Тахианы махан царцаамаг хийх шилдэг жор

Хүмүүс өвлийн улиралд ихэвчлэн үхэр, адууны мах иддэг. Гэхдээ яагаад тахианы махыг ч бас идэж болохгүй гэж? Тахианы мах нь үхэр, адууны махнаас хямд төдийгүй хөнгөн. Өнөөдөр та бүхэндээ тахианы махан царцаамаг хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Орц:

  • Тахианы мах – 1.5-2 кг
  • Давс – 1.5-2 амны халбага
  • Желатин – 30 гр
  • Лаврын навч – 3 ширхэг
  • Хар перец болон бусад амтлагч
  • Сармис – 10 хумс

Тахианы аль ч хэсгийн махыг хэрэглэж болно. Эсвэл бүтэн тахиа ашиглаж ч болох юм. Тахианы махаа битүү чанагч буюу slow cooker-т хийж чанана. Ингэхдээ дээр нь уснаас гадна давс, лаврын навч, желатин зэргээ хийнэ. 3 цаг орчим чанаад гаргаарай.

Махаа яснаас нь салгаж авна. Махан дээрээ хэрчсэн сармис, хар перец болон бусад амтлагчаа хийж хутгаарай. Үүнийгээ дөрвөлжин задгай саванд хийж тэгшлээд хөргөгчинд хийж хэдэн цаг байлгана.

Ингээд л таны амттайхан царцаамаг бэлэн болох юм. Үүнийг төрөл бүрийн салат, талх зэрэгтэй хольж идэж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!