Зар сурталчилгаан дээр их гардаг боловч бидний арьсыг гэмтээж байдаг арьс арчилгааны алдаанууд

Бид бүгдэд өдөр бүрийн арьс арчилгаа буюу маск, скраб, тос гэх мэт олон гоо сайханы бүтээгдэхүүнүүд байдаг. Мөн олон өөр бүтээгдэхүүн болон арьс арчилгааны аргуудыг туршсаар байна. Гэхдээ ихэнх хүмүүс арьсаа арчлах явцдаа түгээмэл алдаанууд гаргасаар байдаг.

Бид та бүхэнд арьс арчилгааны зарим алдаануудын талаарх мэдээллүүд болон зарим зөвлөгөөг хүргэж байна.

1. SPF-ийг өдөр бүр хэрэглэхгүй байх

Хамгийн чухал арьс арчилгааны зөвлөгөө бол нарнаас хамгаалах тосыг өдөр бүр, мөн наргүй өдөр ч түрхэх явдал юм. Бид 2 цаг тутамд SPF-ийг ямар ч хамаагүй (SPF 10, SPF 15, SPF 50 гэх мэт) түрхэх хэрэгтэй. Ялангуяа их хөлрөх, усанд сэлэлтийн дараа хэрэглэх нь илүү үр дүнтэй юм.

2. Зовхины маск

Энэхүү зовхины маскыг ихэнх сурталчилгаан дээр үрчлээний эсрэг хэрэглэнэ хэмээн рекламддаг. Гэхдээ энэхүү маскыг арьсанд хор хөнөөл учруулахгүйгээр хэрэглэх нь чухал юм.

  • Маскаа савнаас нь авахдаа гараараа авч болохгүй. Гараараа авах нь тухайн саванд байгаа бусад маскнуудад нян бактери үржүүлэхэд хүргэдэг ба та маскаа тусгай хавчаараар авах нь чухал юм.
  • Маск дээр заасан хугацаанаас илүү хугацаагаар хэрэглэж болохгүй. Үйлдвэрлэгчид 15-20 минут гэж заасан байдаг ч ихэнх хүмүүс маскаа заасан хугацаанаас нь хэтрүүлэн нүүрэн дээрээ байлгадаг. Энэ нь маш ноцтой алдаа бөгөөд чийг татагч материал нь арьсанд бүхий л чийгээ өгч дууссаны дараагаар эргэн хэрэгтэй чийгийг өөртөө татаж эхэлдэг байна.
  • Маскаа хөргөгчинд бүү хадгал. Зарим мэргэжилтнүүд хөргөгчинд хадгалахыг зөвлөдөг. Гэхдээ энэ нь маскны үйлчилгээг сааруулж муутгаж байдаг. Тиймээс зөвхөн нүүрнийхээ хаванг буулгахын тулд хөргөгчинд 20 минут л байлгахыг зөвлөж байна.

3. Тос болон тосон маск

Гоо сайханы рекламаас харахад эмэгтэйчүүдэд олон төрлийн тосон маскийг санал болгодог. Гэхдээ тос нүүрэнд сайн хэдий ч хэтрүүлэн хэрэглэвэл маш аюултай байдаг.

Та тос болон тосон маск хэрэглэхдээ хэт их биш бага багаар мөн хуурайшсан хэсэгтээ массажлан түрхэх хэрэгтэй. Гэхдээ Т хэсэгтээ маш багыг хэрэглээрэй.

4. Шавар маск

Шавран маскийг ихэнх сурталчилгаанд бүрэн хатсаных нь дараагаар угаах хэрэгтэй гэж зөвлөдөг ч энэ нь маш буруу юм. Хатсан шавар таны нүүрийг маш ихээр гэмтээдэг байна.

Шавар бүрэн хатах үедээ таны нүүрний чийгийг өөртөө шингээж улмаар хуурайшуулж, үрчлээ үүсгэдэг. Тиймээс та бүрэн хатахаас өмнө нь угааж хэвшээрэй.

5. Хуудсан маск

Хуудсан маск үр дүнтэй байдгийн гол шалтгаан нь арьсанд маш сайн наалдаж чаддагт оршино. Энэхүү маск дээр хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол арьсаа маш сайн цэвэрлээгүй байж маскаа хэрэглэдэг явдал юм. Энэ нь таны нүүрэнд батга үүсгэн гэмтээж болдог.

Тиймээс та нүүрээ маш сайн цэвэрлэж байж хэрэглэж байгаарай.

6. Цэвэрлэгээ

Цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд хэрэглэхэд хэдий сайхан ч зарим нь таны нүүрний арьсыг гэмтээж байдаг гэдгийг санаарай. Жишээ нь нүүрний скраб байнга хэрэглэх нь арьсыг маш ихээр хуурайшуулж гэмтээж байдаг. Өөр нэг түгээмэл буруу байдаг буруу зүйл бол тослог арьсанд маш олон удаа скраб хэрэглэх шаардлагатай гэх ойлголт юм. Ер нь скраб хэрэглэх тусам арьс тослогтдог. Тиймээс долоо хоногт 2-3-аас илүү скраб хэрэглэж болохгүй.

Хэрэв та хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гадуур явахаасаа өмнө нарны тос түрхээрэй. Нарнаас хамгаалах тосыг нартай өдөр хэрэглэдэг зүйл гэж сурталчилдаг ч үүлэрхэг үед ч хэрэглэх хэрэгтэй.

Хүчил агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байсан ч өдөр тутмын арьс арчилгаандаа нарнаас хамгаалах тосыг хэрэглэхээ мартаж болохгүй. Энэ нь пигментаци болон эрт хөгшрөлтөөс зайлсхийхэд тусална. Мөн нарнаас хамгаалах тосыг 2 цаг тутамд түрхэх ёстой гэдгийг санаарай.

7. Бусад алдаа

  • Хэт олон гоо сайхны бүтээгдэхүүн дараалан хэрэглэх нь муу. Өнөө үед маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн байдаг болсон тул бид бүгдийг нэг дор худалдаж аваад хэрэглэхийг хүсдэг. Гэхдээ ямар ч үед хамтад нь хэрэглэж болохгүй зарим бүрэлдэхүүн хэсгүүд байдаг гэдгийг та мэдэх ёстой. Хэт олон бүтээгдэхүүн нэгэн зэрэг хэрэглэхэд бүх бүтээгдэхүүн нь маш чанартай байсан ч нүүрний нүх сүвийг бөглөж, арьсны хамгаалалтын функцийг бууруулдаг. Бүх бүтээгдэхүүнүүд нь 0.3% хүртэл арьсанд шингэдэг тул та хэдий чинээ их хэмжээгээр нэмнэ төдий чинээ үр дүн багатай гэсэн үг.
  • Нүүрээ хэт хүчтэй үрэх нь хортой. Хөвөн, спонж тэр ч байтугай энгийн алчуур ч нүүрээ хэт их үрвэл арьсыг сул болгодог. Таны хэрэглэж буй хөвөн нь хэдий чинээ зөөлөн байна, төдий чинээ таны арьсанд сайн ба норгож хэрэглэх нь зүйтэй юм.
  • Хангалттай цэвэрлэгээ хийхгүй байх нь асуудал үүсгэдэг. Хэрэв та нүүрээ байнга ижил хөдөлгөөнөөр угааж заншсан бол духны дээд хэсэг, эрүүний доорх хэсэг, чихийг хангалттай цэвэрлэж чадахгүй байх магадлалтай. Тиймээс эдгээр газруудад илүү анхаарал хандуулаарай.
  • Та үсээ задгайлж унтдаг бол мөн асуудал үүсгэж болно. Та унтаж байхдаа нүүрэндээ үсээ хүргэдэг бол энэ нь арьсыг гэмтээх асуудал болдог ба бохирдол үүсгэж эхэлдэг.

Та гоо сайхандаа ямар арчилгааг түлхүү хэрэглэдэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!