Хосууд тусдаа унтах нь тэдний харилцааг илүү бат бөх болгох 5 шалтгаан

Судалгаанаас үзэхэд 4 хос тутмын 1 нь заримдаа тусдаа орон дээр унтдаг байна. Учир нь тусдаа унтсанаар хосуудын аль аль нь сайн амарч хосуудын харилцаанд эерэгээр нөлөөлдөг гэнэ.

Бид та бүхэнд энэхүү мэдээллээрээ хосууд тусдаа унтах нь ямар ашиг тустайг харуулсан судалгааны үр дүнг хүргэж байна.

1. Таны нойр тасалдахгүй

Нойр дутуу байх нь зүрх судасны асуудал, сэтгэлийн хямрал, тэр ч байтугай чихрийн шижин өвчнийг үүсгэж болзошгүй юм. Хэрэв та хамтрагчтайгаа нэг орон дээр сайн унтаж чадахгүй байгаа бол үүнийг өөрчлөх хэрэгтэй. Эмэгтэйчүүд эргэн тойрныхоо чимээ шуугианд илүү мэдрэмтгий байдаг тул нөхөр нь хурхирах зэрэг чимээнд унтаж чаддаггүй байна.

Судалгаанаас үзэхэд хамтрагчтайгаа унтах нь REM үе шатанд зарцуулах хугацааг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Энэ бол таны тархины үйл ажиллагаа нэмэгдэж, таны нойр илүү хөнгөн болсон үе юм. Харин та тусдаа унтах юм бол REM-ийн үргэлжлэх хугацааг багасгаж, бусад анхаарал сарниулах зүйлээс ангид байх болно гэсэн үг юм.

2. Та аз жаргалтай, эрч хүчтэй сэрнэ

Эрч хүчтэй сэрнэ гэдэг нь ямар ч саадгүй унтсаны үр дүн юм. Тэд оюун санаа, бие бялдрын хувьд илүү эрүүл бөгөөд нойр нь тасалдсанаас болж бие биедээ дургүйцлээ илэрхийлдэггүй ба харилцаа бүхэлдээ илүү аз жаргалтай болж эхэлдэг.

3. Та хамтрагчаа илүү их үнэлж эхэлдэг

Та эхнэр/нөхрөөсөө тусдаа унтсанаар хамт байх цагийг илүү ихээр хүсч улам дотно болно. Хосууд хэт их цагийг хамт өнгөрөөснөөр зарим үед бие биеэсээ залхах магадлал өндөр байдаг тул энэ арга нь маш хэрэгтэй юм.

4. Маргалдахаа болино

Хосууд муу унтдаг бол тэдний бухимдлаа тэсвэрлэх чадвар нь мэдэгдэхүйц буурч, хамтрагчдаа уураа гаргадаг. Түүнчлэн, нойр дутуу байгаа нь бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ойлгох чадваргүй болгодог бөгөөд энэ нь харилцаан дээр илт мэдэгддэг. Үүгээр ч зогсохгүй нойр дутуу байх нь хосуудын хооронд өчүүхэн зүйлээс ч хэт их хэрүүл маргаан үүсгэж болзошгүй юм. Үүний эсрэгээр, хоёр хос хоёулаа сайн унтдаг бол тэд бага зэргийн асуудлыг илүү сайн ойлгож, үр дүнтэй шийдэж чадна.

5. Та цагаа илүү үр дүнтэй өнгөрүүлнэ

Та зарим цагаа өөртөө зориулах нь өөрийгөө илүү мэдэрч сэтгэл санаагаа цэгцлэхэд тань туслана. Унтахынхаа өмнө ном уншиж, дуртай киногоо үзэж, эсвэл бясалгал хийж болно. Мөн та энэ цагийг найзуудтайгаа харилцаж, тэдэнд анхаарлаа төвлөрүүлэхэд ашиглаж болно. Энэ бүх орон зай танд хамтрагчтайгаа илүү зөв харилцах боломжийг өгнө.

Бонус: Хостойгоо харилцахдаа асуудалд хэрхэн хандах вэ?

  • Хэрэв та хамтрагчаа таны нойронд саад болж байна гэж бодсон бол энэ талаар түүнтэй ярилцах хэрэгтэй. Гэхдээ ямар нэгэн байдлаар дайралтанд өртөхгүй, дутуу дулимаг ойлгуулахгүйн тулд та үүнийг зөв ярьж хэлэх хэрэгтэй.
  • Та өөрийн унтаж чадахгүй байгаа шалтгаанаа өөрөө сайн ойлгох хэрэгтэй.
  • Хосынхоо талаар таны бодол өөрчлөгдөөгүй гэдгийг сайн ойлгуулаарай. Энэ бол таны нойронд ашиг тустай болгох жижиг өөрчлөлт юм.
  • Та зарим өдрийг санал болгож, тусдаа унтах тухай ярилцаарай.
  • Унтахынхаа өмнө болон өглөөний цайгаа ууж байхдаа хамтдаа цагийг өнгөрүүлэхийн тулд сэрэх болон унтах цагтаа зохицуулалт хийгээрэй.

Бонус 2: Унтахаасаа өмнө нэг нэгнээ тэвэрч цагийг өнгөрөө

Хамт унтахаа больчихлоо гээд орондоо тэврэлдээд хэвтэж болохгүй гэсэн үг биш юм. Та өөрийн орондоо унтахаасаа өмнө орой бүр тэврэлдэн хэсэг хугацааг өнгөрөөж болно.

Та хостойгоо тусдаа унтдаг уу? Харилцаанд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!