Бүсгүйчүүдийн трико өмсөхдөө гаргадаг түгээмэл алдаанууд: Ингээд л шилэн трико нэг өмсөлгүй урагдаад байдаг байх нь

Шилэн трико өмсөх нь эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ. Гэхдээ гол нь зөв тохируулж өмсөх нь хамгийн чухал юм. Эс бөгөөс өмссөнөөс долоон дор болж хувирна. Өнөөдөр нийт бүсгүйчүүддээ зориулж, шилэн трико өмсөхдөө анхаарах зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ.

Пүүзэн дээгүүр шилэн трико өмсөх

Пүүз нь эрт дээр үеэс охидын хувцасны шүүгээний нэг хэсэг байсаар ирсэн. Пүүзийг өмд, банзал, даашинз ч гээд бүх төрлийн хувцас дээр тохируулж өмсөх болсон билээ. Гэхдээ ганцхан шилэн триконы доогуур л өмсөж болохгүй. Энэ нь маш мэдрэмжгүй, таагүй харагдуулах тул ямагт татгалзаж байгаарай.

Буруу газар шилэн трико өмсөж очих

Та хичнээн эмэгтэйлэг, загварлаг харагдахыг хүсч байгаагаас үл хамааран спортоор хичээллэх эсвэл гадаа үйл ажиллагаанд оролцохдоо трико өмсөж болохгүй. Энэ нь тохиромжгүй харагдахаас гадна амархан урагдаж, таныг таагүй байдалд оруулах аюултай. Харин спортын арга хэмжээг үзэхээр очсон тохиолдолд шилэн триког хорихгүй.

Задгай гутал, сандал дотуур шилэн трико өмсөх

Шилэн трико өмссөн тохиолдолд задгай гутал буюу сандал зэргийг өмсөж болохгүй. Энэ нь тухайн хувцаслалтыг тэр чигт нь сүйтгэж орхино.

Буруу хэмжээтэй трико сонгох

Сэрүүний улиралд охид бүсгүйчүүд өмдөн дотуураа трико өмсдөг. Гэхдээ дотуур хувцасны нэгэн адил зарим хэсгийг бусдын нүднээс нуусан нь дээр.

Тод өнгийн хувцасны доогуур хар өнгийн трико өмсөх

Хар трико нь хувцасны шүүгээний үндсэн элемент гэж тооцогддог. Хүмүүс ингэж буруу бодсоны улмаас бүх хувцас, даашинзан доогуураа хар өнгийн шилэн трико өмсчих гээд байдаг. Гэсэн ч энэ нь том алдаа болдог байна. Хар өнгийн трико өмссөн бол хувцасны өнгө, барьж буй цүнх хийгээд гуталны өнгөө ч бас бодолцох хэрэгтэй болно.

Хувцасны цаанаас илт мэдэгдэх трико

Трико хувцасны цаанаас харагдах нь буруу размерийн буруу багадсан барьсан трико өмссөнөөс үүдэлтэй асуудал юм. Үүнийг шийдэх хамгийн найдвартай арга бол яг л өөртөө таарсан размерийн трико өмсөх юм. Мөн трикогоо худалдаж авахаас өмнө оёдол, резин зэргийг нь сайтар шалгаж үзэх нь чухал.

Зүү утас авч явдаггүй

Гэнэтийн нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд та ямагт зүү утас авч явж байгаарай. Яарч сандарсан үед танд хамгийн их хэрэг болно шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!