Орчин үеийн залууст үлгэрлэж, олон хүүхэд төрүүлэн, өнөр өтгөн амьдарч яваа алдартнууд

Орчин үеийн залуус хүүхэд гаргах нь багассаар байна. Ганц хоёроос хэтрэхгүй хүүхэд гаргах эсвэл бүр хүүхэд гаргахгүй байхаар амьдралаа төлөвлөх болжээ. Өөрсдийн амьдралаа өөрсдөдөө л зориулж, өөрийгөө жаргалтай байлгахын тулд хүүхдээс татгалзах хүмүүс ихсэж байгаа гэж ойлгож болно. Тэгвэл яг энэ цаг үед олон хүүхэдтэй байх, том гэр бүлтэй байх хэчнээн жаргалтай болохыг батлан харуулж, өөрсдийн амьдралаар залууст үлгэр дууриалал болж буй алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Дэвид болон Виктория Бекхэм нар – Тэд дөрвөн хүүхэдтэй.

Анжелина Жоли – 6 хүүхэдтэй. 3 хүүхдээ өөрөө төрүүлсэн бол, 3 хүүхдээ үрчилж авсан.

Крис Женнер – 6 хүүхэдтэй.

Криштиану Роналду – 4 хүүхэдтэй. Түүний эхнэр одоогоор ихэр хүүхэд хэвлийдээ тээж байгаа. Алдарт хөлбөмбөгчин тун удахгүй 6 хүүхдийн аав болно. 

Ким Кардашьян – 4 хүүхэдтэй. Бага хоёр хүүхдээ тээгч эхээр төрүүлүүлсэн.

Мадонна – 6 хүүхэдтэй. 2 хүүхдээ төрүүлсэн бол, 4 хүүхдээ үрчилж авсан. 

Стивен Спилберг – 7 хүүхэдтэй.

Тори Спеллинг – 5 хүүхэдтэй.

Мик Жаггер – 8 хүүхэдтэй.

Кейт Бланшетт – 4 хүүхэдтэй.

Жеймс Ван Дер Бек – 5 хүүхэдтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!