Өнөө үеийн хүмүүс хэдхэн жилийн өмнө ямар хөгжилтэй байснаа мартсан гэдгийг батлах 11 жишээ

Сүүлийн үеийн зарим судалгаагаа хүмүүсийн аз жаргалын түвшин нэлээдгүй доогуур байгааг харуулж байна. Энэ нь зөвхөн хувийн асуудал биш юм. Сая сая хүмүүс хөгжилдөх гэж юу байдгийг мартсантай холбоотой юм.

Бид байнга ямар нэгэн зүйл рүү яарч, хийж буй зүйлсдээ анхаарлаа төвлөрүүлэн хөгжилдөх гэдэг зүйл юу болохыг мартдаг. Бид өнөө үеийн хүмүүс хөгжилдөхөө больсоны тод шишээнүүдийг хүргэж байна.

1. Бид гадаад ертөнцөөс чихэвчнээс болж тасарч шувууд хэрхэн дуугарч, навчис хэрхэн шуугиж байгааг удахгүй мартах байх.

2. Бид амралтаараа гайхалтай газарт амрахыг хүсдэг. Гэвч олон хүмүүсийн амралт нь хот, улс орныг тойрон явж амралт гэхээсээ илүү ядарч байдгийг та анзаарсан уу?

3. Бид олон мянган зүйлийг хийж, зугаацахаа мартсан. Хамгийн аймшигтай нь энэ нь бидний хүүхдүүдэд ч гэсэн хэвийн зүйл болж хувирч байна.

4. Бид хүүхэд байхдаа янз бүрийн тоглоомуудыг авахыг мөрөөддөг байсан. Харин одоо маш олон хүүхэлдэй, машин байдаг ч хүүхдүүдийг тийм ч их баярлуулдаггүй.

5. Гэр бүлээрээ хамтдаа телевизийн олон ангит кино үзэхээр цугларч байсанаа та санаж байна уу? Одоо бид олон мянган цувралын дундаас хүссэн киногоо олохгүй л болов уу.

6. Өмнө нь найзуудаа дуудаж уулзалт зохион байгуулдаг байсан. Өнөөдөр бид бие биетэйгээ уулзах нь бүү хэл бие бие рүүгээ залгах ч зав байдаггүй.

7. Зураг угаалгаж авах нь онцгой зүйл байсан. Харин өнөө үед зүгээр л утсан дээрээ хадгалж байгаа.

8. Өмнө нь бид хэн нэгэнээс ирэх захиаг тэсэн ядан хүлээдэг байсан. Харин өнөө үед тэр догдлол байхаа больж ядаргаатай бичвэрүүд болон мэдэгдлүүдээс салахыг хичээж байна.

9. Өдрийн турш хийж амжаагүй ажлаа дуусгахын оронд оройн цагаар гэр бүлээрээ цай ууж сууж байсан үеээ олон хүмүүс санахгүй л боловуу.

10. Өнөө үед кофе, цайгаа авч явдаг болсон.

11. Өнөө үед хүн бүр өөрийн карьертаа маш их анхаардаг болсон. Сургуулийн сурагчид хүртэл. Тиймээс сонирхолтой ном унших дуртай хүмүүс ховор болсон.

Таны бодлоор өнөө үед бидэнд аз жаргалтай байхад юу саад болж байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!