Энгийн өдөр тутмын хувцсыг ч дэгжин, гоёмсог болгож хувиргах жижиг хэрэгслүүд

Эмэгтэй хүнийг хувцас чимдэг. Гоёмсог хувцаслалт ямар ч эмэгтэйг төрөл арилжсан мэт өөрчилж чадна. Тэгвэл үүн дээр нэмээд жижиг сажиг гоёл чимэглэл, туслах хэрэгслүүд ч бүсгүй таныг хамгийн үзэсгэлэнтэй, мэдрэмж өндөртэй харагдуулах юм. Хамтдаа энэ талаар илүү дэлгэрэнгүй судалж мэдэцгээе.

Торгон алчуур

Торгон алчуурыг олон янзаар зүүж хэрэглэж болно. Үүнийг хүзүүндээ зүүх, үсээ боох, цүнхэндээ зүүх гэхчлэн олон янзаар хэрэглээрэй. Гоёмсог ороолт, алчуур нь таныг илүү эрхэмсэг, үзэсгэлэнтэй харагдуулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Та өөрийн мэдрэмжээр алчуураа зүүж, хувцаслалт, имиджээ илүү чимж өгөөрэй.

Улаан өнгийн уруулын будаг

Улаан уруулын будаг бол хамгийн сонгодог гоёл. Эмэгтэй хүнийг өөртөө итгэлтэй, эрхэмсэг бас хүчтэй харагдуулах зэвсэг юм. Анхаарах ёстой зүйл гэвэл уруулаа улаанаар будах гэж байгаа бол нүдээ хэтэрхий тод будахаас татгалз. Нүд эсвэл уруул: аль нэг л тод байх хэрэгтэй.

Хүрэм шиг өмсөж болох цамц

Нэг хэвэнд баригдалгүй, чөлөөтэй хувцаслах хамгийн чухал. Энгийн товчтой цамцыг гэхэд энгэрийг нь задгайлж, дотуур нь футволк өмсөх хэрэгтэй. Яг л хүрэм шиг өмсөнө гэсэн үг.

 Сайн чанарын цүнх

Цүнх ямар чухал болохыг бид бүгд мэднэ. Тийм ч учраас цүнхнээс мөнгө харамлаж болохгүй. Сайн чанартай басхүү загварлаг цүнх барих төдийд л та тэр чигтээ өөр харагдаж эхэлнэ.

Нарны шил

Өөрийнхөө царай төрхөнд тохирсон нарны шил олж зүүгээрэй. Нарны шилийг зөвхөн зуны улиралд бус, өвөл ч зүүж болно. Тэр тусмаа өвөл нарны шил зүүж, нүдээ хамгаалах хэрэгтэй. Жилийн дөрвөн улирал, 365 хоног нарны шилнүүд зүүж, дүр төрхөө улам бүр дэгжин болгоорой.

Цагаан өнгийн хувцас

Цагаан өнгийн хувцас илүү үнэтэй харагддаг гэдгийг мэдэх үү? Тэр тусмаа дан цагаан цайвар өнгөөр хослуулж хувцаслахад ямар ч бүсгүй гэрэлтэж, маш үзэсгэлэнтэй харагддаг дүрэмтэй. Та ч бас үүнийг өөр дээрээ туршаад үзээрэй.

Бейж буюу зөөлөн бор өнгийн хувцас 

Бейж болон зөөлөн бор өнгийн хувцас нь сүүлийн үед трэнд болоод байгаа. Үүнийг тэмээний өнгө ч гэж нэрлэдэг. Ялангуяа тус өнгийн хүрэм, цув зэрэг нь тун ч дэгжин дүр төрхийг бүтээдэг гэдгээрээ алдартай.

Шовх үзүүртэй гутал

Шовх үзүүртэй гутал таны хувцаслалтыг аварна. Тус төрлийн гутал нь энгийн гуталнаас илүү загварлаг харагдах төдийгүй таны хөлийг урт, туранхай харагдуулахад ч тодорхой хувь нэмэр оруулах юм.

Энгэрийн тэмдэг

Энгэрийн тэмдгийг зөвхөн энгэртээ зүүх шаардлагагүй. Мэдээж энгэртээ зүүж болно. Гэхдээ өөр бусад газруудад ч бас зүүж, илүү өвөрмөц, содон харагдаж болох юм. Алдартай одууд энгэрийн зүүлтийг хүрэм болон цамцныхаа мөр, зах, энгэр тэр бүү хэл бүсэн дээрээ ч тогтоож зүүх болжээ.

Бэлхүүсээ тодотго

Загварлаг хувцаслаж мэдэхгүй эсвэл өөрт тань загварлаг гоёмсог хувцас байхгүй хэмээн гутарч байна уу? Тэгвэл танд гоёмсог хувцаслах хялбар арга зааж өгье. Эхлээд дээгүүрээ цамц, футволк гээд юу ч хамаагүй өмсчих. Харин доогуураа өндөр суудалтай өмд эсвэл банзлыг хослуулаад өмсөөрэй. Цамцаа өмдөн дотуураа хийнэ. Харин одоо хамгийн чухал нь өргөн бүс аваад бэлхүүсээрээ бүслэх хэрэгтэй. Толинд өөрийгөө хараад үздээ. Илүү загварлаг, үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз.

Том захтай цамц

Том захтай цамц эргээд трэнд болж байгааг мэдсэн үү? Тийм ч учраас тус төрлийн цамц ёстой л янз бүрийн өнгө загвартайгаар худалдаалагдаж байгаа. Та ч бас нэгийг аваад өмсөөд үзээрэй. Шинэ дүр төрхтэйгээр өөрийгөө харах сонирхолтой байх нь мэдээж.

Кордюр хувцас

Өмнө нь тус даавуугаар хийгдсэн хувцсыг зөвхөн баян хүмүүс л өмсдөг байсан. Хэсэг хугацаанд мартагдаад байсан кодюр материалаар хийгдсэн хувцас эдлэлүүд энэ жил эргэн иржээ. Тус даавуун өмд, хослол, банзал, даашинз зэрэг их эрэлттэй байгаа аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!