Нөсөө толбо, сэвхээ дарах гэж зузаан энгэсэг түрхдэг цаг өнгөрчээ. Үүнийг амархан арилгах арга энд байна!

Та нүүрэн дээрх нөсөө толбоо нуух гэж зузаан энгэсэг түрхэж, лазер, химийн эмчилгээ хийлгэсээр залхаж сууна уу?

Нөсөө толбо нь удамшил, насны онцлог болон нарны нөлөө зэргээс болж нүүр, мөр, хүзүү, цээж хэсгээр гарах төдийгүй стресс бухимдал, жирэмслэх, витамины дутагдал, элэгний үйл ажиллагаа муудахтай холбогдож, арьсан дээр үүсэх нь бий.

Харин бид та бүхэндээ тэрхүү толбыг арилгах байгалийн гаралтай аргыг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Орц:

  • Ус төрөгчийн хэт исэл – 4 дусал
  • Глицерин – 3 дусал
  • Хуурай сүү – 2 халбага
  • Нимбэгний шүүс

Бэлтгэх арга:

  • Бүх орцоо нэгтгэж, модон халбагаар хутгаарай. Ингээд 5 минут цааш тавьж амраана.
  • Маскаа орой унтахаасаа өмнө түрхэж тавтай амраарай. Өглөө босч нүүрээ угааж, маскаа арилагана.
  • 7 хоногийн турш үүнийг өдөр алгасахгүй хэрэглэнэ.

Ингээд л та нүүрэн дээрх нөсөө толбоноос салж, цэвэрхэн өөгүй арьстай болж чадна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!