Цаг үе хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан жирэмслэлтийн тухай 9 ойлголт

Хэрэв бид эмээгээсээ дээр үед жирэмсэн байх ямар байсан талаар асуувал хариултыг нь сонсоод гайхах нь гарцаагүй. Харин өнөө үеийн нийгэмд гарсан өөрчлөлт, дэвшилтийн ачаар бид илүү их мэдээлэл авах боломжтой болсон.

Жирэмслэлтийн үед түгээмэл тохиолддог олон зүйл хэдэн арван жилийн өмнө төсөөлшгүй өөр байсан талаарх мэдээлийг хүргэж байна.

1. Алдартнууд жирэмслэлтийг өөр өнцөгөөс хардаг байсан

“Би Люсид хайртай” нэвтрүүлэг цацагдаж байх үед жүжигчин Люсиль Болл жирэмсэн гэдгээ нуухыг оролдож байсан юм. Тухайн үед жирэмсэн эмэгтэй шоу нэвтрүүлэгт оролцох нь төсөөлөхийн аргагүй зүйл байжээ.

Одоогийн продюсерууд тэс өөр хандлагатай болсон бөгөөд өнөө үед олны танил хүмүүс олон нийтийн сүлжээ, телевизээр жирэмсэн болсон тухайгаа нийтэд зарлах нь энгийн үзэгдэл болсон юм. Олон нийт ч маш сайханаар хүлээж авдаг болсон.

2. Гэдэсний томорсон хэлбэр нь хүүхдийн хүйсийг тодорхойлдог гэж үздэг байв

Дээхэн үед жирэмсэн эмэгтэйн гэдэс дээшээ томролттой байвал охин харин доошоо байвал хүү гэж үздэг байв. Гэсэн хэдий ч энэ бол зүгээр л домог яриа төдий зүйл юм. Бодит байдал дээр гэдэсний хэлбэр нь хүн бүрийн биеийн онцлог, хүүхдийн байрлалаас хамаардаг.

3. Жирэмсэн эмэгтэйчүүд дасгал хийдэггүй, бусад төрлийн хөдөлгөөнд оролцдоггүй байв

20-р зууны эхэн үеийн анагаах ухааны түгээмэл үзэл бодол бол жирэмсэн эмэгтэйчүүд ядрах, хэт ачаалал авахаас зайлсхийх ёстой бөгөөд дасгал хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэйг зөвлөдөг байв. Харин 1970-аад оноос жирэмсэн эмэгтэй эрүүл байхын тулд бага зэргийн дасгал хийх нь аюулгүй гэж үзэж эхэлсэн. Харин өнөө үед олон жирэмсэн эхчүүд йог, усанд сэлэх зэрэг спортоор хичээллэж чийрэг болсоор байгаа.

4. Төрөх үеийн гэрэл зураг 1950-иад оны дунд үе хүртэл байгаагүй

Өнөө үед төрөх үеийн гэрэл зураг болон жирэмсэн байх үеийн зураг нь хүмүүсийн хамгийн их нандигнадаг зургуудын нэг болсоор байгаа билээ. Харин 1950-иад онд ийм төрлийн гэрэл зураг нь ер бусын ойлголт байсан ба 1953 онд гэрэл зурагчин Хелен Бруш Женкинс нялх хүүгээ төрсний дараах агшинг гэрэл зурагт буулгасанаар аажмаар энэ нь түгэн дэлгэрчээ.

5. Жирэмсэн эмэгтэйчүүд ажлаасаа халагдах магадлалтай байсан

1970-аад оны үед жирэмсэн оюутанууд бусаддаа муу үлгэр дуурайлал үзүүлдэг гэж үздэг байсан ба мөн тухайн үед жирэмсэн эмэгтэйчүүдийг гэртээ байх ёстой гэж үзэн ажлаас нь халдаг байжээ. Харин өнөө үед жирэмсэн эмэгтэйг маш их хүндэтгэдэг болсон тул ихэнх улс оронд цалинтай чөлөө ч олгодог болсон.

6. Эмэгтэйчүүд гэдсээ нуух шаардлагатай байв

Дээр үед эмэгтэйчүүдэд жирэмсэн гэдгээ нуухыг уриалдаг байв. 1940, 1950-иад оны нийтлэг хувцаснуудын нэг бол сул цамц байсан бөгөөд энэ нь ийм нөхцөл байдлыг удаан хугацаанд нуухад тусалдаг байв. Харин өнөө үед эмэгтэйчүүд жирэмсэн байгаагаа харуулах нь тийм ч том асуудал биш болсон.

7. Аавууд хүүхдээ төрөхөд нь эхнэртэйгээ хамт байхыг зөвшөөрдөггүй байв

1970 оноос өмнөх хэдэн арван жилд хүүхдийн эцэг эхнэрээ төрж байхад нь хамт байхыг зөвшөөрдөггүй байсан. Доктор Лаура Кингийн хэлснээр олон хүн төрөх өрөөг эрэгтэй хүний байх газар биш гэж хэлдэг байсан хэмээн ярьжээ.

Харин өнөө үед аавууд хүүхдээ төрөхөд нь хамт байж төрөх үеийн зургийг ч авах боломжтой болсон.

8. Жирэмсэн эмэгтэй маш их идэх хэрэгтэй гэж зөвлөдөг байсан

Жирэмсэн эхэд шим тэжээл авахын тулд ихээр идэх хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Жирэмсний эхний 6 сард авах ёстой калорийн хэмжээ өөрчлөгддөггүй бөгөөд сүүлийн гурван сард өдөрт ердөө 200 орчим калори илчлэг хэрэгтэй гэдгийг бид мэднэ. Профессор Раймерын үзэж байгаагаар жирэмслэлтийн үед хэт их идэж, жин нэмэх нь зулбах, дутуу төрөх эрсдэл ихэсдэг тул сөрөг нөлөөтэй хэмээжээ.

9. Хартай эмэгтэйгээс маш их үстэй хүүхэд төрдөг

Дээр үеийн хүмүүс хартай эмэгтэйгээс их үстэй хүүхэд төрдөг гэж итгэдэг байсан. Харин сувилагч, эх баригч Стекэлийн хэлснээр энэ нь гормоноос шалтгаалдаг хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!