Нэгэн аялагчийн замдаа тааралдсан үслэг найзуудтайгаа хийсэн хөгжилтэй, хайр татам сельфи зургууд

Аллан Диксон дэлхийгээр тойрон аялагч бөгөөд адал явдалтай аялалынхаа тухай өөрийн инстаграм хуудсандаа нийтэлдэг нэгэн юм. Түүний амьтадтай сельфидсэн зургуудад дагагчид нь их дуртай аж. Аз жаргалтай куокка, үл тоомсорлогч имж, залхуу далайн хав, дур булаам буга эдгээр амьтад бол Аялагч Аллан Диксонтой сельфи хийсэн цөөхөн амьтад юм.

Аллан зэрлэг амьтдыг дэмжих зорилгоор Куокка-2020 хуанли гаргажээ. Бид та бүхэнд түүний амьтадтай авхуулсан хөгжилтэй зургуудаас хуваалцаж байна.

Түүний хувьд амьтадтай зураг авхуулах адал явдал нь үнэхээр сайхан байдаг.

Хүмүүс дуртай зүйлдээ илүү ихээр татагддаг. Алланы хувьд тэр бага байхаасаа л аялал адал явдлыг эрэлхийлдэг нэгэн байсан ба тэр дэлхийгээр аялаж олон янзын адал явдалтай нүүр тулгардаг тойрон аялагчдын нэг юм.

Түүний амьтадтай сельфи хийх санаа нь анх Австрали тивээр аялаж байхад нь нүүрэн дээр нь буусан ялаанаас эхлэлтэй гэнэ.

Аллан аялаж байхдаа нэгэн нялх ботготой таарсан тухайгаа инстаграмдаа зурагтай нь хамт нийтэлсэн нь олон хүний анхаарлыг татаж улмаар амьтадтай сельфи хийх, ийм төрлийн аялал хийж болох газрууд гэх мэт мэдээллүүдийг өөрийн истаграммдаа нийтэлдэг болжээ.

Өхөөрдөм байдал бол гайхалтай гэрэл зургийн түлхүүр юм.

Шулуухан хэлэхэд амьтад ч хувийн орон зайтай, өөрөөр хэлвэл та шинэ найзтай болох, шинээр хүнтэй танилцах үед биеэ барьж, өөрийнхөөрөө байхад бага зэрэг хэцүү мэдрэмж төрдөг л биз дээ. Амьтадад ч мөн адил.

Аллан амьтадтай сельфи хийхдээ эхлээд тэдэнд өөрөө аажимаар ойртон, биедээ дасгаад дараа нь камераа дэлгэн зурагаа дардаг аж. Тэр нэгэн ярилцлагадаа “Амьтадтай сельфи хийхэд баримтлах гол зарчим бол удаан бөгөөд урьдчилан таамаглах боломжтой хөдөлгөөн хийх явдал юм” хэмээн ярьжээ.

Амьтадтай зураг авах үед инээд хүргэм түүхүүд их тохиолддог гэнэ.

Нэг удаа Алппаса Алланы нүүрлүү тургисан ба ийм зүйл олон хүмүүст бүү тохиолдоосой гэж хүсч байгаагаа илэрхийлээд хэрэв алппаса ямар нэг юм зажилж, хэвж байвал танруу тургих маргадлалтай тул болгоомжтой байгаарай хэмээх анхааруулгыг инстаграмм хуудсандаа нийтэлжээ.

Аялагчид өөрийн гэсэн хайртай амьтадтай гэнэ.

Аялагчийн хамгийн хайртай амьтан бол куокка юм. Инээмсэглэсэн царай, өхөөрдөм байдал гээд л түүний байгаа байдал нь үнэхээр хайр татам. Амьтдад хүмүүсээс ч илүү хайр энэрэл, тусламж хэрэгтэй байдаг. Куоккаг би аз жаргалын сахиус болгосноор хүмүүс түүний хайр татам байдалд татагадах ба хүмүүсийн хандив, амьтдад туслах хүсэл эрмэлзлэлийг сэдээж чадна гэж бодсон гэж Аллан нэгэн ярилцлагадаа хэлжээ.

Хамгийн мартагдашгүй, гайхалтай сельфи санамсаргүйгээр авагдсан байдаг.

Алланы Австралийн далайн эрэг дээр куоккатай хамт авхуулсан сельфи нь дэлхийн олон хүнд хүрчээ. Одоо ч түүний инстаграмм хуудасны нүүр зураг дээр нь байдаг аж. Тэрээр энэхүү сельфиг санамсаргүй авсан.

Алланы сельфиний гол зорилго нь энгийн боловч маш эрхэм зургуудыг бий болгох юм.

Алланы гол зорилго нь амьтантай сельфи хийснээр амьтдад ямар их тусламж хэрэгтэй байдаг талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийг хүсдэг ажээ. Тэрээр 2020 онд Quokka нэртэй хуанли гаргасан бөгөөд энэ нь манай гарагийн хамгийн эмзэг нөхцөл байдалд байгаа амьтдад зориулж хөрөнгө босгоход чиглэгдсэн юм. Аллан хүмүүс бид л амьтдын дуу хоолой, тэдэнд ямар тусламж хэрэгтэй байгааг бид л олж мэдэх хэрэгтэй хэмээн хэлдэг.

Мөн тэрээр хүмүүс бүгдээрээ ойр орчмынхоо амьтдад туслахын тулд цаг заваа зориулна гэж найдаж байна хэмээн зарим урайлгыг гаргасан. Тухайлбал амьтдын хоргодох байранд сайн дурын ажил хийх эсвэл орон нутгийн зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, арчлах, сэргээн босгоход туслах гэх зэрэг урайлгуудыг гаргажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!