Өрөөндөө халаагуур асааж унтах нь яагаад муу байдаг вэ?

Хүйтэн өдрүүд ирэхтэй зэрэгцэн айл өрхүүд өрөөндөө халаагуур асаах нь элбэг болдог. Хэдийгээр өглөө босохдоо даарахгүй байх нь сайхан мэдрэмж боловч халаагууртай өрөөнд унтах нь таны дархлааны системд сөргөөр нөлөөлдөг байна. Шөнийн цагаар халаагуураа асааж унтах нь халдвар болон бусад хүнд өвчин тусах магадлалыг нэмэгдүүлж, гэр доторх агаарыг хортой болгодог.

Шөнө унтахдаа халаагуураа асаалттай орхих нь танд ямар муу нөлөөтэйг танилцуулья.

1. Нойрны чанарыг алдагдуулдаг

Оройн цагаар бидний биеийн температур бага зэрэг буурдаг бөгөөд энэ нь бие махбодид унтах цаг болсныг илтгэдэг. Гэсэн хэдий ч таны өрөөний температур өндөр байвал бие дулаанаа зохицуулахад саад болж, ядрах, таагүй, тайван бус байдлыг мэдрэх болно.

Орчны халуун температур нь таны тайван унтахад сөргөөр нөлөөлдөг бөгөөд дараагийн өдрийг угтахад маш тухгүй байдаг. Ийм учраас халаагуураа асаахын оронд нэг хөнжил давхарлаж нөмрөх нь илүү сайн шийдэл байж болох юм.

2. Цээж болон зүрхний эмгэгийг өдөөдөг

Өрөөний халаагуур маш их дулааныг бий болгодог бөгөөд энэ нь эргээд өрөөн доторх нүүрстөрөгчийн дутуу ислийн түвшинг нэмэгдүүлдэг. Ийм учраас үүнийг удаан хугацаагаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Халаагуурын дулаан нь CO-ийг аюулгүй хэмжээнээс хэтрүүлж, бидний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй юм.

Мөн хэт халсан температур нь шөнийн цагаар зүрхний өвдөлт хөндүүрийг бий болгодог. Энэ тохиолдолд зүрхний өвчин, астма өвчтэй хүмүүс онцгой эрсдэлтэй байдаг тул болгоомжтой байх хэрэгтэй.

3. Эрэгтэй хүний нөхөн үржихүйд нөлөөлнө

Халуун температурт удаан хугацаагаар байх нь эрэгтэй хүний үргүйдлийн гол хүчин зүйл байж болно. Мөн үүнээс болж үргүйдэлд хүрсэн бол эмчилгээ багатай байдаг учир та халаагуураа унтрааж, хүйтэн өрөөнд унтаж эхлээрэй.

4. Таны арьсыг хуурайшуулна

Хэт халуун температуртай өрөөнд унтах нь таны нүүрэнд чийгийн дутагдал үүсгэж хуурайшуулдаг. Улмаар таны арьсыг амархан цочроож, хальсаруулж, загатнуулдаг. Мөн та халаагчийг өөртөө ойрхон байлгавал арьс хуурайших болон дээр дурдсан бусад шинж тэмдгүүдийг мэдрэх эрсдэлтэй байдаг.

5. Өрөөний агаарыг хортой болгодог

Өрөөндөө удаан хугацаагаар халаагуур ажиллуулах нь доторх агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг. Улмаар урт хугацааны эрүүл мэндийн сөрөг үр дагаврыг өдөөж, астма, харшил үүсгэх, бусад ноцтой өвчин үүсгэх зэрэг амьсгалын замын асуудалд хүргэж болзошгүй юм.

6. Дархлааг дарангуйлдаг

Бактери нь хуурайшилттай агаарт удаан амьдардаг. Ийм учраас халаагчийг асаалттай орхисноор бактери үржих таатай орчин болдог. Энэ нь өвлийн улиралд өрөөний агаар хуурайшилт ихтэй үед бид ихэвчлэн өвдөж, ханиад томуу тусдагтай холбоотой.

7. Хүүхэд ч бас халаалттай өрөөнд дургүй байдаг

Нярай хүүхдийн арьс илүү хурдан хуурайшдаг тул халаалттай өрөөнд илүү мэдрэмтгий байдаг. Мөн халуун агаартай өрөөнд хамар нь ч битүүрдэг ба хамрын салс хатах үед дархлаа суларч, халдварт өртөмтгий байдаг. Хэдийгээр бидний дархлааны систем үүнийг даван туулах хангалттай хүчтэй боловч нялх хүүхдэд тийм биш бөгөөд бяцхан хүүхдүүд өрөөний температураас болж халдварт илүү өртөмтгий болдог.

Та шөнийн цагаар халаагуур хэрэглэдэг үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!