Бидний өдөр тутмын хэрэглээний зүйлс цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Хэдхэн жилийн өмнө бүх зүйлс тэс өөр байсан ба өнөө үед бидний хэрэглээний зүйлс бараг л танигдахааргүй өөрчлөгджээ. Энэ нь мэдээж техник технологийн дэвшил, хурдацтай хөгжилтэй холбоотой юм.

Бид та бүхэндээ энэ удаагийн мэдээллээрээ бидний дээхэн үед хэрэглэж байсан зүйлс өнөө үед хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Сахлын хутга

Дээр үеийн сахлын хутга болон өнөө үеийн сахлын хутгыг харьцуулахад адилхан харагдах ч өнөө үеийн хутга нь илүү аюулгүй болсон.

2. Принтер

Оффис болон гэрт байдаг принтерүүд нь хуучин принтерүүдтэй харьцуулахад маш жижиг, хөнгөн байдаг. Тэд тэс өөр харагддаг ч бидний амьдралыг хөнгөвчлөх зарим шинж чанарууд нь адилхан юм.

3. Чанга яригч

Дээр үед бидний хэрэглэдэг байсан аварга том чанга яригчийг бүгд санаж байгаа байх. Харин одоо байгаа Bluetooth чанга яригч нь хэрэглэхэд илүү хялбар ба дууны чанар нь ч сайжирсан.

4. Гал тогооны зуух

Хуучин гал тогооны зуухнууд нь мод шатааж халаадаг байсан. Харин шинэ бүтээлийн эрин үед зуух нь орчин үеийн гал тогооны өрөөнд илүү сайн зохицсон.

5. Тооны машин

Хуучины тооны машинууд үндсэн үйл ажиллагааны зарчимтай байсан бөгөөд тоог нэмэх, хасах, үржүүлэх, хуваахаас гадна өөр хийх зүйл бараг байдаггүй байв. Харин орчин үеийн тооны машинууд дээр олон тооны функцуудыг сонгох боломжтой.

6. Тоос сорогч

Тоос сорогч нь асар их хувьсан өөрчлөгдөж, үйл ажиллагаа нь ижил боловч хэлбэр, хэмжээ, цэвэрлэх нөхцөл нь өөр болсон. Өнөө үеийн робот тоос сорогч нь гэр ахуйн цэвэрлэгээний хамгийн чухал зүйл болсон.

7. Угаалгын машин

1940-өөд онд энэхүү бүлүүртэй машиныг хэрэглэдэг байжээ. Харин өнөө үед илүү боловсронгуй болсон.

8. Талх шарагч

Анхны цахилгаан талх шарагчийг 1893 онд Шотландад зохион бүтээсэн бөгөөд хуучин талх шарагчны загвар нь өнөөгийн бидний мэддэгээс тэс өөр юм. Харин орчин үеийн талх шарагч нь илүү гоо зүйн хувьд тааламжтай, боловсронгуй харагдаж байна.

9. Өсгийтэй гутал

Эмэгтэйчүүдийн өсгийтэй гутал нь 1740-өөд оны үед торгон домашки гутлаас өсгийтэй гутал болж өөрчлөгджээ.

10. Данх

Дэлхийн бараг бүх айлд цайны данх байдаг. Харин дээхэн үед хэрэглэдэг байсан данх өнөө үед илүү боловсронгуй болсоныг та харж байна.

11. Телевиз

Магадгүй телевиз нь өнөө үе хүртэл хамгийн олон удаа өөрчлөгдсөн зүйл байх. Өнөө үед хуучин хувилбаруудтай харьцуулахад илүү олон сонголттойгоор маш боловсронгуй болсон.

12. Гар утас

Гар утас нь маш олон өөрчлөгдсөн зүйлсийн нэг бөгөөд бид өнөө үед амьдралыг маш их хөнгөвчилж өгдөг хувилбарыг ашигладаг болсон.

13. Нарны шил

Зураг дээр байгаа зүйлийг хүмүүс цасан дунд алхахдаа ашигладаг байсан ба энэхүү зүйл нь бидний нүдийг хэт ягаан туяанаас хамгаалахын тулд өдөр бүр хэрэглэдэг нарны шил болон хувирчээ.

14. Хувцасны индүү

Өнөө үед бидний хэрэглэж байгаа электрон индүү нь нэгэн цагт цул ширмээр хийгдсэн байсан бөгөөд үүнийг хэрэглэхэд амаргүй байв.

15. Чихэвч

Анхны чихэвчийг утасны операторууд ашиглаж байжээ. Хожим нь залуучууд ихээр хэрэглэдэг болсон ба өнөө үед хэрэглэгдэж буй хамгийн чухал бөгөөд тохиромжтой хэрэгслүүдийн нэг болжээ.

Таны хувьд аль нь илүү ихээр өөрчлөгдсөн байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!