Диснейн хүүхэлдэйн баатрууд яагаад ээжтэйгээ байх хугацаа нь ховор байдаг вэ?

Диснейн кинонууд сэтгэл хөдөлгөм сайхан түүхээрээ үзэгчдийнхээ хайрыг татдаг ч ихэнх гэр бүлийнх нь ээжүүд байдаггүйг та анзаарч байсан уу? Бид та бүхэнд Диснейн ертөнцөд баатруудын ээж нь яагаад тэдэнтэй хамтдаа байдаггүй талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Түүхүүдийн ихэнх нь өсөж томорч буй үеийг харуулдаг.

Ээжүүд биднийг багаас маань энхрийлэн өсгөж, хүмүүжүүлж, насанд хүрсэн хойно хүртэл зөвлөгөө өгсөөр байдаг. Энэ нь кинон дээр ч адил гардаг зүйл бөгөөд хэдийгээр тэд дүрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг ч Диснейн кинонуудад ямар нэгэн байдлаар ээж нь байхгүй байдаг нь хачирхалтай.

Белле, Бэмби, Үнсгэлжин нар киноны эхлэлээс л ээжгүй эсвэл ээжийгээ алдсан байдаг. Үүнээсээ болоод дүрүүд нь аавтайгаа хамт амьдардаг. Гэхдээ хэрэв та үүнийг зүгээр л санамсаргүй тохиолдол гэж бодож байгаа бол энэ нь тийм биш юм.

Диснейн гүйцэтгэх продюсер Дон Хан хэлэхдээ Диснейн кинонууд ихэнх нь өсч томрох тухай өгүүлдэг ба эдгээр кинонууд нь таны амьдралд хариуцлага хэрэгтэй гэдгийг заахын тулд ийм зохиолтой байдаг ба яг л Симба гэрээсээ зугтсан ч буцаж ирэхээс өөр аргагүй болдог шиг гэжээ.

Өсөж байх үеийн дүрслэлийг өгүүлдэг кинонууд бол Frozen киноны Анна, Эльза, Лило (Лило & Стич), Рапунзел (Танглед), Аврора (Нойрсож буй гүнж), Аладдин ба Жасмин (Аладдин), Ариэл (Бяцхан лусын дагина), Цасан цагаан (Цасан цагаан ба долоон одой) нар юм.

Продюсер үргэлжлүүлэн хэрэхдээ: “Товчхондоо бол дүрүүд эцэг эхээ алдах үедээ өөр дээр нь бүх ачаа ирж илүү их хэрсүүжиж буй санааг илэрхийлдэг. Үүний тод жишээ бол Бэмбигийн ээж алагдсан тул тэр том болж, илүү хэрсүү болох ёстой. Мөн Белл зөвхөн аавтай, гэхдээ тэр ааваасаа холдож төөрсөн ба өөрийнхөө замыг өөрөө л олох ёстой болдог.

Уолт Дисней харамсалтайгаар ээжийгээ алдсан байдаг.

Диснейн баатрууд яагаад ихэнх нь ээжгүй байдаг талаар өөр нэг тайлбар байдаг . Энэ нь алдарт Уолт Диснейтэй холбоотой юм. Дисней 1940-өөд онд эцэг эхдээ байшин худалдан авч өгч байсан ба удалгүй ээжийгээ эмгэнэлт ослоор алдсантай холбоотой юм. Энэ аймшигт ослоос болж баатруудын ээж нь үгүй болсон байж магадгүй гэжээ.

Дисней өөрийн үзэж туулсан зүйлээ өөрийн кинондоо багахан дүрсэлдэг ба үзэгч хүүхдүүдийг илүү хурдан хэрсүүжүүлж хариуцлага гэдэг зүйлсийг багахан мэдрүүлэхийн тулд ийм утгатай кино бүтээдэг нь илэрхий байна.

Та диснейн кинонуудын талаар ямар бодолтой байдаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!