Миний идэж байсан хамгийн амттай талх. Та өглөөний цайндаа талхаа ингэж амталж шараарай. Амаа олохгүй иднэ шүү!

Амралтын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Өглөөг хэрхэн угтаснаас тухай өдөр хэр болох нь тодорхойлогддог гэдэг.

Харин өглөөг сайхан угтахад танд юу юунаас илүү амттай өглөөний хоол хэрэгтэй байх нь гарцаагүй. Миний хувьд цаг зав гарвал өглөөдөө хайртай гэр бүлийнхэндээ бэлтгэж өгдөг бяслагтай талхны жороо та бүхэндээ хуваалцаж байна.

Энэ нь үнэхээр хажуудах хүндээ өгөмгүй хачин сайхан амттай болдог тул гэрийнхэн маань булаацалдах нь холгүй иддэг шүү. Та ч бас гэрийнхэндээ заавал хийж өгөөрэй.

Орц:

  • Талх – нэг бүтэн
  • Бяслаг – 120 гр
  • Сүүн крем – 2 халбага
  • Давс – халбаганы гуравны нэг
  • Масло – 20 гр
  • Хар перец – амталгаагаар
  • Ногоон сонгино

Хийх арга:

  • Эхлээд бяслагаа үрж, тавганд хийж тавиарай.
  • Сүүн крем дээрээ багахан давс цацаж хутгана.
  • Сүүн крем дээрээ үрсэн бяслагаа нэмээрэй.
  • Дээр нь масло, хар перец болон жижиглэн хэрчсэн ногоон сонгиноо хийж сайтар хутгах хэрэгтэй.
  • Одоо харин талхаа нимгэн зүснэ.
  • Зүссэн талхаа бэлдсэн зуурмагтаа сайтар дүрж аваарай.
  • Ингээд амталж, бүрсэн талхаа тосолсон шарх шүүгээний тавцан дээр өрж, 200 хэмд 10-15 минут шарна.
  • Хэдхэн минутын дараа таны амтат талх бэлэн болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!