Алдартай кинонуудын ачаар хүмүүс маш ихээр сонирхож, хэрэглэх болсон 11 зүйл

Дэлгэцэн дээр гарч буй жижиг зүйлс үзэгчдэд нөлөөлж дадал зуршлыг өөрчлөхөд хүргэдэг. Ийм нөлөө нь тодорхой бүтээгдэхүүнийг сурталчилахад тусалдаг маркетингийн сайн алхам юм.

Бид та бүхэнд тодорхой кино, цуврал гарсны дараа ямар зүйл тренд болж байсан талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Мари Антуанетт Францын макароныг дахин алдартай болгосон

Макарон нь Франц-д маш алдартай байсан ч София Копполагийн Мари Антуанетта үүнийг дэлхий даяар алдартай болгосон юм. Кирстен Данст уг кинонд өөр өөр өнгийн амттан идэж байхыг харсны дараа хүмүүс макарон сонирхох нь ихэсчээ. Мөн үүнээс улбаалан олон нарийн боовны үйлдвэрүүд шинээр нээгдэж, макарон борлуулж эхэлжээ.

Жүжигчин Скарлетт Йоханссон эмэгтэйчүүдийг үсээ улаанаар будахад хүргэсэн

‘Black Widow’ кино нэлээд олон янзын үнэлгээ авсан ч Скарлетт Йоханссоний улаан үс нь хүмүүсийн сонирхлыг ихэд татсан. Гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг онлайн дэлгүүрийн мэдээлснээр ийм өнгөтэй үсний будгийн борлуулалт эрс нэмэгдсэн байна.

“Хайртай байсан бүх хөвгүүддээ” киноноос болж тарагны борлуулалт эрс нэмэгдэв

Netflix-ийн уг кинонд гардаг солонгос тарагны борлуулалт эрс нэмэгдсэн ба хувьцааны үнэ 2.6 орчим хувиар өссөн байна. Гэхдээ тарагтай холбоотой хамгийн сонирхолтой дүр зураг бол Петр анх удаа үүнийг идэж буй зураглал юм.

“The Italian Job” кино Mini Cooper машины борлуулалтыг нэмэгдүүлсэн

“The Italian Job”-ийн продюсерууд киноны гүйцэтгэлд тийм ч таатай байгаагүй. Харин BMW үнэхээр сэтгэл хангалуун байсан ба кино гарсны дараа тус автомашины борлуулалт 20%-иар өссөн байна. Итгэхэд бэрх ч тус компани Mini Cooper машиныг сурталчлахад нэг ч төгрөг зарцуулаагүй.

“Saturday Night Fever” нь диско стилийг дэлхий даяар алдартай болгосон

“Saturday Night Fever”-ийг бүтээгчдийн хэн нь ч мюзикл бүтээл ийм алдартай болно гэж төсөөлөөгүй. Тэр үед Жон Траволта маш алдартай кино од болж, диско хэв маяг түгэн дэлгэрч байсан ба Траволтагийн өмссөн алдартай хувцасыг хаа сайгүй дуурайдаг байжээ.

Бриджит Жонсын өдрийн тэмдэглэл зурагтын өмнө зайрмаг иддэг уламжлалыг бий болгосон

Бриджит Жонсын өдрийн тэмдэглэлийг үзэж өссөн үеийнхэн зайрмагт үнэхээр дуртай. Хэрэв цаг агаар муу байх юм бол зурагтынхаа урд ингээд л суудаг моод хэсэгтээ дэлгэрсэн.

Кэрри Брэдшоу нэрийн зүүлтийг алдартай чиг хандлага болгосон

“Секс ба Хот” киноны гол дүр ийм зүүлттэй гарч ирэхэд энэхүү зүүлт трэнд болсон ба 80-аад оны өсвөр насны охидын дунд нэлээд алдартай байсан. Ийм хүзүүний зүүлт нь одоо ямар ч насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл хэвээр байна.

“Miami Vice” эрэгтэй загварын ертөнцөд хувьсгал хийсэн

1980-аад онд гарсан “Miami Vice” цуврал нь эрчүүдэд хэд хэдэн шинэ загварлаг хувцаснуудын хэв маягийг бий болгосон . Эрэгтэйчүүд подволктой хүрэм хослуулж оймс өмсөх шаардлагагүй гутал, илүү тод өнгөтэй хувцас зэргийг өмсөж эхлэв. Мөн гол дүрийн үс нь нэлээд моод болсон.

“Twin Peaks” интоорын бялууг тренд болгосон

Зарим шүүмжлэгчид телевизийн бүх түүхийг “Twin Peaks”-ийн өмнөх ба дараа гэсэн хоёр хэсэгт хувааж болно гэж хэлдэг. Хар кофе, интоорын бялуу кинонд үнэхээр алдартай байсан. Тэгэхээр мэдээж цуврал гарсны дараа хаа сайгүй ийм амттантай кофены газрууд нээгдэж эхэлсэн.

“Twilight”-ийн мөөгний равиоли маш их алдартай

Белла ном болон кинон дээрээ мөөгтэй равиоли идэж буй дүр зураг гардаг бөгөөд түүнээс болж энэ хоол үнэхээр алдартай болсон. Киноны дараагаар шүтэн бишрэгчид нь равиоли идэхээр Форкс руу ирдэг байсан ба компани хэт ачааллаасаа болж хөлдөөсөн равиоли үйлдвэрлэж эхэлсэн тул хүн бүр худалдаж авах боломжтой болсон.

Роки бөхчүүдийн орчин үеийн дүр төрхөд нөлөөлсөн

Сильвестер Сталлонегийн кино уг спортын төрхийг өөрчилсөн төдийгүй бөхийн барилдааны явцыг ч өөрчилсөн юм. Өрсөлдөгчид рингэн дээр гарахдаа ямар дуу тоглохоо сонгож эхэлсэн ба барилдаан бүрийн дараа яг л кинон дээр гардаг шиг ая тоглодог болсон.

Та кино үзээд ямар нэгэн зүйл худалдаж авч байсан уу эсвэл гадаад төрхөө өөрчилсөн үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!