Эмээгийн гамбир хийдэг өвөрмөц бас амттай жор

Гамбир хийж идэх дуртай л биз дээ? Гэхдээ дандаа нэг жороор хийгээд байх биш заримдаа өөр сонин содон жороор гамбир хийвэл гоё биш гэж үү. Өнөөдөр та бүхэндээ эмээгийн гамбир хийх жорыг танилцуулж байна.

Орц:

  • Тараг – 250 мл
  • Давс – 1 амны халбага
  • Хүнсний сода – 1 амны халбага
  • Элсэн чихэр – 1 халбага
  • Өндөг – 1 ширхэг
  • Үрсэн бяслаг – 120 гр
  • Ногоон сонгино
  • Гурил – 450 гр

Бүлээн тарган дээрээ давс, сода, элсэн чихэр зэргээ хийж уусгана. Үүн дээрээ өндгөө нэмж хутгаарай.

Ногоон сонгиноо жижиглэн хэрчиж, үрсэн бяслагаа хамт тарган дээрээ хийнэ. Одоо энэ бүх найрлагаа гурилан дээрээ бага багаар хийж, гурилаа зуураарай. Зуурсан гурилаа таглаж 10 минут амраана.

Гурилаа 5 хэсэгт хувааж, тус бүрийг нь элдэж, гол хэсэгт нь хоёр зүсч нүх гаргаарай.

Ингээд халаасан тосондоо гамбираа хийж, хоёр талаар нь ээлжлэн шарна. Бэлэн болсон гамбираа багахан цөцгийн тосоор тосолж зөөлрүүлээрэй. Дараа нь идэж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!