Авсанд хэвтэж буй аавынхаа өмнө халуухан зургаа авахуулсан инстаграм инфлүнсер бүсгүй хүмүүсийн бухимдлыг дээд цэгт нь хүргэв

Флорида хотод амьдардаг Жэйн Ривера гэх 20 настай инстаграм од бүсгүй аавынхаа оршуулган дээр оролцож буй зургаа инстаграм хуудаснаа нийтэлсэн нь богино хугацаанд асар их шүүмжлэл дагуулж, үзэн ядсан сэтгэгдлүүдэд булуулжээ.

Тэрээр аавынхаа оршуулах ёслолд оролцохдоо бие ил гаргасан даашинз өмсөж, халуухан поз авч зургаа авахуулсан төдийгүй хамгийн аймшигтай нь авсанд хэвтэж буй аавынхаа урд зогссон байсан нь хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн юм.

Бүсгүй энэ талаар тайлбарлахдаа “Би сошиал медиагаа хөгжүүлэх гэж 8 жилийг зарцуулсан. Эцэст нь өөрийн гэсэн дэмжигчидтэй болж чадсан. Харин энэ бүхний ард аав маань байсан учраас түүний оршуулах ёслолыг хүмүүстэй хуваалцахыг хүссэн юм. Хүн бүр хайртай хүмүүстэйгээ салах ёс хийхдээ өөр өөр арга барил ашигладаг. Зарим нь чимээгүйхэн хийдэг, зарим нь уламжлалт аргаар. Харин би энэ аргыг л сонгосон төдий” хэмээсэн байна.

Үүнээс гадна тэрээр аавынхаа оршуулах ёслолын үеэр стори бичлэгүүд оруулж, ингэхдээ биеэ ил гаргаж, камер руугаа уруулаа цорвойлгож, австай аавыг нь түрж яваа хэсгийг ч оруулсан байв. Мэдээж түүний дагагчид энэ бүгдийг хараад балмагдаж, түүнийг бушуухан зургуудаа устгахыг сануулав. Хүмүүсийн бухимдсан сэтгэгдлүүд богино хугацаанд хурдацтай нэмэгдэж, цаашлаад түүний тухай мэдээллүүд гарч эхлэснээр бүсгүй яах ч аргагүйд хүрч инстаграм хаягаа устгасан байна.

Хүмүүс сошиалд донтох хэчнээн аюултай, энэ бүхэн хэрээс хэтэрч байгаа, аавынхаа оршуулгаар хүртэл хандалт авахыг хичээж буй нь ямар гутамшигтай болохыг онцолж, инстаграм одуудыг хэмжээ хязгаартай байхыг анхааруулснаар энэ хэрэг намжаад байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!