Гоо сайхны бүтээгдэхүүнийг зориулалтаас нь өөрөөр ашиглаж болох гайхалтай санаанууд

Дурлаж авсан гоо сайхны бүтээгдэхүүн, нүүрний будаг нь гэнэт л таалагдахаа болиод хаа нэг газар тавиад мартчихдаг явдал эмэгтэй хүн бүрт тохиолддог. Тэгвэл тэр хэрэглэхээ байсан гоо сайхны бүтээгдэхүүнээ арай өөр зорилгоор ашиглаж болох талаар сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Сормуусны будгийг контур болгож ашиглах

Хэрэв таны контур дуусчихсан бол сормуусны будгийг ашиглаж, нүдээ будаарай. Танд сормуусны будаг болон нарийн багс хэрэг болно. Нарийн багсан дээрээ сормуусны будагнаас түрхэж аваад, контур болгон ашиглаж, нүдээ будаарай.

Шүрэн өнгөтэй уруулын будгийг өө дарагч болгон ашиглах

Шүрэн өнгөтэй уруулын будаг нь өө дарагч болж чадна. Нүдний доорх хар хүрээгээ дарахын тулд багахан уруулын будаг түрхэж тараагаад дээр нь кремээ түрхээд үзээрэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно.

Бараан өнгийн нүдний тениэр хуйхаа будах

Шингэн үстэй хүмүүсийн хуйх нь гялалзаад тун ч таагүй харагддаг талтай. Энэ асуудлаас гарахын тулд бараан өнгийн нүдний тениэс багаханг багсанд аваад, үүнийгээ хуйхандаа тарааж түрхэнэ.

Нүдний тень ашиглаж, гоёмсог маникюр хийх

Төрөл бүрийн гоёмсог саатай тень зэргийг маникюр хийхдээ ашиглаж болно. Хумсаа нэг өнгөөр будаад, дээр нь саатай тень тарааж, топоор давхарлаж будаарай.

Өнгөгүй энгэсэгээр сормуусаа будах

Өнгөгүй нунтаг энгэсэг нь таны сормуусыг уртасгах болно. Эхлээд сормуусаа нимгэн будаад дараа нь нунтаг энгэсэг сормуусан дээрээ түрхэнэ. Эцэст нь ахин нэг удаа сормуусаа будах юм. Энэ нь таны сормуусыг өтгөн бас урт болгож харагдуулна.

Нүүрний тосоор үсээ тослох

Мэргэжилтнүүд нүүрний тос нь үсийг зөөлрүүлж, торгомсог болгохоос гадна үсний чийгийг хадгалахад тусалдаг гиалуроны хүчил зэрэг орц найрлагыг агуулдаг болохыг баталсан. Та хэрэглэхээ больсон нүүрний тосоо хуурайшиж гэмтсэн үсний үзүүртээ түрхэж байгаарай.

Уруулын бальзам олон шидтэй

Хэрэв танд хөмсөгний вакс байхгүй бол үүнийг уруулын бальзамаар орлуулж болно. Мөн хумсны махаа зөөлрүүлэхийн тулд уруулын бальзамнаас түрхэх боломжтой.

Контураар хумсаа чимэглэх

Контур ашиглаж, хумсан дээрээ төрөл бүрийн зураг зурж, чимэглэж болох юм. Мэдээж үүний дараа давхарлаж өнгөгүй хумсны будгаар будах ёстойг мартуузай.

Нунтаг энгэсэгийг хуурай шампунь болгох

Энэ арга нь шаргал үстэй охидод илүү тохиромжтой. Энгэсэгээ том багсанд түрхэж аваад, хуйхандаа тарааж цацаарай. Энэ нь илүүдэл тослогийг өөртөө шингээж, үсийг цэвэрхэн харагдуулах юм.

Хөлс дарагчийг өөрөөр ашиглах 

Гутал, ялангуяа шинэ гутал нь хөл өсгийг үрж цэврүү үсэргэнэ. Цаашлаад шархлаа үүсгэдэг талтай. Харин энэ асуудлаас сэргийлэхийн тулд гутлаа өмсөхөөсөө өмнө өсгийгөө хөлс дарагчаар үрээрэй. Энэ нь таны арьсыг хамгаалах болно.

Үсний лакаар хумсны будаг хатаах

Хумсаа будсаны дараа хатахыг нь хүлээж хэсэг суух хэрэгтэй болдог. Тэгвэл үсний лакийг дөнгөж будсан хумс руугаа цацсанаар будаг илүү хурдан хатдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!