Хоол хүнсээ шинэхэн хэвээр нь хадгалах ер бусын боловч үр дүнтэй 14 арга

Бид дэлгүүр орохдоо олон төрлийн хүнс худалдан авдаг хэдий ч идэж хэрэглэхгүй байсаар муутгаж орхих нь элбэг байдаг. Аз болоход таны хүнсийг удаан хугацаанд шинэлэг байлгах энгийн бөгөөд найдвартай аргууд олон бий.

Бид сайтынхаа үнэнч уншигчиддаа зориулж хоол хүнсээ муутгахгүйгээр хадгалах ер бусын аргуудыг хуваалцаж байна.

1. Өргөст хэмхийг цаасан салфеткаар ороогоод зиптэй уутанд хийж хадгалж болно.

2. Бяслаг эсвэл цөцгийтэй савыг хөргөгчинд доош нь харуулж тавиарай. Энэ нь бактерийн өсөлтийг удаашруулдаг ба вакуум нөлөөг бий болгодог.

3. Гурилыг хорхойноос хамгаалахын тулд уутан дотор нь гаатай бохьны тугалган цаас хийгээрэй.

4. Жимсийг удаан хугацаанд шинэхэн байлгахын тулд 2 хоолны халбага цуу, 3 аяга усаар хийсэн уусмалаар зайлж угаана.

5. Хөлдөөсөн улаан лоолийг сүмс, шөл болгон ашиглаж болно. Энэ аргаар 6 сар хүртэл хугацаанд хадгалах боломжтой.

6. Та ийм төрлийн ногоогоо бага зэрэг нойтон цаасан алчуураар боож, гялгар уутаар бүрээд дараа нь хөргөгчинд хийгээрэй. Шинэхэн хэвээр байх бөгөөд хатахгүй.

7. Талхыг зөөлөн, мөөгөнцөргүй байлгахын тулд уутанд нь майлз хийж болно.

8. Бор сахарыг зөөлөн, чийглэг байлгахын тулд зөөлөн чихэр хэрэглээрэй. Цөөн хэдэн ширхэгийг уут эсвэл саванд хийнэ.

9. Та алимыг хэрчсэний дараа хатааж муутгахгүйн тулд тулд резинэн ашиглаарай.

10. Хэрэв та авокадог хурдан боловсорч гүйцээхийг хүсвэл гадил жимсний хамт уутанд хийгээрэй. Гадил нь өндөр хэмжээний этилен ялгаруулдаг тул авокадо илүү хурдан боловсордог.

11. Хатаасан жимсийг шилэн саванд хийж, сэрүүн газар хадгална. Ингэснээр илүү зөөлөн болно.

12. Шанцайны ургамалыг тугалган цаасаар бооно. Ингэснээр 4 долоо хоногийн турш шинэхэн хэвээр байх болно.

13. Шинэхэн жимсийг наалдуулахгүйгээр хөлдөөхийн тулд тусад нь хөлдөөгөөд дараа нь уутанд хийгээрэй.

14. Та зүссэн нимбэгээ шинэхэн байлгахын тулд давсанд дүрээд хөргөгчиндөө хадгалаарай.

Танд хүнсээ шинэхэн байлгах өөрийн гэсэн арга бий юу? Бидэнтэй хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!