Алдартай брэндийн оригинал бүтээгдэхүүнийг дуурайлгаж хийснээс ялгах аргууд

2013 онд дэлхийн хэмжээнд хуурамч бүтээгдэхүүнүүд 461 тэрбум ам.долларын орлого олжээ. Nike, Rayban, Rolex, Supreme, Louis Vuitton зэрэг нь дэлхийн хэмжээнд хамгийн их хуулбарлагдсан брэндүүд юм. Харин энэ дундаас Nike бусдаасаа илүү ихээр хуурамчаар үйлдвэрлэгддэг брэнд юм. Зарим хуулбарууд нь анхны хуулбартай бараг адилхан харагддаг ч ялгарах бяцхан зүйлс байдаг.

1. Nike футболка

  • Таны шалгах ёстой хамгийн эхний зүйл бол Nike лого юм. Ихэнх тохиолдолд энэхүү лого жинхэнэтэйгээ яг ижил харьцаатай байдаггүй. Сайн ажиглаж харвал өнцөг, налуу зэрэг  өөр байдаг.
  • Дараа нь шошгон дээр үсгийн алдаа байгаа эсэхийг шалгаарай. Жинхэнэ брэнд хэзээ ч үгийг буруу бичихгүй. Харин хуурамч бүтээгдэхүүн нэг буюу хэд хэдэн алдаатай байж болно.
  • Nike ихэвчлэн 2 ба түүнээс дээш шошготой байдаг бол хуурамч бүтээгдэхүүнүүд зөвхөн нэг шошготой байдаг.

2. Nike пүүз

  • Air Nike пүүз нь хуурамч үйлдвэрлэгчдийн дуурайж чаддаггүй нууцлаг бүтэцтэй. Учир нь тэдний ашигладаг материал, төхөөрөмж нь өөр өөр байдаг. Тиймээс жинхэнэ Nike пүүзний арьсан дээрх хатуулаг нь хуурамч гуталнаас тэс өөр байхыг та анзаарах болно.
  • Мөн гутлын тэгш хэмийг шалгах хэрэгтэй. Хэрэв ямар нэг зүйл тэгш хэмтэй бус харагдаж байвал энэ нь хуурамч гэсэн үг юм.

3. Gucci гар цүнх

  • Эхлээд та цүнхнийхээ урд талын давхар G үгсийг шалгах хэрэгтэй. G-ийн урд талын үзүүр урт, дэгжин харагдахаас гадна бүдүүн биш байх ёстой. Мөн G-ийн бөөрөнхий хэсэг нь үзүүртэй биш, зууван хэлбэртэй байх ёстой.
  • Жинхэнэ Gucci цүнх маш жигд оёдолтой байдаг тул оёдолыг анхааралтай ажиглаарай. Хэрэв таны цүнхний оёдол зарим хэсэгт жигд бус харагдаж байвал та үүнийг хуурамч гэж үзэх хэрэгтэй.

4. Adidas Yeezy пүүз

  • Эхлээд та оёдлын хээний хэв маягийг шалгах хэрэгтэй бөгөөд энэ нь жинхэнэ Yeezy дээр жигд бус хажуу тийш оёдолтой харагдаж байна.
  • Дараа нь та гутлынхаа хэлийг шалгаж болно. Жинхэнэ Yeezy гутлын хэл нь тэгш хэмтэй бус харагддаг бол хуурамч гуталны хэл нь илүү шулуун харагддаг.
  • Гутлын дотор талыг шалгаад Adidas лого нь 2 гутал дээр тань ижил хэмжээтэй байгаа эсэхийг хараарай.
  • Мөн та дотор талын оёдлыг шалгах хэрэгтэй.

5. Hermès цүнх

  • Эхлээд дотоод арьсан хэвлэмэлийг шалгаж, үсгүүд хэрхэн хэвлэгдсэнийг хараарай. E үсэг дээрх франц хэлний өргөлт нь маш дэгжин байх ёстой бөгөөд хуурамч дээрх шиг бүдүүн байх ёсгүй. Мөн “Франц” гэдэг үгэн дэх F, R үсэгнүүд хоорондоо наалдсан мэт харагддаг нь жинхэнэ Hermès цүнхэнд байж боломгүй зүйл юм.
  • Дараа нь та цүнхнийхээ савхин бариулыг шалгаж, оёдолыг нь шалгаж болно. Жинхэнэ цүнхэндэх наалт, оёдол зэрэг нь илүү гоёмсог харагддаг.

6. Томс espadrilles

  • Таны шалгах ёстой хамгийн эхний зүйл бол espadrilles-ийн улавч юм. Хэрэв авах боломжтой байвал хуурамч гэсэн үг бөгөөд жинхэнэ улавчийг ёроолд нь оёдог.
  • Дарагаар нь та гутлын ар талд байгаа логог хараарай. Жинхэнэ брэндийн логоны үсгүүд тэгш хэмтэй байдаг бол хуурамч нь үзүүртэй тэнцвэргүй харагддаг. Мөн шошгыг тойрсон оёдол нь хуурамч дээр илүү зузаан харагддаг.
  • Та мөн гутлын хажуу талыг шалгаж, цавуу байгаа эсэхийг шалгаарай. Нэр хүндтэй брэнд ийм зүйл байхыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Харин хуулбар нь бүх талдаа цавуутай байх магадлалтай.

7. Guess цүнх

  • Юуны өмнө, Guess брэндийн хуурамч цүнх нь арьсаар хийгдсэн биш, харин хямд үнэтэй синтетик материалаар хийгдсэн байдаг. Материалыг хуруугаараа дарж үүнийг шалгаж болно. Хэрэв үүссэн үрчлээсүүд үлдэж, арилдаггүй бол энэ нь мэдээж арьс биш юм.
  • Дараа нь та цүнхний доторлогоог шалгах хэрэгтэй. Жинхэнэ Guess цүнх нь мэдэгдэхүйц зөөлөн доторлогоотой байдаг бол хуурамч нь доторлогоогүй байдаг.
  • Харин дараагаар нь та цүнхнийхээ логог шалгаж болно. Жинхэнэ Guess гар цүнхний металлууд нь гөлгөр гадаргуутай бат бөх, гялалзсан байдаг. Хуурамчаар үйлдвэрлэгчид илүү хямд материалыг ашигладаг бөгөөд энэ нь бүдэг, тэр ч байтугай гадаргуудаа толботой байж болно.

8. Balenciaga пүүз

  • Эдгээр Balenciaga пүүзнүүд өсгий дээрээ маш мэдэгдэхүйц овойлттой байдаг ба материал нь зөөлөн байдаг.
  • Мөн эдгээр гуталны хоншоор нь хуурамч гутал шиг муруй байдаггүй.
  • Дараагаар нь та гутлынхаа ар талыг шалгаарай. Та брэндийн нэр тийм ч тод биш байгааг анзаарах болно.

9. Levi’s жинсэн өмд

  • Levi’s жинсэн өмдний арын халаасан дээрх нуман хэлбэр нь брэндийн хамгийн алдартай шинж чанар байж болох юм. Хуурамч жинсэн өмд дээр энэ функцийг ихэвчлэн мэдэгдэхүйц буруугаар хуулбарладаг.
  • Түүнчлэн, оёдлын өнгө нь жинхэнэ жийнс дээр улбар шар өнгөтэй байдаг бол олон хуурамч нь цагаан утас хэрэглэдэг.
  • Хуурамч Levi’s жинсэн өмдний гурав дахь шинж тэмдэг бол арын халаасан дээрх улаан шошго юм. Жинхэнэ жийнсний улаан шошгон дээр “Levi’s” гэсэн нэртэй байдаг бол хуурамч жийнс “R” үсэг бүхий энгийн улаан шошготой байдаг.

10. Fila гутал

  • Хэрэв та энэхүү гутлын “F” үсгийг харвал оёдолд зарим нэг зөрчил байгааг анзаарах болно. Энэ нь жинхэнэ Fila гутлуудад туйлын хэвийн үзэгдэл юм. Харин “F” үсэг нь дээд 2 ирмэг дээрээ үзүүртэй байх нь хуурамч гутал гэсэн үг юм.
  • Дараагийн харах ёстой зүйл нь үдээсний нүхний хэмжээ юм. Жинхэнэ брэндийн гуталны үдээсний нүх нь яг ижил хэмжээтэй байна.
  • Мөн арын логог анхаарах хэрэгтэй. Жинхэнэ гуталны лого нь хэлнийхээ логотой яг ижил байдаг.

Та өөрийн мэдэлгүй хуурамч бүтээгдэхүүн худалдаж авч байсан уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!