Яагаад хамаг мөнгөө үрж, ботокс хийлгэх хэрэгтэй гэж? Ямар ч мөнгө үрэлгүйгээр ботокс үйлчилгээг гэртээ мэдэр!

Сүүлийн үед манай бүсгүйчүүд үрчлээсээ арилгаж, залуужих зорилгоор зовж зүдэрч олсон мөнгөө цуглуулж, ботокс ихээр хийлгэх болсон. Гэхдээ тэгж мөнгөө үрж, химийн эмчилгээ хийлгэхийн оронд гэртээ байгаа бүтээгдэхүүнийг ботокс болгон хувиргах боломжтой. Энэ нь адил үр дүн үзүүлэх боловч, таны арьс, эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай юм.

Хамгийн гол нь та үрчлээс үүсч эхэлсэн өдрөөс энэхүү маскыг нүүрэн дээрээ тавьж байх хэрэгтэй. Тэгж байж л цаашдаа үрчлээсээс айлтгүй болно.

Орц:

  • Сүүн крем – 1 халбага
  • Луувангийн шүүс – 5 халбага
  • Цардуул – 1 халбага

Бэлтгэх арга:

Цардуулаа тал стакан устай холино. Үүн дээрээ 100 мл ус нэмж, зөөлөн гал дээр халаах бөгөөд өтгөн зуурмаг болгоорой. Бага зэрэг хөргөөд дээр нь луувангийн шүүс, сүүн крем нэмж бэлтгэнэ.

Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 25-30 минут байлгаарай. Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж, чийгшүүлэх тос түрхэнэ. Үлдсэн маскаа хөргөгчинд хадгалаарай. Ингээд 3 өдрийн турш хэрэглэж дуусгана. Ингэснээр үрчлээс тань бүдгэрч арилах аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!