Нэг хувцасаа олон удаа өмсөхөөс огт дургүйцдэггүй алдартай бүсгүйчүүд

Ихэнх хүмүүсийн хувьд нэг хувцасаа олон удаа өмсөх нь хэвийн үзэгдэл юм. Харин алдартануудын хувьд хүн бүрийн хараанд өртдөг учир нэг хувцасаа олон өмсөх нь хэцүүхэн байдаг. Гэхдээ нэг хувцасаа олон өмсөхийг асуудал гэж боддоггүй гайхалтай алдартнууд цөөнгүй. Бид та бүхэнд тэдгээр алдартануудын талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Диана гүнж

Диана гүнж үргэлж загварын бэлэг тэмдэг байсаар ирсэн бөгөөд даашинзаа өөрчилж, илүү орчин үеийн харагдуулдаг ийм мөчүүд нь түүнийг маш гайхалтай харагдуулдаг. 1989 онд тэрээр Нигерийн ерөнхийлөгчийг Лондонд айлчлах үеэр Кэтрин Уолкерын урласан энэхүү даашинзыг өмсчээ. Харин 1992 онд тэрээр Өмнөд Солонгосын Сөүл хотод аялах үеэрээ даашинзны дээд хэсгийг өмссөн байгааг та харж байна.

2. Кира Найтли

Тэр энэ даашинзыг 2008 онд өмссөн.

Кира Найтли уг даашинзандаа маш их хайртай, Карл Лагерфельдын бүтээсэн Шанель брэндийн энэхүү загварын даашинзыг жүжигчин бүсгүй анх 2008 онд BAFTA шагнал гардуулах ёслолын өмнөх үдэшлэг дээр өмсөж байжээ.

2013 онд тэрээр Жеймс Райтонтой хийсэн хуримандаа өмссөн ба хэдэн сарын дараа буюу мөн оны арванхоёрдугаар сард тэрээр Английн Лондон хотод болсон сайн үйлсийн арга хэмжээний үеэрх улаан хивсний ёслол дээр өмсөв.

3. Шакира

Шакира хөлбөмбөгчин Лионель Мессигийн хуриманд Vanity Fair-ийн зураг авалтад өмссөн даашинзтайгаа хүрэлцэн ирэхдээ нэг бус шүтэн бишрэгчдээ гайхшруулж байжээ.

4. Меган Маркл

Тэр энэ даашинзыг 2018 онд өмссөн.

Гүнгийн авхай 2018 онд Тонгад айлчлах үеэрээ загвар зохион бүтээгч Вероникагийн урласан цэнхэр даашинзийг өмссөн байна. Жилийн дараа буюу 2019 онд тэрээр үсээ задгай тавин хар өнгийн гутал өмсөөд уг даашинзаа дахин өмссөн байна.

5. Эва Мендес

2010 онд жүжигчин Италийн Ром хотод болсон “Өнгөрсөн шөнө” киноны үдэшлэгт Versace брэндийн энэхүү даашинзыг өмссөн байна. Маргааш нь тэр олон улсын Ромын кино наадмын улаан хивсний ёслолд оролцохдоо уг даашинзаараа дахин гоёжээ.

6. Виктория Бекхэм

2019 оны GQ оны шилдэг эрэгтэй шагнал гардуулах арга хэмжээнд тэрээр цагаан костюм, маш байгалийн нүүр будалттайгаар оролцсон. Харин 2020 онд тэр уг цагаан костюмаа өмссөн ба энэ удаад тэр өөрөө загварчилан өмссөн байна.

7. Анна Винтур

Vogue сэтгүүлийн ерөнхий редактор 2012 онд Нью-Йоркийн загварын долоо хоногт энэхүү амьтны үсийг дуурайлган хийсэн хүрмийг өмсөж байжээ. Харин тэрээр 7 хоногийн дараа Лондонд загвар зохион бүтээгч Стелла Маккартнигийн арга хэмжээний үеэр дахин энэ хувцасаа өмсөв.

8. Ким Кардашян

Тэрээр анх 2014 онд гэр бүл болон тухайн үеийн найз залуу Канье Уэстийн хамт оролцсон хуримын үеэр өмсөж байжээ. Харин жилийн дараа Армений хуульчдын холбооноос түүний аав Роберт Кардашианд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр дахин өмссөн байна.

9. Дипика Падуконе

Дипика Падуконе бол Болливудын загвар өмсөгч, жүжигчин юм. Тэрээр 2012 онд “Vogue Beauty Awards”-т өмсөж байсан даашинзаа 2017 онд Vanity Fair-аас зохион байгуулсан Оскарын үдэшлэгийн үеэр дахин өмссөн байна.

10. Хелена Бонхам Картер

2011 онд Хелена Бонхам Картер өмсөж байсан даашинзаа жилийн дараа буюу 2012 онд Screen Actors Guild Awards-д дахин өмсөв.

11. Баси Филипс

Филипп хувцасыг дахин ашиглах чиг хандлагад онцгой анхаарал хандуулсан. Жүжигчин, найруулагч маань “Busy Tonight” шоунд зориулан хуримын даашинзаа өмсөж, хуримаа хийснээс хойш 12 жилийн дараа ч энэ даашинз түүнд маш төгс зохицсон хэвээр байгаа тухай олон нийтийн сүлжээндээ хуваалцахаар шийджээ.

12. Приянка Чопра

Приянка Чопра ч бас хуримын даашинзаа дахин өмсөж”Vogue” сэтгүүлийн Нидерландын дугаарын нүүрэнд гарчээ.

13. Люси Хэйл

Тэрээр “The Unicorn” киноныхоо нээлтэд зориулж уг хар цамцаа дахин өмссөн нь маш энгийн гайхалтай харагдаж байна.

14. Кейт Миддлтон

Кейт Миддлтон хувцсаа дахин өмсөх нь асуудал биш гэдгийг мэддэг ба улаан өнгийн пальтогоороо баталдаг. Тэр үүнийг анх 2018 онд Зул сарын баярт өмсөж байжээ. Хоёр жилийн дараа буюу 2020 оны Хамтын нөхөрлөлийн өдрөөр тэр үүнийгээ дахин өмссөн байна.

Танд байнга өмсөхийг хүсдэг тухтай хувцас байдаг уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!