Хэрэв та энэ хуруундаа бөгж зүүдэг бол үйлийн үртэй холбоотой таамаглашгүй зүйлс тохиолдоно!
Эрт дээр үеэс хүмүүс бөгжийг од эрхэсийн зурлаганд нийцүүлж, өөрийн ордондоо тохирох чулууг сийлэн хуруундаа зүүдэг байсан байна.
Харин өнөө үед эрдэмтэд хүний гарын хуруунууд, нарны системийн дагуу гарагуудтай холбоотой байдаг тухай дурджээ. Өөрөөр хэлбэл, эрхий – Сугар, долоовор – Бархасбадь, дунд хуруу – Санчир, ядам – Нар, чигчий – Буд гаригуудтай тус тус холбогддог байна.
Иймээс гарынхаа хуруунуудад тохирох бөгж зүүх нь ихээхэн чухал бөгөөд тохирохгүй бөгжийг зүүснээр бие илаарших, өвчин ороох, азгүйтлыг дууддаг аж.
1. Эрхий хуруу
Эрхий хуруунд бөгж зүүх нь оюун ухаан, эрх мэдлийн бэлгэдэл хэмээн үздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг харуулдаг аж. Энгийн гоёлын бөгжнүүдийг зүүхэд тохиромжтой.
2. Долоовор хуруу
Долоовор хуруу нь хүний дотоод сэтгэлийн мөн чанарыг илэрхийлдэг. Түүнчлэн хүч чадал, эрх мэдлийг илтгэж болдог. Энэ нь хүн юм ярихдаа болон ямар нэг зүйл рүү заахдаа долоовор хуруугаа ашигладагтай нь холбоотой юм.
Хэрэв та эрх мэдэлтэй, удирдагч шинж чанартай хүн бол, долоовор хуруундаа бөгж зүүж болно. Харин таны зүүхээр сонгосон бөгж алт, мөнгө байвал тохиромжгүй. Харин индранил, оюу, номин байвал тохирно. Мөн шүр зүүвэл, стрессээс ангижруулж, гэр бүлийн харилцааг улам бэхжүүлдэг байна.
3. Дунд хуруу
Дунд хуруундаа бөгж зүүдэг хүмүүс ихэвчлэн сэтгэлийн хаттай, зоригтой, тэвчээртэй байдаг аж. Харин тохирохгүй бөгжийг дунд хуруундаа зүүх юм бол, үйлийн үртэй холбоотойгоор таамаглашгүй зүйлс амьдралд тохиолдох нь бий. Иймд сарны чулуугаар чимэглэсэн бөгж зүүвэл тохиромжтой. Ингэснээр аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдардаг аж.
4. Ядам хуруу
Ядам хуруундаа бөгж зүүх нь олон нийтийн дунд нэр хүндтэй, бүх төрлийн харилцаанд аз жаргалтай байдгаас гадна, хайр сэтгэлийн холбоог илэрхийлдэг. Энэ хуруунд алт, мөнгө зүүвэл тохиромжтой. Мөн байгалийн гаралтай чулуунуудаар чимэглэсэн бөгж зүүсэн ч болно.
5. Чигчий хуруу
Олон нийттэй чадварлаг харьцдаг хүмүүс чигчий хуруундаа бөгж зүүсэн байх нь бий. Түүнчлэн бусдад хүндлэгдсэн, сэтгэл татам хүмүүс байдаг. Хэрэв чигчий хуруундаа байгалийн гаралтай улаан чулуугаар чимэглэсэн алтан бөгж зүүвэл, карьер, бизнес, мөнгө санхүүгийн хувьд амжилттай байхыг бэлгэддэг. Молор, биндэрьяа, маргад зүүвэл тохирно. Илтгэгч, улс төрч, бизнесмен, судлаач, эмч болвол, амьдралд нь хэрэгтэй байдаг.