Таны хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн шинэ эсэхийг шалгах 10 арга

Бид дэлгүүр орохдоо зарим бүтээгдэхүүний шинэ эсэхийг мэдэж чадалгүйгээр авдаг. Гэвч ийм бүтээгдэхүүн дэлгүүрт удаан хугацаанд хадгалагдсан учир таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай байдаг.

Иймд уншигч та бүхэнд шинэ бүтээгдэхүүнийг хэрхэн таних аргуудаас хуваалцаж байна.

1. Өндөгний шар нь голдоо байвал шинэхэн байна

Та өндөгөө хагалахдаа шарыг нь хараарай. Хэрэв таны авсан өндөгний шар нь голдоо, цагаан нь тойрог хэлбэртэй, биетэй байвал энэ нь шинэхэн гэсэн үг юм. Шар нь өөр талдаа, цагаан нь бага зэрэг тархсан байдалтай байвал удаан хадгалагдсан гэсэн үг юм.

Өндөгний чанарыг тодорхойлох өөр нэг арга: Түүхий өндөгийг савтай усанд хийнэ. Савны доод тал руу живж байвал хэрэглэхэд тохиромжтой. Хэрэв нэг талаараа дээш гарч ирвэл өндөг тийм ч шинэхэн биш боловч идэж болно гэсэн үг юм. Хэрэв усны гадаргуу дээр бүхэлдээ хөвж байвал та шууд хаях хэрэгтэй.

2. Авокадогийн шинэлэг байдлыг ишээр нь шалгаж болно

Та авакодаг шинэлэг байгааг шалгахын тулд ишийг нь гаргах хэрэгтэй. Хэрэв гарч ирж байвал шинэхэн гэсэн үг ба иш нь гарахад хүндрэлтэй байвал боловсорч гүйцээгүй гэсэн үг юм.

3. Сайн хулуу “хоосон” сонсогддог

Таны барьж буй хулуу хэр сайн болохыг мэдэхийн тулд тогших хэрэгтэй. Дотор нь хоосон юм шиг сонсогдож байвал энэ бүтээгдэхүүнийг худалдаж авах нь зүйтэй. Мөн гаднах нь хатуу байх ёстой.

4. Шар сүү нь тунарсан тарагийг хаяж болохгүй

Заримдаа бид тарагны дээр тунарсан шингэнийг хараад эвгүйцээд хаячихдаг. Гэхдээ энэ нь хэрэглэхэд аюулгүй бүтээгдэхүүн ба шим тэжээл агуулсан шар сүү юм.

5. Загас нягт байх ёстой

Шинэхэн гэгдэж буй загасны бүтцийг байнга шалгаж байх хэрэгтэй. Та загасыг хуруугаараа дар. Загасны мах дарсан ормоор буцаж өмнөх хэлбэртээ орох ёстой ба хатуу, нягт байх ёстой. Мөн загасны нүд рүү харахаа мартуузай. Цагаан давхаргагүй, хонхойгоогүй байх ёстой.

6. Тахианы махны эргэн тойронд шингэн байх ёсгүй

Тахианы мах сонгохдоо эргэн тойронд нь шингэн байгаа эсэхийг шалгаарай. Шингэн нь муудах дөхсөн гэсэн үг юм. Хэрэв та хөлдөөгчөөс хөлдөөсөн тахиа гаргаж автал бүтээгдэхүүний эргэн тойронд маш их мөс байвал энэ махыг идэх нь аюултай юм. Мөн та хэт улаан арьстай тахианы махнаас зайлсхийх хэрэгтэй.

7. Холимог кокосын тосыг илрүүлэхэд хялбар байдаг

Кокосын тосонд бохирдуулагч бодис байгаа эсэхийг илрүүлэхэд хялбар байдаг. Та 30 минутын турш хөргөгчинд хийхэд кокосын тос хатуу болж, бусад хольцтой тос нь салж, тусдаа давхарга болж харагдах болно.

8. Сонгины хальсны эхний давхаргын дор толбо байх ёсгүй

Сонгино аваад, хальсны эхний давхаргын доод тал хэрхэн харагдахыг шалгаарай. Хэрвээ хальс нь бүдгэрсэн мэт толбо харвал сонгино дээр мөөгөнцөр байна гэсэн үг. Та энэ ногоог худалдаж авахгүй байсан нь дээр.

9. Бүрэн боловсорсон нимбэг сонгоорой

Нимбэгний боловсорч гүйцсэн эсэхийг нүдээр тодорхойлоход хялбар байдаг. Шар өнгө, хальсны толигор байдал нь боловсорч гүйцсэнийг таних шинж тэмдэг юм. Цайвар шар, ногоон өнгөтэй байвал болоогүй гэсэн үг юм.

10. Кофены үр худалдаж аваарай

Энэ бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдэх нь элбэг байдаг тул кофенд дурлагсдад нунтаг кофе авахгүй байхыг зөвлөж байна. Энэ нунтагт яг юу байгааг хэлэхэд маш хэцүү. Нунтагласан кофенд царсны самар, попкорн, модны үртэс зэргийг нэмж болно. Тиймээс ийм бүтээгдэхүүн худалдаж авахыг хэн ч хүсэхгүй. Харин та кофены үрийг худалдаж аваад өөрөө эсвэл худалдаж авсан дэлгүүртээ нунтаглаж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!