх эсвэл өөр ямар нэгэн спортоор хичээллэх нь таны тархийг идэвхтэй байлгахад тусална.

5. Орны дэргэдэх чийдэнгээ сэрүүлэг болгон ашигла

Сэрүүлэг өглөө бүр дугаргахын оронд гэрэл асдаг сэрүүлэгтэй цагийг сонгож болно. Ийм гэрэл нь таны өрөөг нарны гэрэл тусч байгаа адил гэрэлтүүлснээр таны бие болон тархийг сэрүүлэгт цочин сэрээхийн оронд тайвнаар сэрээхэд туслах болно.

6. Амралтаа төлөвлө

Хэрэв намар, өвлийн улирал таны хувьд тийм ч таатай үе биш байдаг бол энэ хугацаанд аялалд явахаар төлөвлөж болно. Хэрэв та хүсвэл энэ хугацаанд сайн найз эсвэл хэн нэгнийг аялалын хамтрагчаар сонгож болно. Өөрийгөө хэт их дасгалаар булж зовоох хэрэггүй. Харин та идэвхтэй амьдралын хэв маягийг сонгоорой.

Ийм аялал таны сэтгэл зүйд маш сайнаар нөлөөлөх ба та илүү аз жаргалтай, илүү эрч хүчтэй байх болно.

7. Инээх эмчилгээ хийж үзэх

Та Netflix дээрх кино, ер бусын шоунууд үздэг байж болох ч аль болох хөгжилтэй зүйлсийг үзэх хэрэгтэй. Гэртээ байхдаа аль болох их инээх нь таны мэдэрч буй бүх стрессийг тайвшруулж чадна. Үүгээр зогсохгүй таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх боломжтой.

Хэрэв та эргэн тойрныхоо хөгжилтэй зүйлсийг олж харахад бэрхшээлтэй байгаа бол хошин шогийн мэдрэмж дээрээ бага зэрэг ажиллах хэрэгтэй. Кино, телевизийн нэвтрүүлэг, мэндчилгээний хуудас, комеди болон өөрт чинь инээдтэй санагдаж байгаа зүйлсийг хайж олоод үзээрэй.

8. Хоолны дэглэмээ өөрчил

Олон хүмүүс өвлийн хүйтэн өдрүүдэд чихэрлэг, нүүрс усаар баялаг хөнгөн зууш иддэг. Эдгээрийг та ихээр хэрэглэдэг бол эрүүл мэнд гоо сайханд тань ашиг тус багатай гэдгийг анхаараарай. Үүний оронд Д витаминаар баялаг хоол хүнс идэхийг хичээгээрэй.

Мөн омега 3 тосны хүчил, уураг, жимс жимсгэнэ, хар шоколад зэрэг хүнс нь таны сэтгэл санааг цаг хугацааны явцад сайжруулдаг. Та эдгээрийг өдөр бүр эсвэл долоо хоног тутмын хэрэглээндээ нэмээрэй.

9. Дэлгэц ашиглах цагаа багасга

Аль болох дэлгэц ашиглах цагаа багасгах хэрэгтэй. Энэхүү жижиг өөрчлөлт нь таны сэтгэцийн эрүүл мэндэд асар их тусалж, стресс, уйтгар гунигийн түвшинг бууруулах болно. Та интернет ашиглахгүй үедээ гадуур зугаалах, бясалгах, ойр дотны найзуудтайгаа ярилцах, уулзалт зохион байгуулж болох юм. Танд амжилт хүсье.

Бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол найзууддаа хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!