Ээжүүдийг жинхэнэ супер баатрууд гэдгийг нотлох эх хүний тухай гайхалтай 16 баримт

Жирэмслэлт нь эмэгтэй хүний биеийг орвонгоор нь өөрчилдөг. Энэ нь сорви, язралт гэх мэт нүдэнд харагдах өөрчлөлтүүдээс гадна үүрд өөрчлөгдсөн ДНХ юм. Ямарч шинэхэн ээжээс хүүхэдтэй болсны дараа өөрт өөрчлөгдсөн зүйлсийг хэлээрэй гэвэл нэлээн урт жагсаалт гарах болно.

Бид та бүхэнд ээж гэдэг үрийнхээ төлөө ямар ч үед баттай зогсож чадах супер баатрууд гэдгийг харуулсан гайхалтай мэдээллүүдийг хүргэж байна.

1. Ээж болох нь таныг болон таны ДНХ-г өөрчилдөг

Ургийн эсүүд эхийн цусанд орж, түүний биед үүрд үлддэг. Судлаачид эдгээр эсүүд нь эхэд эерэг ба сөрөг нөлөө үзүүлдэг гэж үздэг. Нэг талаараа эдгэрэлтийг түргэсгэдэг ч эсрэгээрээ хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Тиймээс ээж болох гэдэг нь таныг багагүй өөрчилдөг. Женнифер Гарнерын гайхалтай царай үүнийг илтгэж байна.

2. Хүүхэд ээжийнхээ идсэн зүйлийг амталж чаддаг

Судалгаанаас харахад ураг нь эхийн идсэн зүйл болон шингэнийг амталж чаддаг. Нэг ёсондоо хүүхэд эхийнхээ идсэн хоолыг эхийн хэвлийгээс амталдаг гэсэн үг юм.

Мөн ээж нь жирэмсэн байхдаа лууван иддэг байсан бол нярай хүүхдүүд луувангийн шүүсээр бэлтгэсэн тэжээлд бусдаас илүү дуртай байдаг. Тиймээс, хэрэв та хүүхдээ эрүүл хүнс , ногоо идүүлж сургахыг хүсч байвал жирэмсэн байхдаа идэж байгаарай.

3. Хүүхдийг үнсэх нь бидний бодож байгаагаас ч илүү тайвшруулдаг

Шинээр төрсөн хүүхдийг ээж нь үнсэхийг маш их хүсдэг. Энэ нь төрөлхийн, биологийн шинж чанар юм. Шинжлэх ухааны судалгаагаар ээжүүд хүүхдээ үнсэх нь зөвхөн хайр биш, харин анагаах ухаан гэдгийг нотолсон. Эхийн бие нь хүүхдийнхээ нүүрэн дээр байгаа бактерийг авч устгахаас гадна хүүхдээ илүү их тайвшруулдаг. Мөн эхийн сүү нь хүүхдийн хоол тэжээл, дархлааны гол эх үүсвэр юм.

4. Бодит цагуудын дархлааг хангахын тулд хөхний сүү өөрчлөгддөг

Хөхний сүү нь дархлааг сайжруулдаг. Ээж нь хүүхдээ үнсэх үед түүний бие нь нялх хүүхдэд ямар эмгэг төрүүлэгч байгааг мэддэг бөгөөд хөхний сүү нь дасан зохицохын тулд өөрчлөгддөг. Эхийн бие нь шаардлагатай эсрэг биетүүдийг хөхний сүүнд шингээж, нялх хүүхдэд бодит дархлааг бий болгодог.

5. Жирэмсэн эмэгтэйчүүд асар их хэмжээний эстроген үүсгэдэг

Жирэмслэлт нь эмэгтэй хүний биеийг хэт ачаалалд хүргэдэг ба умайн хэмжээ хэвийн хэмжээнээсээ 500 дахин томорч, төрсний дараа эргэн багасдаг. Эмэгтэй хүн бүхэл бүтэн амьдралынхаа туршид ялгаруулаагүй эстроген даавраа нэг удаа жирэмсэн болохдоо ялгаруулдаг.

6. Ээжийн инээмсэглэл ид шид мэт байдаг

Ээжүүдийн инээмсэглэл гэдэг бүхий л насны хүмүүст яг л ид шид мэт байдаг. Ээжүүд инээмсэглэх үед гэр бүлийн бүхий л хүмүүст нөлөөлж тайвшрах мэдрэмжийг өгдөг байна.

7. Хүүхдээ тээж байх явц тийм амар байдаггүй. Ялангуяа хөвгүүдийг тээх нь

Эрэгтэй хүүхэд тээж байгаа эхчүүд хоёр, гурав дахь сард дотор муухайрах магадлал өндөр байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Харин охин хүүхэд тээж байгаа бол бараг л хордлого өгдөггүй. Кейт Миддлтон хүү Жоржоо хүлээж байхдаа маш их хордлого өгдөг байсан. Гэвч гүнж Шарлоттыг тээж байхад түүний хувьд бүх зүйл хэвийн байсан нь дээрх зургуудаас ажиглагдаж байна.

8. Хүүхдүүд ээждээ нэр өгдөг

Хүүхдүүд ээжийгээ дуудахдаа олон янзаар дууддаг. Энэ нь хүүхүүд өөрийн чадах хамгийн хялбар авиагаараа дууддагтай холбоотой юм.

9. Ээжүүд маш будиламтгай мартамхай болдог

Шинэхэн ээжүүд маш мартамхай төөрөмтгий болдог. Энэ нь тэдний даавартай холбоотой бөгөөд 2 жил гаруй энэхүү шинж тэмдэг нь байсаар байдаг.

10. Ээжийн дуу хоолой яг л тэврэлт шиг тайвшруулдаг

Судалгаагаар ээжийн дуу хоолой утасаар ярихад ч тэврэлттэй адил тайвшруулдаг. Хэрэв та стрессд орсон бол ээжтэйгээ ярилцах нь хамгийн зөв зам юм.

11. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа уйлж чаддаг

Хүүхдийн анхны уйлалт нь төрсний дараа биш, харин үүнд хийсэн судалгаагаар тэд хэвлийд байхдаа дургүйцлээ илэрхийлж чаддаг болохыг харуулж байна. Энэ нь жирэмсний 28 дахь долоо хоногт тохиолдож болно. Судлаачид эхийн гэдсэн дээр децибелийн дуу чимээ гаргаж, хүүхэд амаа ангайж, уйлж буй мэт зан авир гаргаж байгааг олж харжээ.

12. Жирэмслэлт нь эмэгтэйчүүдийг шүд цоорох өвчинд өртөмтгий болгодог

Жирэмсэн эмэгтэйчүүдийн шүд цоорох эрсдэлтэй байдаг бөгөөд энэ нь олон шалтгаантай байдаг. Зөвхөн хоолны дэглэмийн өөрчлөлтөөс гадна гармоноос шалтгаалдаг аж. Үүнээс урьдчилан сэргийлэх энгийн арга бол амны хөндийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих явдал юм. Ялангуяа жирэмсэн үед маш сайн анхаарах хэрэгтэй.

13. Хамгийн анхны сүүний савыг 7000 жилийн өмнө хэрэглэж байжээ

Сүүний сав олон жилийн өмнөөс үүссэн. Судлаачдын олсон олдвороос харахад гар, хөл болон бусад амьтдын хэлбэр дүрстэй сүүний цайсан үлдэгдэлтэй олон савуудыг олжээ.

14. Мөстлөгийн үе хүний хөхний сүүг илүү тэжээллэг болгосон

Бидний бие зөвхөн наранд Д аминдэмийг нийлэгжүүлдэг учраас хүн төрөлхтөн амьдрахын тулд нарны гэрэл хэрэгтэй. Хүйтний эрч чангарч, нарны туяа дутмаг байхад дөнгөж төрсөн нярай хүүхдэд Д аминдэм дутмаг байдаг тул сүүлийн мөстлөгийн үе биднийг устгасан байх магадлалтай. Харин эрдэмтэд удамшлын өөрчлөлт гарч, эхчүүд шинэ төрсөн хүүхдэд Д витамин болон чухал тосны хүчлүүдийг дамжуулж, энэ нь хүний амьд үлдэх баталгаа болсон гэж үзэж байна.

15. Жирэмслэлт нь халдварладаг байж болно

Германд 30,000 эмэгтэйд хийсэн судалгаагаар жирэмслэлт нь халдварладаг болохыг тогтоожээ. Энэ нь ажлын байран дахь эмэгтэй хүнээс бусад эмэгтэй хүнд хайр татам байдлаар тархдаг байна.

16. Ихэнх ээжүүд хүүхдээ зүүн талдаа тэвэрдэг

Ээжүүд ихэнх нь хүүхдээ зүрхэн талдаа тэвэрч явдаг. Энэ нь солгой гартай ээжээс үл хамаарна. Шинжлэх ухаан нь биеийн зүүн талаас ирдэг бүх мэдрэхүйн мэдээллийг тархины баруун талд боловсордог гэж үздэг байна.

Ээж болсон түүхээ бидэнтэй хуваалцаж, баяр баясгаланг түгэээгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!